Амьдрал өөрөө баялаг

. 2010-12-23 - Шүлэг бид хоёр

Гунигласан сэтгэлээ би бусдад илэрхийлж чаддаггүй юм
Гутранги үзэлтэй гэж чичлэгдэхээсээ айдаг биз ээ
Гуравхан үгийг шүлэг болгох гэж хичээх юм
Гуйлагчингаас илүү сэтгэж амьдрах гэсэндээ тэр бизээ
     Хааяа би сэтгэлээсээ ундрах хэдэн үгсийг
     Хавж нийлүүлэн шүлэг болгох гэж оролдох юм
     Хайр дурлал, хагацал зовлонг мэдэрсэн зүрхнийхээ шивнээг
     Хагас нүүрэн дээр ч болтугай үлдээх гэж зүтгэх юм
Будилж төөрсөн амьдралаа би шүлэгт шингээн
Бугшсан сэтгэлээ нэг сайн онгойлгомоор санагдах юм
Бусадтай хуваалцаж жаргал зовлонгоо дэлгэлээ гээд ч яахав
Буруу эхлэх юм бол буруутгагдаж мэдэх хорвоо юм хойно доо
     Сэтгэл гундуухан үедээ бичсэн шүлгээ уншаад үзвэл
     Сэмэрч урагдсан доройхон хэдэн үг л харагдах юм
     Сэргэж зоригжихдоо бичсэн юм байлгүй хэдэн үг бас байна аа
     Судар аятай л номчирхоод авсан байх юм
Аяа шүлэг минь би чамаас гуйя
Авцалдан ядах бодлыг минь битгий шоолоорой
Аяглаж ширэвснэн аяз байхгүй надад
Атаархаж хорссон мөр үлдээгүй ээ чамд
     Үнэнийг хэлэхэд У........ гэдэг ядруухан хэрнээ баян охин
     Өөрөөсөө бусдад итгэхийг мэдэхгүй айж явдаг ганцаардмал нэгэн
     Өөдгүй этгээдийн ганцхан үгэнд л үхэж мэдэх доройхон нэгэн
     Өривчихнөө хүрвэл өөрийгөө ч хайрлахгүй байж мэдэх Мулгуу нэгэн би

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

Бичлэг: 13 » Нийт: 27
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Амжилтын төлөө өөрийгөө ялж өнөөдрөөс эхэлж урагш алхаж тэмүүлцгээе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Versace
. luna
. Soyol
. Энхмандах
. bon_bon
. tamerlan13
. sokulia
. KnoT
. Чойрын Хүү
. Цагаан хараацай
. Angaahai
. П.Энхбаяр
. naagiiruu
. baysaku
. Золоо
. Алмас
. DESI
. Уйланхай
. Baatarkhuu
. Hangai
. Sophia
. Baagii
. IRMUUN
. Bayartsetseg
. hairiin boroo
. Mani
. 0rgil
. mongolxvv
. Өлзийсайхан
. tungaamaa
. Юү Ки
. ulziimunh



:-)
 
xaax