Амьдрал өөрөө баялаг

. 2010-05-28 - Намайг......гэлцдэг

Бичсэн: Уйланхай Ангилал: Шүлэг

Намайг дурламтгай хүн гэлцдэг

Дуу шүлэг, юунд ч бол уярч

Дурлалын дарсыг хундага тавилгүй шимнэ

Дэргэдээс одох залуусын араас

Дүүрэн нулимстай үдэж хоцордог ч

Дундарч, хоргоддоггүй энэхэн зүрхээ

Дэндүү сайхан өөр нэгэнд зориулж чадна

Дорнын саран шиг сайхан төрөөгүй ч

Дурлаж, хайрлуулж, харамлаж явсан

Дуу шиг хайртай олон учирсан, би азтай

Энгэр задгайлж өвөрлүү чинь яарахгүй

Эрхэлж, туньж жаахан залхаах л байх

Их хайрыг минь даагаагүй хэнийг ч мартаад

Эрэлд гарч чадна, би дурламтгай хүн

Гэхдээ чи сайн сонсож бай

Сонингийн хайчилбар үнсэж суухад чинь

Согоо шиг залуустай б...

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-05-28 - Чиний тухай

Бичсэн: Уйланхай Ангилал: Хүссэн ч мартаж үл болно

Уйлахад чи нулимсыг минь арчаагүй

Харин шалтгаан нь байсан

Уурлахад чи намайг аргадаагүй

Харин ч үл тоосон

Учиргүй гунигтай өдрүүдийг минь гэрэлтүүлсээр ирсэн шигээ

Уйтгар шаналалын далайд живүүлж хаяад орхиод одсон

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-05-28 - Чамаас гуйя

Бичсэн: Уйланхай Ангилал: Шүлэг

Хайргүй гээд ганц л хэлээд өгөөч

Хаанаас ч би тэр хайрыг хайхгүй ээ

Нүдэнд чинь, инээмсэглэлд чинь

Нуугдсан байх гэж би дахиж хайхгүй ээ

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-05-28 - Эрчүүдэд зориулсан хэдэн rhyme

Бичсэн: Уйланхай Ангилал: Өчигдөр бодсон бодол

Нулимсыг чинь үзэж тэд ханахгүй

Нуур тогтоосон ч санаа нь амрахгүй

Тийм залуус байдаг юм охидоо

Тэднээр зүгээр зугаацаж горьдоо

Өвөртөө оруулах тэр өдрийг хүлээгээд

Өдөр шөнөгүй чамруу холбогдоод

Өөр нэгэнтэй хардаж жүжиглээд

Өнөө маргаашдаа л тэд чамд сүжиглээд

Чамайг өөрийн болгох гэж тэд магтана

Өвөртөө оруулчихаад харин мартана

Чамайг залгахад тэд сандраад таслана

Өө, жаахан завгүй байлаа гээд бантана

Зүгээр, тэд ийм байдаг юм

Зовохгүйн тулд эртхэн дээрээ зайгаа барь

Зоргоор нь тэдний тоглоом бололгүй хорь

Тархи биш доодохдоо үргэлж захирагддаг

Таарсан хэдэн моожуутай...

Сэтгэгдлүүд (8) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-05-28 - Чиний төлөө

Бичсэн: Уйланхай Ангилал: Шүлэг

Чамайгаа алдахнээ гээд

Цурхиран уйллаа

Чамдаа үзүүлэхгүй гээд

Нулимсаа нуулаа

Дэргэд чинь байсан бол

Дотогшоо залгих байсан

Дэндүү асгарсан тэр нулимсыг

Дэрээ норгож би тааваар нь орхисон

Өчигдөрийн орсон тэр бороо шиг

Өөдгүй ихээр мэгшлээ

Өнөөдрийн байгаа энэ тэнгэр шиг

Өчүүхэн ч наргүй байна энэ сэтгэл

Чамайгаа дахиж харахгүйнэ гээд

Гүнээр би санаа алдлаа

Чамайгаа дахиж зовоохгүй гэсэндээ

Бүгдийг би зүрхэндээ л хураалаа

 

...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-05-28 - Өөр нэгэн бүсгүйг хайрлах зүрх чинь болъё

Бичсэн: Уйланхай Ангилал: Шүлэг

Чи минь цангаж байна уу

Тэгвэл би хоолойг чинь чийглэх дарс болъё

Чи минь ядарч байна уу

Тэгвэл би хөлийг чинь амраах сандал болъё

Чи минь уйлж байна уу

Тэгвэл би нулимсыг чинь арчих алчуур болъё

Чи минь халууцаж байна уу

Тэгвэл би чамайгаа сэрүүцүүлэх салхи болъё

Зөвхөн чамтайгаа хамт үлдэхийн төлөө би

Өөр нэгэн бүсгүйг хайрлах зүрх чинь ч болж чадна



 

...
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-05-28 -

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: Шүлэг
Шувуудын цуваа нэг л гунигтай ирэх чинь
Шуурсан тэнгэр нэг л уйтай цэлмэх чинь
Шунх улаан наран нэг л гунигтай мандах чинь
Шулганан гүйх болжмор нэг л уйтай шогшрох чинь

Дөнгөж гөлгөлсөн модод нэг л гунигтай дохих чинь
Дөлгөөн нуурын мандал нэг л уйтай мэлтэлзэх чинь
Дөт, ойрын замууд нэг л гунигтай зэрэглээтэх чинь
Дөнгөж орсон бороо нэг л уйтай урсах чинь



...
Сэтгэгдлүүд (7) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-05-28 - Танилцъя бүсгүй минь..........

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: Шүлэг
Сэтгэлээ задгайлж, дурлалаа би дурдатгал болгон цааш хадгалаад
Сэмэрсэн итгэлээ хаврын бороогоор угааж нэгэнтээ сэргээгээд
Хааш хөтлөхийг мэдэхгүй өөрийн дасал бус замаараа алхлаа
Халх нутгын хангайн согоо шиг бүсгүй минь хаа хүрэх нүү. Хамтдаа алхъя

Зулзаган моддын үнэрт мансуурч зуур замдаа нэрсээ мэдэлцье
Зуны оройн гэгэлгэнд хөтлөгдөн зугаалж буй хос аятай нэгнээ чимье
Энэ л үест биднийг чийглэж бороон дуслууд бодол нийлүүлэн унаасай
Эгэлхэн хирнээ яруухан үдшийн болзоог минь чи инээд алдан зөвшөөрөөсэй



...
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-05-28 - Энэ хүртэл дизайнтай болчих гэж

Бичсэн: naagiiruu Ангилал: Techno Design - Техно Дизайн
 
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-05-28 - Photoshop-р эвлүүлээгүй сонирхолтой гэрэл дурагнууд

Бичсэн: naagiiruu Ангилал: Photography - Гэрэл зураг
 

Эдгээр зурагнуудийг харахад Photoshop-р эвлүүлээгүй гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ Испани гэрэл зурагчин Chema Madoz гэгч бараг л боломжгүй мөртлөө амьдрал дээр байдаг сонирхолтой гэрэл зургуудийг авдаг юм байна. Ингээд түүний уран бүтээлээс хүргэж байна. 


Source 
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
Хуудас: 207 » Нийт: 333
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Амжилтын төлөө өөрийгөө ялж өнөөдрөөс эхэлж урагш алхаж тэмүүлцгээе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Versace
. luna
. Soyol
. Энхмандах
. bon_bon
. tamerlan13
. sokulia
. KnoT
. Чойрын Хүү
. Цагаан хараацай
. Angaahai
. П.Энхбаяр
. naagiiruu
. baysaku
. Золоо
. Алмас
. DESI
. Уйланхай
. Baatarkhuu
. Hangai
. Sophia
. Baagii
. IRMUUN
. Bayartsetseg
. hairiin boroo
. Mani
. 0rgil
. mongolxvv
. Өлзийсайхан
. tungaamaa
. Юү Ки
. ulziimunh