|
Сибирийн тайга нь баруун талаасаа Уралын нуруу, зүүн талаараа Номхон далай, хойд урд талаараа Хойд мөсөн далай, Монгол Хятадын хилээр зааглагдсан 15 сая шахам шоо км. асар уудам нутгийг хамардаг. Энэ нь дэлхийн хуурай газрын аравны нэг, ОХУ-ын газар нутгийн 77 % хувийг эзэлдэг боловч дөчөөдхөн сая хүн амьдардаг эзэнгүй шахам их тайга бөлгөө. Оросууд энэ газар нутгийг 16-р зууны дунд үеэс эзэмшилдээ оруулан хүн амаа суурьшуулж эхэлсэн боловч, ХХ зууны эхэн үе хүртэл яруу найрагч Чойням асны нэрлэснээр сартваа Ленин, сахал Сталин гэх мэтийн болж бүтэхгүй хүмүүсийг хорьж цагддаг цөллөгийн газар маягаар ашиглаж байжээ. Зуу гаруй жилийн түүхэндээ сая гаруй хүн цөлөгдсөн гэх боловч энэ тоо Зөвлөлт засаг, Сталины харигслалын жилүүд буюу 1929-1953 онуудад тамтгаа алдсан билээ. Алдарт зохиолч Александр Солженицын мэтийн цөөхөн азтаныг эс тооцвол ГУЛАГ-уудын барьж хорьж тэнд аваачиж тамалсан 14 сая хүнээс амьд мэнд гарсан нь тун ховор гэлцэнэ. ...
|