Амьдрал өөрөө баялаг

. 2011-06-30 - МОНГОЛ

Бичсэн: DESI
 Аравнайлж амьлуулсан  бурхад минь Монгол
Тээлгэж зүдэрээсэн хэвлий минь Монгол
Амлуулж цатгасан ангир минь Монгол

Биеэр урсах цус минь Монгол 
Хүй тасарсан нутаг минь Монгол
Тэнцэж боссон чулуу минь Монгол 
   
Бодолд шигдсэн сургаал минь Монгол
Сэрж ухаарсан ухаан минь Монгол
Сэдэрч бадарсан омог минь Монгол

Түшиж босгосон түмэн минь ч Монгол 
Биелээд бүтэх мөрөөдөл минь ч Монгол
Элээгээд өнгөрөөх амьдрал минь ч Монгол

Хатавчинд боол хэвтсэн ч би Монгол
Хаан сууж сэнтийд заларсан ч би Монгол
Энгэр бэлд булаатай хэвтсэн ч би Монгол

Эрлэгээс мултарсан сүнс минь ч Монгол
Эргэж хайх төрөл минь ч Монгол
Ахин тө...
Сэтгэгдлүүд (7) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-06-28 - Шинэ сонголт хүснэ би шүлэг биш уриа

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: эх орон

 

Наргиж ханалаа нөхдөө
Залуу нас үрэгдлээ
Нам засаг гээд яах вэ
Занга, арга нарийсчээ
Өнчин ганц хүү
Өрсөлдөх эрхгүй тоглоомд
Өргөн олноо өмөөрч
Өндийж дайтмаар санагдана
Сэтгэл байвч
Зориг байвч
Амаа хамхиад
Тэвчээд суугаа
Арчаагүйдээ харамсана би
Ард олноо өрөвдөнө би 

Төрийн төлөө боогдож байна
Төлөвхөн амьдармаар ч
Төр биднээр тоглож байна
Хөзөр хольсон эрхмүүдийн
Хөгийн санааг гадарлахтай
Авилгын үндэс бүдүүрснийг
Ардчилал, анархизмыг ялгахтай
Залуус бүхэн нэгдэж
Заяагаа засая
Заль хуурмагыг ялгаж
Залруулая бурууг нь
76 алдаагаа
Дахиж бүү давтая
Баг зүүсэн ноёдыг
Балиашиглахаа больё

 

2011-06

 



...
Шууд холбоос

. 2011-06-27 - Муухай хот минь

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: эх орон

Шинэ баячууд өнгөөрөө хэлбэрдэнэ
Шивнээ яриа өглөөгүүр хэвлэгдэнэ
Шилтэй архи дэлгүүрээр хэлхэлдэнэ
Шийдвэр тушаал дээгүүрээ хэмхэлдэнэ
Үзэл бодол “нам”аар арцалдана
Үдэш орой “жалгаар садарлана”
Үнэн худал цаасаар таслагдана
Үхэл сэхэл танилаараа найралдана
Хог хаягдалдаа бүгд дасчихсан
Хов залгадагтаа зарим нь эрдчихсэн
Хормой хаяа нь ядуусаар ханачихсан
Холын цагаач ноёдын энтэй томорчихсон
Тамга барьсан нь таргалчихсан
Танхил ихэдсэн нь ярвайчихсан
Тамтаггүй арчаагүй нь гансарчихсан
Танилаар дүүрэн хот минь
Саарал ордон нь дандаа сааралтчихсан
Санал шүүмжлэлд дарга нар дөжирчихсөн
Сайн муу...
Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-06-26 - Бидний итгэл

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэрлэсү

Ээжүүд гандан гороолж хийморийн сан уншуулаад

Эрхи тоолон үрсийнхээ заяаг нь даатгана

Эхнэрүүд саяхан тодорсон гэх бөөгийн чадлыг   шагширч

Эр нөхрийнхөө толгойг эргүүлсэн шулмыг хөөлгөхөөр гүйлдэнэ

Оюутнууд шалгалтын дүндээ санаа зовохдоо зоос  татуулж

Огт танихгүй гудамны мэргэнд бутархай мөнгөө барна

Олон сургууль дүүргэсэн сайн найз минь

Олон шашныг судалсных бясалгалын зиндаагаа ахиулжээ

Хөөрхөн дүү минь Христийн эцгийг миний эцэг гээд

Хорвоод тэр л цорын ганц бурхан гэж надад номлоно

Хорь хүрээгүй охин удган дүрдээ хувирахдаа

Хол наятай эмгэний хэлээр өнгөрсөн ирээдүйг шинжинэ

Үзтэл зарим нь...

Сэтгэгдлүүд (18) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-06-26 - uCoz сайтад домэйн нэр холбох зааварчилгаа

Бичсэн: Алмас Ангилал: Домэйн
Доорх видео бичлэгийг үзнэ үү. Дуу нь сул байгаад уучлаарай. Чангаруулж байгаад үзээрэй....
Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-06-25 - Атомын цахилгаан станц, уран

Бичсэн: Алмас Ангилал: Эх орон
Эндээс үзээрэй: https://news.blogmn.net/75958/
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-06-25 - Бас бус бодвор

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэрлэсү

Хиймэл цэцгийг тансагт тооцож
Хэвлэмэл гоёл үнэд орж
Хэлбэрдэлт газар авахад
Хий дуурайхдаа...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-06-24 - Долоо дордож найм сэхнэ ээ............

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: Бодол
Энэ сард би үнэн хямарчийнэ. Бүтэж байгаа юм үнэндээ алга аа. Авдаг цалингаасаа давсан ө...
Сэтгэгдлүүд (24) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-06-24 - *ГАНЦААРДСАН САР* блог маань нэг нас хүрлээ...

Бичсэн: luna
Сайн байцгаан уу эрхэм хүндэт блогчид минь.../ Хоолойгоо засав / Найртай зуны энэ сайхан өдөр энэ хүү блог маань нэг нас хүрлээ... / Аймар албаны ярьж бгаа шүү / Өнөөдөр энэ өндөрлөгөөс харахад....хммм /Дахин хоолойгоо засав /...
Сэтгэгдлүүд (26) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-06-22 - Бороо бас хүслээр болохгүй амьдрал.

Бичсэн: Bayartsetseg
Хэдэн ч өдөр бороо орсым бүү мэд. Өглөө босоход л намуухан шивэрч байсан авч орой ч гэсэн орсоор л.... Олон хоног зогсолтгүй ороход цаанаа л нэг гунигтай. Гадаа ч биш сэтгэлд л ширүүн бороо асгарч байх шиг. Дуслах борооны дуса...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
Хуудас: 100 » Нийт: 333
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Амжилтын төлөө өөрийгөө ялж өнөөдрөөс эхэлж урагш алхаж тэмүүлцгээе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Versace
. luna
. Soyol
. Энхмандах
. bon_bon
. tamerlan13
. sokulia
. KnoT
. Чойрын Хүү
. Цагаан хараацай
. Angaahai
. П.Энхбаяр
. naagiiruu
. baysaku
. Золоо
. Алмас
. DESI
. Уйланхай
. Baatarkhuu
. Hangai
. Sophia
. Baagii
. IRMUUN
. Bayartsetseg
. hairiin boroo
. Mani
. 0rgil
. mongolxvv
. Өлзийсайхан
. tungaamaa
. Юү Ки
. ulziimunh