Амьдрал өөрөө баялаг

. 2010-10-06 - Тал нутагт минь ирэх намар...

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: Шүлэг
Эргэн хурган хоргодох нялххан дэгдээхэй
Эмжээр сэмлэн аяглан ирвэлзэх салхин
Ээл бүлээхэн наран тушаа хөврөх цуваа
Энэ тал нутагт минь намар ирсэний дохио

Шархан дэрс, борогхон өвсөн найгаад л
Шанд бараадсан айлууд хаяа холдон нүүгээд л
Шатаам халах наран шартаа юу гэлтээ мэлийгээд л
Шаргалхан тал нутагт минь намар ирсэний дохио

Гүүн зэлэн дээр өнжих унага босоо зүүрмэглэж
Гүүргийн дуутай хонины бэлчээрт сэтгэл налайж
Гүнгэрваатай бурхадын тахил өрөмтөн хөөрч
Гүйгүүл тал нутагт минь намар ирсэний дохио

Царцаан царгиа алсарч, унага тамганы найр эхлэж
Цайдамын цагаан нуур шувуудаа үдэн эзгүйрч
Цантаж бөмбийсө...
Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-10-06 - Би нутгаан эргэлээ........

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: Шүлэг
Цоорхойн рашаанаасаа дотроо дэвтээж
Цайдамын нуурнаасаа доголоон тэгшилж
Цагаан тэмээтийн дэрсэнд гунигаан тээглүүлж
Царцаагын энгэрт өвгөдөөн эргэлээ. Би нутгаараа явлаа

Хүрээн ногооны шагшуурганд шувуудтай дууллаа
Хүхээгийн голын зүлгэнд хүүхэд насаан дурслаа
Хүрэн улаахан чулуудтай хөлөөн ханьсууллаа
Хүн хүний нутгаан гэх сэтгэлийг өөрөө мэдлээ

Үлгэрт гардаг өвгөн Сүмбэр минь өвөртөлж хонолоо
Үүлсийг хормойдох Сансар хайрхан минь өглөө сэрээлээ
Үд дундын морин салхин Чойрын Богдод минь мөргүүллээ
Үлэмж яруухан миний л нутаг хүүгээн тэтгэж өндийлгөлөө.

Би нутгаан эргэлээ.
Билигт өдрийн нарыг тойруулж эр...
Сэтгэгдлүүд (12) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-10-06 - Дэлхийн Монголчууд

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: түүх
Монгол гэхээр л бид зөвхөн Монгол улсад амьдран байгаа хүмүүсийг ойлгодог. Тэгвэл Их Эзэн Чингис хааны минь үр сад, нүүдэлчин удамтай монгол түмний тасархай дэлхий даяар тархан суурьшиж амьдарч байна. Дэлхийг эзэлсэн Эзэн Чингисийн байлдан дагууллын үеэс түүний үр удам, үндэс угсаа дэлхийд тархжээ.
Манай монгол улсын хүн амын тоо хоёр сая 8 аад мянга гэсэн тоо гардаг. Энэ бол зөвхөн Монгол улсад байгаа монгол хүмүүсийн тоо. Харин дэлхий дээр яг монгол гэж нэрлэгддэг, монгол хэлээр ярьдаг монгол үндэстэн олон байна. Тэдний тоо 11 сая 500 мянга. Монгол гэдэг үндэстний тоонд багтаж болох Дагур, Б...
Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-10-06 - Шинжаан-Уйгарын Өөртөө засах орон

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: түүх
Шинжаан-Уйгарын Өөртөө засах орон Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас Харайх: Удирдах, Хайлт

Шинжян-Уйгарын Өөртөө засах орон нь албан ёсоор 1949 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын бүрэлдхүүнд багтсан бөгөөд тус улсын баруун хойд талыг эзлэн оршдог том бүс нутаг юм. газар нутаг-1,6 сая км кв, хүн ам 19,630 мян, 2005 оны байдлаар Шинжаан-Уйгарт 21 сая хүн амьдарч байна. Хятад улсад нийт 56 үндэстэн, ястан байдгаас 34 нь Шинжаан-Уйгарт амьдарч байна. Хүн амын эзлэх тоогоороо хань, уйгар, казахууд эхний гуравт о...

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-10-04 - Нутгаан эргэлээ........

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: Тайтгарал
Цоорхойн рашаанаасаа дотроо дэвтээж
Цайдамын нуурнаасаа доголоон тэгшилж
Цагаан тэмээтийн дэрсэнд гунигаан тээглүүлж
Царцаагын энгэрт өвгөдөөн эргэлээ. Би нутгаараа явлаа

Хүрээн ногооны шагшуурганд шувуудтай дууллаа
Хүхээгийн голын зүлгэнд хүүхэд насаан дурслаа
Хүрэн улаахан чулуудтай хөлөөн ханьсууллаа
Хүн хүний нутгаан гэх сэтгэлийг өөрөө мэдлээ

Үлгэрт гардаг өвгөн Сүмбэр минь өвөртөлж хонолоо
Үүлсийг хормойдох Сансар хайрхан минь өглөө сэрээлээ
Үд дундын морин салхин Чойрын Богдод минь мөргүүллээ
Үлэмж яруухан миний л нутаг хүүгээн тэтгэж өндийлгөлөө.

Би нутгаан эргэлээ.
Билигт өдрийн нарыг тойруулж эр...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-10-03 - Ёстой балай юмаа

Бичсэн: Золоо
Өчигдөр ёстой балай юм болсоон. Гадагшаа гарах нэг ажил байсын надад. Нэг хүнээс юм авах ёстой байсан юм. Тэгээл би гэж нэг хөөрсөн амьтан хамаг байдгаараа гоёод гэрээсээ гараал шат уруудаад гүйж явсан байхгүй юу. Тэгсэн чинь хальтираад шат уруу бөмбөрөөл элгээрээ мөлхөөл явцан. Ёоё аймар өвдсийн шд. Тэр өвдөх ч бас яамай. Хувцас цул шороо. Нөгөө гангалаад байсан хүн чинь байхгүй ш дээ. Оронд нь нэг шороо болцон амьтан зогсжыдгын. Тэгээл шороогоо гөвөөл гөвөөл байлаа. Арай гайгүй болмогцоо явж нөгөө хүнээсээ авах юмаа авсан. Тэгээд гэртээ хүрч ирээд хөл гараа харсан чинь энд тэндгүй хөх няц бо...
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-10-02 - Намар ирээд л

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэрлэсү

Жихүүцэж тэнгэр уйланхаараад л
Жим далдалж навчис хөглөрөөд л 
Цонхны цаанаас уйтгар даллаад л
Цадиггүй найрагч бүтэлгүй дурлалаа санагалзаад л
Шарласан навчсыг ч орхилгүй хүндэтгээд л
Шүлэглээд л ... намар гадна ирчихжээ

2010

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-10-01 - Багадаа ч дуулна гэдгийг үзүүлж өгдөг байж дээ

Бичсэн: Золоо
Би багадаа аймар дуулдаг хүүхэд байлаа шд. Гурав, дөрвөн настай байсан гэхээр чинь 1995 оны үед юм уу даа. Ямар ч л байсан пянз, кассет энэ тэрийг их хэрэглэдэг, тэр CD гээч юмыг чинь мэдэх ч үгүй таних ч үгүй байсан үе юмдаг. Манайд дээр үеийн хамтлагуудын кассетууд их байдаг байсан. Одоо ч бас байж л байдаг....
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-09-30 - Айлын бүсгүй

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэрлэсү


Хөхөл ижил уулсын дээрх
Нүүлэг бараан үүлс
Айлын бүсгүй сандруулна
Аргал бүтээлгэж тэвдүүлнэ
Хөхүүртэй айраг бараадсан
Нүүрмэг цагаан залуу
Айлын бүсгүйг дагуулан
Алаг нүд нь манантана
Хул азарга үүрсүүлсээр
Хар хүн нь айсуйг хараад
Айлын бүсгүй амсхийж
Айлчин залуу барсхийнэ

2010

...
Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-09-30 - Хайку-нөгөө өнцгөөс сенрю

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Миний хайку

 Нэлээн их торгон мэдрэмж, ур чадвар, гүн ухаан шаарддаг том давааг сонгож өөрийгөө сорихоор шулуудаваа. Сонирхолтой гэж.


Би унтана
Чи ч унтана
Индэрийн үг ихэдсэнийх

* * * * * * * *
 Эцэнхий эмгэн
Тэнхээгээрээ уйллаа ч
Эрлэгийг уяраахгүй

* * * * * * * *
Надад чи атаархана
Чи илүү харагдана
Хүний араншин гэж

 * * * *...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
Хуудас: 172 » Нийт: 333
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Амжилтын төлөө өөрийгөө ялж өнөөдрөөс эхэлж урагш алхаж тэмүүлцгээе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Versace
. luna
. Soyol
. Энхмандах
. bon_bon
. tamerlan13
. sokulia
. KnoT
. Чойрын Хүү
. Цагаан хараацай
. Angaahai
. П.Энхбаяр
. naagiiruu
. baysaku
. Золоо
. Алмас
. DESI
. Уйланхай
. Baatarkhuu
. Hangai
. Sophia
. Baagii
. IRMUUN
. Bayartsetseg
. hairiin boroo
. Mani
. 0rgil
. mongolxvv
. Өлзийсайхан
. tungaamaa
. Юү Ки
. ulziimunh