Манай мэдээллийн хэрэгслэлээр Өвөр Монголд өрнөж байгаа үймээн самууны талаар бараг мэдээлэхгүй байна. Нөгөө Монголын эрх чөлөө, чөлөөт хэвлэл хаана байна? Ардын баатар Бат-үүлээс алдарт нийтлэгч Баабар хүртэлх сэхээтнүүд хаана явна? Газрын гаваар орсон мэт ганц ч үг тэд дуугарахүй байгаад гайхаж байна. Сэтгүүлчид мэдээлэх хүсэлгүйдээ биш цаанаас нь мэдээлүүлэх хүсэлгүй байгаад хэргийн нууц оршино хэмээн би хардаж байна. Арчаагүй энэ айдас хүйдэс нь урд хилээ хаалгавал улаан хоолой давах юмгүй болно гэдэгт байгаа болов уу даа. Хятадууд хохь чинь шүү ходоодтой чинь тооцоо хийнэ шүү гээд манай...