Амьдрал өөрөө баялаг

. 2011-02-26 - Мянган хаврын цэцэг

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэрлэсү

Зөрөг замаар бид зөрнө
Зөвхөн надад дурлахыг чинь
Зуун жил хүлээж
Зүсээ зуу хувиргалаа
Өөрийгөө танихгүй болтлоо
Өнгө нэмэн солигдлоо
Өдтэй жигүүртэй ч боллоо
Өөлөх юу ч үлдсэнгүй
Магадгүй мянган хавар өнгөрч
Мянган хаврын турш
Миний зүрх хэвээрээ
Мөнөөх л хүслээр цохилно
Гүн хөх харцаараа
Ганц удаа ширтэхийг л
Галзууртлаа хүлээсээр
Гал цог минь дуусахдаа
Эцсийн тэнхээгээ шавхаж
Энгийн нэг цэцэг боллоо
Эгшин зуур чиний харц
Эвийлж намайг шуналтай харав
Яг тэр л мөчийг мэдрэх гэж
Яргуй болж чиний зам дээр
Янаг минь мянган хавар
Яг ингэж би урганаа
         
               2011-02-23


...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-02-26 - Хар дарсан зүүд

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: эх орон

Усан хөлтэй 
Ургамлын арьстай
Уулан толгойтой 
Урт савдаг
Үүрийн зүүдэнд
 Үглэн гомдоллов
Үг хэлцэж
Бид уйлалдав
Уурсаж хилэгнэн
Учирлаж явсан
Уг савдагын
Урт яриаг
Хөлс дааварлан
Хөл чичирч сонсов оо би
Хэвлий гэдсийг
Хуулж цоолж
Хөндсөн гэв
Хүйтэн гартан
Хөрөө сүхээр ч 
Тайрсан гэв
Цайны дээж 
Өргөдөг эх ховордоод
Цамаархаж
Хог хаядаг нь олдоод 
Цагнасан тэргүүтэн
Өөрийн эрхгүй доройтоод
Ширгэсэн усаа
Шургаж нуув
Шимгүй өвс
Ширэлдэж хөглөрөв
Арга тасрав
Аврал оройтов
Амь тавьж
Алсарч одохдоо
Сүүлчийн хайраа
Чамд үлдээе гэж
Сүү шиг чулуу
Савдаг атгуулав
 Биднийг уучил
Битгий яваач гэж
Сөгдөн орилов би
Сэтгэл өмрөв би...
Нулимс...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-02-26 - Эмжээртэй бодол

Бичсэн: Angaahai
Юу ч хиймээргүй байгаа мөртлөө юу ч хийхгүй байгаан байжэл цаг хий дэмий үрэгдээд, хамаг юмаа алдаж асгаад байх шиг санагдаад, бачимдаж үхкээд юу ч хамаагүй хиймээр бодогдоод байгаа нь галзуурлын гавсарсан хам шинж үү?
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-02-25 - Улиран одсон дурсамжийн хэлтэрхий

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: Шүлэг

Улиран одсон дурсамжийн хэлтэрхий
Учрал дутсан цагын нахиа
Ганцхан удаагын нууцхан жаргал амсуулсан
Ганган бүсгүй зүүдэнд юуг сануулав.

Ааваас чинь эмээж, амрагаас чинь хулгайлсан
Ахархан шөнийн амтат үйлтгэлийг мартаж
Алсхан хорвоогын альхан чөлөөнд
Алхаж, зүтгэж яваа бол чи минь

Эрийг чинь эзгүйчилсэн би гэмтэй
Эхнэр аалиа мартсан чи ч нүгэлтэй
Энэхэн хугацаанд амталсан жаргал амттай
Эдүгээ харин бүхэнд нууцтай, хоюул танихгүй танилууд

Дахиж зүүдэнд минь битгий саатаарай
Даамайхан амрагтаа "хар авхуулж", бангадуулж мэднэ
Дараа харин "тааралдах" үедээ "мэнд"-тэй өнгөрөх
Даруулга чангатай...

Сэтгэгдлүүд (19) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-02-24 - Зарлал /уулзалдий/

Бичсэн: Золоо
Зиа би нь өчнөөн удаан боджийж нэг уулзалдах зарлал тавьжийнаа. Дараагын 3 дах өдөр буюу 3сарын 2-нд бүгдээрээ уулзалдяаа. Хаана вээ гэвэл Будвайсерт (зөв бичив үү) уулзалдана. Таанууд мэддэг л биздээ тэ хэхэ. Орой 8 цагаас гэжугаа. Зиа тэгээд зав гаргаж заавал ирээрэй. Би нь таануудтайгаа уулзмаар байшд ккк. Энэ зарлалыг Жигүүртэй хамтран гаргасан шөө. Заавал ирээрэй.
...
Сэтгэгдлүүд (32) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-02-20 -

Бичсэн: Энхмандах
Тагнуулч суллагдаад иржээ
-Нөхөр хурандаа. Би тэдэнд юу ч хэлээгvй.
-Маш сайн байна, цэргээ.
-Харин бичээд өгчихсөн шvv
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-02-20 -

Бичсэн: Энхмандах
Нэгэн оюутан Тагнуулийн сургуульд элсэлтийн шалгалт өгчээ.
Тэрээр тэр шалгалтанд нэг ч асуултанд хариулсангүй.
Тэгээд түүнийг 2-р курст оруулжээ

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-02-20 - Twestival буюу жиргээчдийн цугларалт гэж юу вэ?

Бичсэн: Энхмандах Ангилал: Мэдээлэл
Даян дэлхийн твиттерчид нүүр тулан уулзаж танилцдаг, хамтран ажилладаг, дэлхий нийтээр өрнөж буй хүмүүнлэгийн хөдөлгөөнд нэгддэг дэлхийн бүх твиттерчдын дунд болдог хамгийн том үйл ажиллагаа бол Twestival (Twitter+Festival) юм.

Ганц ганц дусал нийлж гадаад их далайг бий болгодог шиг нэг жиргээчийн санаа өргөжин тэлсээр дэлхийн жиргээчдийг хамарч, тухайн санаачлага нь бодит ажил хэрэг болдог ба даян дэлхийн жиргээчид нэгдэж дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж хүмүүнлэгийн болон байгаль экологийн салбарт бодитой ажлуудыг бүтээн босгосоор байна.

Twestival нь соши...

Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-02-19 - Арга ядахад скооч хэрэглэдий шд ккк

Бичсэн: Золоо
Бодохоос л инээд хүрэхийм. Аль дивангарын үед хэдэн жилийн өмнө гэртээ аальгүйтэж бүжиглэж байгаад сандалд тээглэж унаад баруун чихээ сэтлэчиж байсым. Нөгөө чихний маань гэдэс хоёр тийшээ ярагдаад салбайцан байдым....
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-02-18 - Эвий чааваас

Бичсэн: Angaahai
Муу хөл дүүжлэх унаагаа сарампай болгоод уджийна даа. Саяхан нисэх орчоод буцаж явсан гээгэнт түр тар гээл нэг юман дээр ойгоод буусан эээ хүүрээ гээл буугаа харсан чинь яндан нь дүв дүрээрээ тов томоороо гэвтжийсийшд...
Сэтгэгдлүүд (7) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
Хуудас: 116 » Нийт: 333
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Амжилтын төлөө өөрийгөө ялж өнөөдрөөс эхэлж урагш алхаж тэмүүлцгээе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Versace
. luna
. Soyol
. Энхмандах
. bon_bon
. tamerlan13
. sokulia
. KnoT
. Чойрын Хүү
. Цагаан хараацай
. Angaahai
. П.Энхбаяр
. naagiiruu
. baysaku
. Золоо
. Алмас
. DESI
. Уйланхай
. Baatarkhuu
. Hangai
. Sophia
. Baagii
. IRMUUN
. Bayartsetseg
. hairiin boroo
. Mani
. 0rgil
. mongolxvv
. Өлзийсайхан
. tungaamaa
. Юү Ки
. ulziimunh