|
Шаналсаан шаналсан би их шаналсан Шар тос шиг үлбэгэр наран дор шатаж шаналсан Шарз, хорзны гашуун дөлөнд шартаж шаналсан Шанз, ятганы хөнгөн хөгөнд уярч шаналсан Шалбааг, дусаалын усанд үйж үхтэлээ шаналсан. Одоо би шаналахаа больсоон Олны дундаас түүнийгээ хайхаа больсон Охид бүхэнтэй түүнийгээ жишихээ больсон Орой, шөнийн зүүдэндээ түүнийгээ үзэхээн больсон Онгод урсгаж түүндээ зориулдаг шүлгээн бас бичих ээ больсоон...
|