Амьдрал өөрөө баялаг

. 2010-08-05 - Сар нэг л гэрэл муутай.

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: Шүлэг

Сар нэг л гэрэл муутай.

    Үдшийн тэнгэр үүрэглэж байсан болоод ч тэр үү

    Үүлэн хөшиг өтгөн болоод ч тэр үү

    Үзүүргүй сэтгэл гунисхийсэн болоод ч тэр үү

    Үзэх нүд нулимстай болоод ч тэр үү

Сар нэг л гэрэл муутай.

 

Одод нэг л бүүдгэр.

     Дэнлүү саран гэрэл муутай болоод ч тэр үү

     Дээвэр дэлдэх салхин уйтай болоод ч тэр үү

     Дэлгэлгүй удсан санаашрал их болоод ч тэр үү

     Дэргэж одсон нойр ирэхгүй болоод ч тэр үү

Одод нэг л бүүдгэр.

...
Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-08-05 - Охидын харц......

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: Шүлэг

Жавар үргээж

Жаргалтай инээсэн – Нүд

Нүгэл үргээж

Нүдээрээ инээсэн – Охин


Дуугүйхэн тольдох тал саран

Дутуу аньсан чиний минь нүд шиг ээ

Болзоо товлох сэргэлэн одод

Ботгон алаг чиний минь нүд шиг ээ

 

Сэтгэгдлүүд (9) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-08-05 - Гуниг зурах намар

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: Шүлэг

Өтөл тогоруун зогдор шиг

                          саарал намрын тэнгэрнээ

Өвлөөс ичих түмэн бодол

                          гунигт нүднээ алсрана

Бурханлиг дүртэй тэр нэгэн

                          Оюунанаа бүсгүйг эрнэ

Буцаах сэтгэлээ нууж ядан

                           Оюунанаа бүсгүйг тойрно

Аяа чи эргээд ирээч

                           хорвоо дүүрэн баясал өгөөч

Алдаатай амьдралыг минь ирлээч

                           холдсон итгэлээ нээгээч

Шүүдэрт шөнө. Хоосон зүүд

                           дэргэд чи үгүй. Оюунанаа

Шүлэгт захиа. Чамд очихгүй

                         ...

Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-08-05 - Эр ганцаар эзгүй талд..........Чиний тухай

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: Хайрын шүлгүүд
Долоон сарын намуухан шөнөөр
Долоон Бурханы яруухан мишээлттэй
Дотно явсан чинийхээ хайрыг үгүйлж
Дотогшоо санаашран гадагшаа урсан сууна
Шинэдийн сарны туяа асгарсан
Шил шиг оддын гялбаатай шөнөөр
Шивнэж хэлсэн үгсийг чинь дурсаж
Ширэг зүлгэн дээр ганцаар сууна
Зун зуны цэцэгстэй ханьсаж чамайг хүлээдэг
Зургаа долоон сарын салхиар аргадуулж хүлээдэг
Зургын цомгоос жаргалтай дурдатгалаа харж хүлээдэг
Зуу зуугаар үдсэн өдөр хоногуудаа санаж хүлээдэг
Чиний л үнэртэй хэдэн хултар шүлгээ цээжээр уншиж
Чиггүй тэнэх бодлоо оддын дунд аргамжаад
Чийг даасан зуны шөнөөр шүүдэрт нугад эр ганцаар
Чимээ аниргүйн дунд...
Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-08-05 - Байсан........

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: Шүлэг
Сарнаас ургасан мөлхөө цэцэг шиг тахимаа давсан үстэй л байсан
Санаанаас урссан шүлгийн онгод шиг танхил гэнэн аальтай л байсан
Саахалтын дайдад яваад ирэхэд санаад үнсдэг хайртай л байсан
Сар нарны сэнэгүй эргэлтэд сэтгэл эргээд одож л байсан.....................
Чи байсаан. Надад. Одоо энэ бүхэн өнгөрсөн цаг дээр үлдэж......
Сэтгэгдлүүд (19) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-08-04 - Харандаагаар зурсан гэрэл зураг

 

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-08-04 - Шүдний ооны шилдэг рекламнууд

Бичсэн: naagiiruu Ангилал: Publishing Design - Хэвлэлийн Дизайн
 

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-08-01 - ..."Зайлцгаа... та нараар би дутахгүй"...

Бичсэн: luna Ангилал: Өгүүллэг гэх үү? Юу гэх үү
Уйлмаар ч юм шиг
Эсвэл нэг сайхан хашгирмаар байна
Утгагүй юм 
Энэ амьдрал тэр чигээрээ хуурмаг санагдаж байна
Уур хүрчийна

Бүгдийг нь алах юмсан
Уух юмсан...
Сэтгэгдлүүд (21) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-08-01 - ..."Намайг уучлаарай"...

Бичсэн: luna Ангилал: Шүлэг биш шүлэгүүд минь


Сэтгэл...
Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-07-30 - ..."ЯаГааД"...

Бичсэн: luna Ангилал: Шүлэг биш шүлэгүүд минь
 

Байшин...
Сэтгэгдлүүд (8) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
Хуудас: 190 » Нийт: 333
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Амжилтын төлөө өөрийгөө ялж өнөөдрөөс эхэлж урагш алхаж тэмүүлцгээе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Versace
. luna
. Soyol
. Энхмандах
. bon_bon
. tamerlan13
. sokulia
. KnoT
. Чойрын Хүү
. Цагаан хараацай
. Angaahai
. П.Энхбаяр
. naagiiruu
. baysaku
. Золоо
. Алмас
. DESI
. Уйланхай
. Baatarkhuu
. Hangai
. Sophia
. Baagii
. IRMUUN
. Bayartsetseg
. hairiin boroo
. Mani
. 0rgil
. mongolxvv
. Өлзийсайхан
. tungaamaa
. Юү Ки
. ulziimunh