Амьдрал өөрөө баялаг

. 2010-06-08 - Нэг л....

Бичсэн: Уйланхай Ангилал: Шүлэг

Нэг л өдөр, нэг л өдөр гэсээр

Нэлээд олон жил өнгөрчээ

Нэг л биш, нэг л биш гэсээр

Нэлээд олон нүгэл үйлджээ

Нэг л өөр, нэг л өөр гэсээр

Нэг мөсөн өөрчлөгдчихсөн байх юм

Нэг л зүйл, нэг л зүйл гэсээр

Нэг мөсөн би хоосорчихсон байх юм

Нэг л хайр, нэг л хайр гэсээр

Нэлээд олон шарх зүрхэнд минь үлдсэн байх юм

Нэг л хүн, нэг л хүн гэсээр

Нэг мэдэхэд л ганцаар явж байх юм    

...
Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-06-08 - Бороон дуслаар бодлоо угааж Босоо заяагаа хиймориороо тэгшлээд явна аа.....

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: Шүлэг
Удаан хүлээлгэсэн учрал шиг
Уясал дагуулсан намуухан дуслууд
Уйт бодлын гунигийг урсгаж
Урьд шөнө зүрхэнд шивэрлээ.

Зулзаган хусны гэнэхэн навчис шиг
Зун үзүүлсэн аядуухан шиврээ
Зураг гоо охидын сормууснаа бөнжигнөж
Зул цагаахан шөнөөр зүүдэнд дусаллаа



Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-06-05 - Эрээвэр хураавар дөрвөн мөртүүд

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: Шүлэг
Шүүрс алдсан сэтгэлийн шүүрхий шүлэг шиг
Шүлс унагасан нүглийн шүлтгүй үнэ шиг
Шөнө урсгасан хөлсний шүүсгүй амт шиг
Шүхэрлэн унах саарал цаснаар ганцаар алхахсан




Шар нарны халуунд бие нүцгэлээд
Шанд орох замд сэтгэл хөлрөөд
Тааны хурц үнэрт хамар согтоод
Тал нутгынхаа салхитай давхиж явах омголон байна



Сарнаас ургасан мөлхөө цэцэг шиг тахимаа давсан үстэй л байсан
Санаанаас урссан шүлгийн онгод шиг танхил гэнэн аальтай л байсан
Саахалтын дайдад яваад ирэхэд санаад үнсдэг хайртай л байсан
Сар нарны сэнэгүй эргэлтэд сэтгэл эргээд одож л байсан.....................
Чи байсаан. Надад. Одоо энэ бүхэн өнгөрсө...
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-06-04 - Урагшаа Нуурынхааан. Та нар Boston Celtics- с илүү байгаагаа өнөөдөр харууллаа.

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: Sport
Энэ жилийн буюу 2009/2010 оны аваргын төлөөх цуврал тоглолт УБ-н цагаар өнөө өглөөний 09:00 цагт Лос Анжелес Лакерс багийн Staples Center - т Boston Celtics болон Los Angels Lakers багуудын хооронд халуухан өрнөж талбайн эздийн хожлоор өндөрлөлөө. NBA - гийн хамгийн арвин түүхтэй( Boston 17, Lakers 15 ) босоо багуудын тоглолтод эл өдөр мөн л нэгэн түүхэн тоглолтын цувралаа эхлүүллээ. Энэ улиралд Lakers-н өмгсгөлийг өмсөх болсон R.Artest энэ багт ирсэн үүргээ хангалттай биелүүлж эсрэг багийн лидер P.Peirce - г "хав барь" -ж ид шидээ үзүүлсэний дээр мөн хэрэгтэй үед хэрэгтэй оноонуудыг түүж байл...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-06-02 - Веб хостинг үйлчилгээ шинээр нээгдлээ

Бичсэн: Алмас Ангилал: Мэдээ
Dusal.net сайт маань 2005 оноос эхлэн олон төрлийн вебийн үйлчилгээ үзүүлж ирсэн. Одоогоор манайх blogmn.net хэмээх төлбөргүй блог хостингийн үйлчилгээгээр эхлээд бусад олон төлбөргүй мэдлэг түгээх үйл ажиллагаа явуулдаг. Энэ хугацаанд сервер болон веб үйлчилгээний тал дээр багагүй туршлага хуримтлуулсандаа тулгуурлан домэйн нэрийн худалдааны http://domain.dusal.net сайтаа хэсэг хугацааны өмнө ажиллуулж эхлээд байгаа билээ. Бид үйлчилгээгээ найдвартай сайн явуулж, хамгийн хямд, чанартай үйлчилгээ үзүүлж чадаж байгаадаа баяртай байдаг. Энэ хугацаанд цөөнгүй хэрэглэгчид манайхаас хямд веб хостингийн үйлчилгээ явуулахыг хүсэж байсан бөгөөд өнөөдрөөс бид үүнд хариулан веб хостингийн үйлчилгээ үзүүлэхээр болж байна. Манай гол давуу тал бол олон ажлын байр, оффисын түрээс зэрэг элдэв зарлага гаргалгүй интернет ашиглан АНУ дахь хостинг үйлчилгээ үзүүлэгч компанитай хамтран ажилладаг тул хамгийн хямд, чанартай үйлчилгээг үзүүлдэг. Мэдээж та Монгол хэл дээрээ тусламж үйлчилгээг авч байх боломжтой гэсэн том давуу талыг эдлэх боломжтой юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://web.dusal.net хуудаснаас аваарай.


...
Сэтгэгдлүүд (21) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-06-01 - Дурлал

Бичсэн: Уйланхай Ангилал: Шүлэг




Дурлахаараа би нүдээ аньдаг

Дуугаа хураагаад зүрхээ чагнадаг

Догдлоод л, булиглаад л байдаг

Дотор минь инээд буцлаад л

Багтаж ядсан инээд нүүрэнд минь

Бөөн баясал болон тодроход

Бүхэлдээ хорвоо диваажин шиг

Би яг л шувуу адил санагддаг

Нүднээс нь дальдчин байж

Нууж шивнэсэн ганцхан үг минь

Замдаа ичиж гэрэвшээд нуугдахдаа

Залуугийн чихрүү салхи шиг л шургаад ордог

Удаж удаж гурав болоод ирдэг

Уйдаж суусан над дээр нисээд ирдэг

Утгагүй догдлолд би дахиад л

Урамтай эзэмдүүлж, мансууран алхдаг

Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-06-01 - Бороо ороосой

Бичсэн: Уйланхай Ангилал: Шүлэг



Бороо ороосой

Бодлоо урстал норохсон

Бүтэлгүйтлээ мартатлаа гүйхсэн

Бор талын цэцэгсийг

Бөхийтөл уйлахсан

Бараантсан тэнгэрийн үүлсийг

Бодолд дарагдтал санаа алдахсан

Бороо ороосой

Бөндийтөл даарсан болжморыг

Болхи хуруугаараа илбэхсэн

Бодлогогүй нисэх эрвээхэйг

Багахан нөмөртөө хамгаалахсан

Болор мөнгөн мичдийг

Бүрсгэр цагаан сарыг

Барих гэж дүүлэн баясахсан

Бороо ороосой

Нэвтэрсэн бүрээснээс үнэртэх

Нойтон үнэрийг санагалзахсан

Намуун талыг сэрээдэг

Ниргээнт тэнгэрийг сонсохсон

Намрын сэрүүн цаг шиг

Намирч нэг бороо ороосой

Намайг хаяад явсан түүнийгээ

Навчис гуниглатал дурсахсан

Номин хөх тэнгэрийг

Навтас хийтэл гуниглахсан

Норсон үс сэвэлзтэл

Нурсан сэтгэл өндийтөл

Бороо ороосой

Будант сэтгэлд минь

Булингар үгүй болтол

Багахан зүрхэнд минь

Шарх үгүй болтол

Бороо ороосой

...
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-05-31 - ААВЫГ ЯАГААД АД ҮЗЭЭД БАЙГААН

Бичсэн: DESI

Үртэй болсноосоо хойш амттаныг бүрэн амсаж үзээгүй Үр нь баярлаж байвал өөрөө жаргалтай байж чаддаг Үлгэр зохиож үрийнхээ тавиланг зурж амьдардаг Үлэмжийн төгс төгөлдөр ижий бүхний өмнө мөргөе Монголын сайхан ээж-эмээ та бүхэндээ ЭХ ҮРСИЙН БАЯР-ын мэнд хүргье...

Гэнээ хм хуцаж байгаан шүү

күэ 3 саын 8-д  гуа ээждээ энээ тэрээ гээд л элдэвээр матгаж мандуулаад л хэдэн хүүхнүүд нөхрийнхөө махаа идэж олсон хэдийг энэ тэндэхийн дүүпэл мүүпэл, ганган хээнцэр палааж малаажаар гоёод, үс мүс гар хуруугаа янзлуулаад л хамаг байдагыг нь хамчаад хэнэг ч үгүй паартий маартийгаар хэсээд л.... Дуу шүлэг нь хүртэл дандаа мөнхийн усыг ээждээ өгнө  ч гэнэ үү... үгүй тэгээд аав яачаад байгаам бэ. Аргалд явсан ээж минь арай дэндүү удлаа ч гэнүү. Үгүү тэгээд адуунд явсан аав яацийн хэдэн малынхаа хойноос хэдэн шөнө нойр хоолгүй хээрээр гэр хийн хэцээр дэр хийн элэг бөөрөө салтал морин дээр шогшуулж яваа аавын хойноос яагаад санаа тавьж болдгүүм бэ. Шүүдрийн дуслаар цай чанаж ээжийнхээ ачийг хариулна гээд байхын. Үгүй тэгээд аавын ачийг яахийн та нар. Энхрий үрсийнхээ төлөө эх орн...

Сэтгэгдлүүд (53) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-05-30 - Lakers 111 - Phoenix 103 үнэхээр сэтгэл хангалуун байна. Дараагых нь Boston

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: Sport
Өнгөрсөн улиралын аваргууд эл өдөр өөрсдийн хүчирхэг өрсөлдөгч PHX Suns багийг өөрсдийнх нь US Airways Center - т нь 6 дахь тоглолтонд гайхалтай хожил авсанаар бүсийн аваргын төлөөх цувралын харьцааг 4-2 болгон тэргүүлсэнээр NBA - н 2009/2010 оны аваргын төлөө эртний өст Boston Celtics багтай өрсөлдөхөөр боллоо. Эл өдөр өмнөх тоглолтонд тааруухан тоглосон ч цаг дуусах мөчтэй зэрэгцэн хожлын оноог багтаа авч ирж байсан Индианагийн хуучин, LAL - н шинэ цэрэг Р.Артест гайхалтай тоглолт үзүүлэн багтаа болон өөрийн аварга болох гэсэн ирээдүйдээ ихээхэн хувь нэмэр оруулсан тоглолтыг үзүүллээ. Р.Артест өнөөдөр 25 оноо, 4 самбар, 2 ашигтай дамжуулалт, 3 бөмбөг таслалт хийсэн байна. Мөн багийн капитан К.Брайнт гайхалтай байж 37 оноо, 6 самбар, 2 ашигтай дамжуулалт, 2 бөмбөг таслалт хийн багаа тэргүүллээ. Эсрэг багаас А.Стайодмаре 27 оноогоор багаа тэргүүлсэн бол сүүлийн үед сэлгээнээс маш сайн тоглож буй Г.Драгич 12 оноо авч багаа С.Нэшийг амрааж, мөн багийн нөхдөө сэргээж байсан ба нутаг нэгт Сашатай сөргөөцөлдөн улмаар жүжиглэлтийнхээ ачаар түүнд санаатай алдаа авхуулж чадсанаар барахгүй оноог маш ойрхон болг...
Сэтгэгдлүүд (9) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-05-29 - Одоо би ганцаар. Хайр дурлал гэх хашаанаас гараад......

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: Шүлэг
Хайр дурлал гэх хашаанаас гараад
Хаашаа ч хамаагүй алхаж явна
Одоо харин би ганцаар. Дур хүслээ задгайлж
Охидын харцыг эргүүлж, танихгүй дурлалд бэлдээд
Зуны үдшийн болзоонд хэн нэгэнтэй хамтдаа алхмаар
Зургаан сарын эхэнд хүний охидыг хүргэж өгмөөр................. 

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
Хуудас: 205 » Нийт: 333
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Амжилтын төлөө өөрийгөө ялж өнөөдрөөс эхэлж урагш алхаж тэмүүлцгээе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Versace
. luna
. Soyol
. Энхмандах
. bon_bon
. tamerlan13
. sokulia
. KnoT
. Чойрын Хүү
. Цагаан хараацай
. Angaahai
. П.Энхбаяр
. naagiiruu
. baysaku
. Золоо
. Алмас
. DESI
. Уйланхай
. Baatarkhuu
. Hangai
. Sophia
. Baagii
. IRMUUN
. Bayartsetseg
. hairiin boroo
. Mani
. 0rgil
. mongolxvv
. Өлзийсайхан
. tungaamaa
. Юү Ки
. ulziimunh