Амьдрал өөрөө баялаг

. 2010-05-24 - "Хараал ид" гэдэг үгийг 10 орны хэлээр

Бичсэн: naagiiruu
 

англиар - Damn it
хятадаар - 他媽的 /Tā mā de/
францаар - merde
германаар - verdammt
энэтхэгээр - यह लानत /Yaha lānata/
италиар - accidenti
японоор - しまった /Shima~Tsu ta/
солонгосоор - 젠장 /jenjang/
оросоор - черт возьми /chert vozʹmi/
испаниар - maldita sea

Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-05-24 - Жүжигчин Han Hyo Joo /Viki 2010 Зуны цуглуулга/

Бичсэн: naagiiruu Ангилал: Fashion Design - Хувцас Загвар Дизайн

Эх сурвалж: http://youcapturedme.blogspot.com/2010/04/han-hyo-joo-for-viki.html

 
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-05-24 - Цаас нугалах аргаар хийсэн бүтээлч зурагнууд

Энэхүү сонирхолтой зургуудыг Simon Schubert гэгч хүн цаас нугалах үрчийлгэх аргаар хийж бүтээсэн байна. Тэрээр хэлэхдээ: Эхний оролдлого тийм ч сайн байгаагүй, гэхдээ арга техник нь сайн байсан гэж хэлсэн байна. Хэрвээ тэр үнэхээр цаас нугалж, шулуунуудийг зүлгэсэн бол тийм ч амар ажил биш байна. 

 

 

 

 

 

 

 

Эх сурвалж: http://www.funis2cool.com/cool/folded-paper-as-picture-technique.html

 ...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-05-24 - My Club & Cass Town

Бичсэн: Энхмандах Ангилал: Миний тэмдэглэл
Миний Клуб, Ногоон Ази ТББ-тай хамтран 3 жил гаруй хугацаанд Баяннуур, Булган, Сонгино-д мод тарьсаар ирсэн билээ. Энэ хугацаанд бид 20000 гаруй модонд амьдрал бэлэглэсэн бөгөөд нийт 30000 гаруй мод тарьсан. Энэ жилээс Касс Таун болон Ногоон Ази ТББ хамтран гэрээ байгуулсны үндсэн дээр Төв аймгийн Эрдэнэ суманд Миний Клубээс ажиллах хүч аван ажиллаж байгаа.

5-р сарын 1-нээс эхлэн ажилласан энэ хугацаанд маш олон нийтлэл гарсан бөгөөд хэвлэл мэдээллээр их цацагдсан. Энэ мэдээлэлд Миний Клуб эсвэл Оюутны Клуб гэсэн үг нэг ч гарсангүй. Бид нар Касс Тауны сайн дурын ажилчид нь юм шиг л тэд хандаж ...
Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-05-23 - Нэрраццурри буюу Интерчүүдийн мөрөөдөл биеллээ.

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: Sport
Нэрраццурри буюу Интерчүүдийн мөрөөдөл биелэж 1965 оноос хойш бараа нь харагдаагүй цомыг тэд Португал мэргэжилтэн Жозе Моуриньогийн удирдлаган дор Аваргуудын лигийн 3 дахь түрүүгээ, мөн энэ улиралын 3 дахь цомоо өргөцгөөлөө. Ингэснээр Португал мэргэжилтэн Жозе Моуриньо 2004 онд Португалийн Порту клубын хамтаар Аваргуудын Лигийн аврага хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртэж байсан бол Аваргуудын лигт 2 өөр клуб удирдан аварга болсон түүхэн амжилтыг давтлаа. Байерн Мюнхенээс эл тоглолтон дээр гайхалтай гялалзаж байсан тоглогч бол яахын аргагүй А.Роббен байлаа. Интерийн топ хамгаалалтын шугамыг сэтлэх...
Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-05-22 - Гунигийн аялгуу

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: Шүлэг
Уйтай саран оддын дундаа санаашрангуй зүүрмэглээд л
Уймраа салхин моддын дундуур яарангуй зүтгээд л
Урт холын бодол цонхоор гарч тэнээд л
Уусан архины шилнүүд гунигийн аялгуу исгэрээд л

Тал саран огторгуйн хүйсийг салгалан тэмтчээд л
Тамиргүй салхин талын энгээр сажлан зүглээд л
Тасарсан бодлын залгаас тагт дамжин тэнээд л
Татсан тамхины ишнүүд гунигийн аялгуу үнэртүүлээд л

Хөлөрсөн цонхны цаана хөлийн чимээ бидрээд л
Хөвөрсөн үүлсийн наана хөгийн чийг хуралдаад
Хөглөрсөн бодлын дэргэд хөнжлийн өнгө бүүдийгээд л
Хөнтөрсөн хувингийн доороос хөсрий өвс түрээд л

Тэнгэр зуран унах солир нь хүртэл гуниг
Тэнхэ...
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-05-21 - "Надад туслаач" гэдэг үгийг 10 орны хэлээр

Бичсэн: naagiiruu
 Бусдын дэмгүйгээр болно гэж бодож яваа хүн тун ч эндүүрч байна даа, гэхдээ өөрийг нь байхгүй бол бусад хүн хэцүүднэ гэж бодож байгаа хүн бүр ч их төөрөлдөж байна. 

англиар - Help me

хятадаар - 救救我 /Jiщ jiщ wǒ/

францаар - aidez-moi

германаар - helfen Sie mir

энэтхэгээр - मेरी मदद करो /Mērī madada karō/

италиар - 

японоор - 私を助けて /Watashi o tasukete/

солонгосоор - 도와주세요 /dowajuseyo/

оросоор - помогите мне /pomogite mne/

испаниар - me ayudan

...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-05-21 - Мөнгөн хонхны цангинаа - Хөнгөн гунигийн цамнаан

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: Шүлэг

Аз жаргалын үүд хүн бүхэнд нээлттэй
Асар энэхэн хорвоод мөрөө үлдээх жамтай
Алдаж оноохоос айдаг хүмүүн гэсэн нэртэй
Амьдрал хэмээх орон зайд жигүүр дэвэн дүүл. Дүү минь

Саяхан л ирсэн он жилүүд нандин дурсамж болон үлдэж
Сайхан үерхсэн нөхөд чинь салаа замаар цувж
Баяр гунигын санаашралаа эл өдөр л задгайлж
Баяртай учрах ерөөлийг багш нартаа өргө дөө. Дүү минь

Чилийсэн урт оюутаны жилүүд чинь дурсгалын цомог болоод л
Чиг нийлсэн найзууд тань чимээгүйхэн дотроо мэгшээд л
Дасаж ээнэгшсэн ордон чинь баярын тууузаар инээгээд л
Далай уужим багш нар тань бахдалын өнгөөр мишээгээд л

Сул асгарах сувдан дусал, т...
Сэтгэгдлүүд (16) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-05-20 - Санаж байна уу ? Хайрт минь.......

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: Шүлэг

Санаж байна уу ? Хайрт минь. Тэр өвлийн үдшийг

Саарал цастай гудамнаа нэг л эвлээгүй яриаг

Дуугүйхэн инээмсэглэсээр бидэн алхна. Алга хөлрөн алхна.

Дуусашгүй зам байгаасаа хэмээн алхна. Жавар уяраан алхна.

Найз нь одоо тэр л замаараа хааяа нэг алхдаг аа.

Насных болоогүй ч анхных байсан гэгээн хайраа дурсдаг аа
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-05-20 - Бэлзэг - Хурууны гав

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: Шүлэг

Гартаа чимэглэлгүй маань

Гангарах дургүйдээ бус

                                                                                        Эд гутаана гэж ичсэндээ ч бус

Эхнэр болох нэгэн олдоогүйдээ ч бус

Дусал нулимсны үнэгүйд нь бус

Дураар тонгичох эрх чөлөөг билэгддэгт нь бус

Нэг л хүн, нэг л учрал зүрхэнд явдагтаа

Нисээд одсон хайрандаа дэндүү их дассандаа

Солилцож явсан гоёхон бөлзгөө бутлаад

Сонихон үртэсийг нь сахиуслан зүүж хадгалаад

Давчуухан хорвоод ганцаардаж явахдаа

Дахиад алдахгүйн тангараг өргөн уйлахдаа

Хайр гэдэг аугаа хүчтэй бөгжөөр хоёр сэтгэлийг баттай холбосо...

Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
Хуудас: 209 » Нийт: 333
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Амжилтын төлөө өөрийгөө ялж өнөөдрөөс эхэлж урагш алхаж тэмүүлцгээе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Versace
. luna
. Soyol
. Энхмандах
. bon_bon
. tamerlan13
. sokulia
. KnoT
. Чойрын Хүү
. Цагаан хараацай
. Angaahai
. П.Энхбаяр
. naagiiruu
. baysaku
. Золоо
. Алмас
. DESI
. Уйланхай
. Baatarkhuu
. Hangai
. Sophia
. Baagii
. IRMUUN
. Bayartsetseg
. hairiin boroo
. Mani
. 0rgil
. mongolxvv
. Өлзийсайхан
. tungaamaa
. Юү Ки
. ulziimunh