Амьдрал өөрөө баялаг

. 2010-09-06 - Больчихож.......

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: Шүлэг
Сайхан бүсгүйчүүдэд дурлахаан больчихож
Санааширч тэднийг мөрөөдөхөө больчихож
Сар асгаруулан шүлэг тэрлэж гунихаан больчихож
Саатан саатан хүзүүгээн чилээж харахаа больчихож

Гуниг зурах бороон дуслуудаар гансрахаан больчихож
Гурван маралд бодлоо аргамжин зүүдлэхээн больчихож
Гудиггүй зангаар охид хоргоон гудамаар хэсэхээн больчихож
Гутал элээн орчлонгоор хэсэх тэмүүлэл маань зогсчихож.  Би чинь ингэхэд хүн байх аа больчихож...

...
Сэтгэгдлүүд (8) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-09-02 - Амьдрал дундуур туучна....

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: Шүлэг

Бадар барьсан гуйлгачин аз жаргалын эрэлд бидэрнэ

Басаж хясаж орчлон шуурч орхиход бүдэрнэ

Унасан хүн шазуур зуун босно. Зоримог алхана.

Уйлагнан цөхөрч суулгүй ялалтын дуу аяланхан алхална
Сэтгэгдлүүд (7) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-09-02 - Сүүлчийн шөнө....

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: Хайрын шүлгүүд

Давчуухан хугацаатай богинохон үдэш

                   аадар бороо шиг асгарсан тачаал

Дахин ирэхгүй ахархан жаргал

                   анхны шөнө шиг ариухан үйлтгэл

Шингэн дуу, нүцгэн бие

                   тэсгэл алдуулсан тэнгэрлэг бүсгүй

Шимэх уруул, нүгэлгүй бодол

                   тэвэр багадсан тэнхлүүн хүсэл

Орчлонг умартан, хүсэлдээ мансууран

                   тэмүүлэл дүүрэн харцаар тэвэрч

Огторгуйд уусан, дуу алдуулан

                   тэмдэг үлдээн биесээ шимж

Маргаашийн учрийг мартан цэнгэж

                   ум зандан ур цэцэглүүлж

Маргашгүй үнэнийг магад о...

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-09-02 - Нээлттэй эх гэж яг юу юм бэ?

Бичсэн: Алмас Ангилал: Нээлттэй эх
Энд дарж орж уншина уу
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-09-02 - Хайртай..........

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: Шүлэг

Өгсөж уруудах  замбууд ОЮУН билиг төгсхөн төрж

Өнгө алагхан хорвоогын нандин ЭРДЭНЭ минь хэмээгдсэн

Өлзийт учралаар учирсан ЧАМДАА л өгсөн итгэлээрээ

Өдөр өдрийг угтаж үдэж БИ чинь явах л тэрхэн үедээ

Өрөөл бусдад хэлэх учиргүй ХАЙРТАЙ гэдэг үгийг

Өглөө бүрийн нарнаар дамжуулж нэгэн шивнэдэг ШҮҮ

 


 

Буян нүгэл орчилдсон зэвхий саарал хорвоод

Буугаад мордох зэрвэсхэн үедээ бүлээн хайраа ивэлгэж

Буцааж нэхэхгүй өглөгч зангаар бүгдэд харамгүй түгээж

Будант орчлонгийн өнгийг цагаан сүүгээрээ сүлэхээр

Бүсгүй танхи заяанд Бурханы зараалаар ирсэн

Бүрэг ичимхий дүртэй Монголжинг...

Сэтгэгдлүүд (28) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-09-02 - Хүлээе...............

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: Шүлэг

Буцаж ирэхгүйг чинь мэдэж байвч

                        шөнийн ододтой сүжирч хүлээе

Бурханаас гуйгаад гуйгаад нэмэргүй ч

                        зүрхэн тарни шиг шившэж хүлээе

Будан дунд хайгаад олохгүй ч

                        бодолдоо чамайг бидэрч хүлээе

Булган сортой сарнаас гуйхгүй ч

                        бороотой намраар чамайг л хүлээе. Оюунанаа

 




Сүүн зүүдний ээдрээгээр бодол зангидаж хүлээе

Сүжиг итгэлийн тарнийг зүрхэндээ шившиж хүлээе

Сүрэг тогоруун дуунаар гуниг хөглөж хүлээе

Сүүмэн цэнхэр намраар сураг тавьж хүлээе. Оюунанаа






...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-09-02 - Намар аа гэж. Уйтгар уугьж гуниг асгарах цаг сан уу.............

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: Шүлэг

Намираа хуран сэтгэл хөлөргөсөн

                             саарал намар

Навчис нь гунигтай шүүдэр мэлтрүүлэн

                            толгой бөхөгөр

Буцаж яваа наран илч муутай

                            өдрийг өнгөрөөнө

Буруутан болсон гэнэн зүрхэн

                            хоног тоолон

                            хорвоог туулан

                                 нууцхан хайрлан

                                 нулимстай зүүдлэн

                                                  чамайгаа санана.






Намраар буцах тогоруу гэгэлгэн бодол орхино.

   Хөндий даган цайрах жи...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-09-01 - ...*Би тийм л ертөнцийг хүснэ*...

Бичсэн: luna Ангилал: Шүлэг биш шүлэгүүд минь
 

Анир ү...
Сэтгэгдлүүд (16) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-08-30 - Шүлгэнд минь үлдсэн тэр нэгэн бүсгүй.........

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: Бодол
Шүлгий...
Сэтгэгдлүүд (17) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-08-29 - Eminem ft Rihanna - love the way you lie lyrics

Бичсэн: IRMUUN Ангилал: rihanna
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
Хуудас: 177 » Нийт: 333
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Амжилтын төлөө өөрийгөө ялж өнөөдрөөс эхэлж урагш алхаж тэмүүлцгээе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Versace
. luna
. Soyol
. Энхмандах
. bon_bon
. tamerlan13
. sokulia
. KnoT
. Чойрын Хүү
. Цагаан хараацай
. Angaahai
. П.Энхбаяр
. naagiiruu
. baysaku
. Золоо
. Алмас
. DESI
. Уйланхай
. Baatarkhuu
. Hangai
. Sophia
. Baagii
. IRMUUN
. Bayartsetseg
. hairiin boroo
. Mani
. 0rgil
. mongolxvv
. Өлзийсайхан
. tungaamaa
. Юү Ки
. ulziimunh