Амьдрал өөрөө баялаг

. 2010-11-30 - Шинэ жилээ ингэж хүлээгээрэй

Бичсэн: naagiiruu

12 сар гарахад 2 цаг дутуу байна.  Юу вэ гэхлээр Шинэ жилийн сар эхэлж байна л гэсэн үг. Тэхлээр 31ний 12 цаг болох тэр баярт мөчийг ингэж хүлээвэл сүртэйм бишүүү хэхэ. Өдөр болгон жижигхэн жижигхэн бэлэг хийгээд л хүүхдүүдээ, дүү нараа баярлуулвал гоё биш гэж үү?

 

 

 

 

 

 
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-11-30 - баруун этгээдэд зорчсон тэмдэглэл

Бичсэн: tamerlan13
Өнгөрсөн 8 сарын дундуур хэдэн аймаг дамжин аялж явахдаа үзсэн ганц нэг юмаа бичлэг болгон оруулах гэж бэлдээд орхисноо архиваасаа олоод орууллаа. 

Хөдөө сайхан байлаа. Айраг уусан шигээ голын хөвөөнд шумууланд хазуулаад хэвтээд л сайхан байна лээ. Баянхонгорт очиж хэд хонохдоо нэг зүйлийн талаар үнэхээр гайхлаа. Уул нь миний төрсөн нутаг л даа. Ойрын хэдэн жил очоогүй болоод ч тэрүү сэтгэлд нэг л дотно сайхан байсан. Тэндэхийн залуусын уур амьсгалыг мэдрэхээр нэг орой  хамт явсан залуугаа уруу татаад гараад алхлаа даа. Оройн 22 цаг дөхөж байсан болохоор гадаа харанхуй, гудамж нь гэрэлгүй, айлу...

Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-11-30 - Чамдаа анх бичиж байсан шүлгүүдээс

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэрлэсү

Цэцгийн дээд шүү би
Эрвээхий цэцэг
Рүү
Эргэлдэн тэмүүлж
Нисэх шиг
Надруу ирээч
Амтыг минь мэдрээч
Дахин дахин шимлээ л
Миний хайр уйсаахгүй
Илбэдэж чамайг би
Дэргэдээ үлдээнэ дээ

       

Сэтгэгдлүүд (12) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-11-30 - Миний залуу нас....

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: Шүлэг

Ай даа миний залуу нас

Хүрэн тасын хийморь даль

Андуу жаргалд дэндүү умбасан

Хүлээх завгүй омголон үе

      Нүгэлтэй нөхөрлөн наргиж цалгиж

      Нүцгэн орчлонг умартан мансуурч

      Шүлэглэж,салгалаж, хөлчүүрхэн алхаж

      Шөнийн буг, өдрийн бурхан төрхөлж

Халуухан жаргал бүлээхэн нулимсыг

Ханаж цадалгүй амталж явсан одтой нас

Хайрын сайхан, бүсгүйн ялдамыг

Харамлаж , өмчилж явсан оргилуун цус

...
Сэтгэгдлүүд (29) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-11-30 - Би

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: Шүлэг

Би – Эргэл мөргөлийн эрэлчин

                      Гуниггүй бадарчин

        Эсрэг тэсрэгийн нэгдэл

                      Гудиггүй сэтгэлтэн

        Эндүү андуугын эзэн

                      Бурхангүй ноён

        Эгэл боргилын дүр

                      Буянгийн үр…

Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-11-30 -

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: Шүлэг

Хатаж амжаагүй нулимс

Хацарт эгшин бөнжигнөх нь

Навчин дундахь шүүдрийн дусал

Нарнаас нуугдан унтах мэт.

Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-11-30 -

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: Шүлэг

Хатан завилалтай тэнгэрийн дагина зүрх гижигдэнэ

Хаттай сэтгэлийн мөнгөн утас хөвөрдөнхөн тоглоно

Хатуу цагийн зөөлөн бороо халган байж үнснэ.

        Тэр бурханы зараал.

Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-11-30 - Үнэн үг........

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: Бодол

Хөгшин залуугүй уугаад л
Хөдөө гадаагүй суугаад л
Зон олон маань нэг л
Зовсон шинжтэй байх юм

Ажлын бүтээл багадаад л
Арын хаалга ихсээд л
Улс орон маань нэг л
Унасан шинжтэй байх юм .....................Энэ л шүлэг их найрагчийн тэртээ үед бичигдсэн ч манай нийгэм ч тухайн үеээс ялгараагүйг харуулж байх юм. Их найрагч Р.Чойном оо гэж цаг үеэсээ түрүүлсэн хүн байж дээ  

...
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-11-30 - М.Билэгсайхан Ээж уул

Бичсэн: bon_bon

М.Билэгсайхан 

Ээж уул


Хvслийн цагаан шувууг
Амилуулж чадсан ижий уул
Хvv минь гэж тарни зохиосон эмгэн уул 
Хөл дэлхий хоёрыг минь ноцолдож эхлэхэд
''Бөөл бөөл'' хэмээн шивийн тойлсон дэм уул
Хvн бvхнийг өхөөрдөхөд
Миний энэ муухай гэж харыг нь vргээсэн хатан уул
Эрчvvлийн нvдийг унагааж явсан гоо уул 
Эцгийн минь өврийг дулаацуулсан халуун уул
Өөрийг таслан олон ургасан бvл уул
Өвөр дээрээ намайг эрхлvvлсэн бурхан уул 
Сав ертөнцийн жамаар атийж л яваа бөгтөр уул
Саваагvй vрээ өөлж хардаг бvтэн уул
Нэг л мэдэхэд намайгаа орхих хvн уул 
Нэр, дvрс, vрс нь vлдэх мөнх уул
Сvvдрээс хvртэл нама...

Сэтгэгдлүүд (10) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-11-30 - Ээж хайрхан уул

Бичсэн: bon_bon


  ээж хайрхан уул нь Алтайн өвөр говийн уудам зайд уулс хоорондын цөлөрхөг хотгорт орших пермийн галавын настай, цайвардуу ягаан өнгийн дунд ба жижиг ширхэгт боржин чулуунаас тогтсон байгаль болон түүхийн дурсгал болсон хад чулуурхаг өнчин уул юм. Энэ уул нь Говь- Алтай аймгийн Цогт сумын нутагт байдаг.Энэ уулыг 1992 онд УБХ-ын 11-р тогтоолоор тусгай хамгаалалттай болгож, 1995 онд УИХ- ын 26 дугаар тогтоолоор дурсгалт газрын ангилалд хамруулсан. Хамгаалалтын үйл ажиллагааг Говийн Их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргаа хариуцдаг. Хамгийн өндөр цэг нь д.т.д 2274м.Ээж хайрхан у...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
Хуудас: 148 » Нийт: 333
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Амжилтын төлөө өөрийгөө ялж өнөөдрөөс эхэлж урагш алхаж тэмүүлцгээе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Versace
. luna
. Soyol
. Энхмандах
. bon_bon
. tamerlan13
. sokulia
. KnoT
. Чойрын Хүү
. Цагаан хараацай
. Angaahai
. П.Энхбаяр
. naagiiruu
. baysaku
. Золоо
. Алмас
. DESI
. Уйланхай
. Baatarkhuu
. Hangai
. Sophia
. Baagii
. IRMUUN
. Bayartsetseg
. hairiin boroo
. Mani
. 0rgil
. mongolxvv
. Өлзийсайхан
. tungaamaa
. Юү Ки
. ulziimunh