Амьдрал өөрөө баялаг

. 2009-12-25 - Өнгөнүүд /англи - солонгос - орос/

Бичсэн: naagiiruu
 өнгө - color - 빛깔, 색 - цвет

шар - yellow - 노란색 - желтый

цагаан - white - 하얀색, 하양, 흰색 - белый

ягаан - pink - 분홍색, 핑크색 - розовый

хар хүрэн - umber, chocolate - 암갈색, 적갈색 - темно-коричневый

хөх цэнхэр, номин - cerulean - 하늘색의 - лазурный, небесно-голубого цвета

хөх ягаан - purple - 심홍색 - фиолетовый

ногоон - green - 초록색 - зеленый

хамгаалах өнгө - khaki - хаки

бор - brown - 밤색 - коричневый

цэнхэр - blue - 파란색, 파랑 - голубой, синий

хар - black - 검은색 - черный

шаргал - tawny - 황갈색 - темно-желтый

хув шар - amber - 호박색 - янтарный

хүрэн улаан - crimson - 진홍색의 - малиновый

хар хөх - dark blue - 다크 블루 - темно-синий

саарал - ...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-12-25 - Асуух үгнүүд /англи - солонгос - орос/

Бичсэн: naagiiruu

яагаад - why - 왜 - почему

хаана - where - 어디 - где

юу - what - 뭐 - что

юуг - what - 무엇을, 뭘

аль - which - 어느 -какой

хэзээ - when - 언제 - когда

яаж - how - 어떻게 -как

хэн - who - 누가,누구 - кто

ямар - what - 어떤

ямар - what kind - 무슨 
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-12-25 - Ах минь гэрлүүгээ яараарай...

Бичсэн: Уйланхай Ангилал: Шүлэг

Ганцхан олдох амьдралаа

Архинаас болж алдах уу?

Гуйваж дайваж явсаар

Энэ насыг барах уу?


Гэрт тань хүлээх хань байгаа бол

Гараас тань сугадах үр байгаа бол

Гадаа юунд уйлж сууна вэ ах минь

Гэртээ түргэн яваад ор

Эхлээд таньд бүгд гомдоно, уйлна

Ээдээ, харааж бас загнана

Шарыг тань тайлахгүй ундууцуулж

Шаналгаатай маргаашыг давах хэрэг гарна

Гэлээ гээд та юу ч алдахгүй

Гэнэдэж өнгөрөөсөн жилүүддээ л харамсана

Ирэх нэгэн нартай өдөр

Инээмсэглэж суугаад та энэ өдрийг санана

Хар, улаан усыг уулаа гээд

Хайран амьдрал тань дээшилсэн нь үгүй ээ

Хайртай хүмүүсийнхээ нулимсыг л үзэж

Харамсах ч сөхөөгүй со...

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-12-25 - Jazz poems

Бичсэн: Уйланхай Ангилал: Шүлэг

Миний хувьд jazz гэж нэг иймэрхүү л мэдрэмж төрүүлдэг. Тэрнээс биш jazz шүлэг байдаг эсэхийг мэдэхгүй юм.


Хэл урууландаа тийм их хайртай атал

Тэр юунд өөр уруулыг хүсдэг юм бол

Сормуус нүдийг тэгтлээ  их хайрладаг байхад

Тэр юунд өөр нүдийг эрээ цээргүй ширтнэм !....

:::

Толгой тархиндаа

Сормуус нүдэндээ

Зүрх ховдлондоо

Гар хуруундаа

Хайртай

Харин

Би чамд хайртай

:::

Хайрын шүлэгнүүд

Хачин утгагүй мөрүүд

Хэзээ ч хэний ч зүрхийг

Хөдөлгөж үл чадах үгс

Надаас өөр хэн ч үл ойлгох

Нууцлагдмал тийм нэг шүлэг

Надад таалагдсан хэн нэгэнд

Нөгөө л шүлгээ зориулна

:::

Нэг л өдөр, нэг л өдөр гэсээр

Нэг мөс...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-12-25 - Диваажинд

Бичсэн: Уйланхай Ангилал: Шүлэг

Би хурц гэрэлтэй шулуун замаар алхаж байлаа

Би уйлах дуунаас залхан чихээ таглан, нүдээ анилаа

Би зовлонт амьдралаас хагацсандаа харамсаж

Би тамруу очих атал гэрлээр явж байгаагаа гайхсан

Инээсэн баясгалантай хүмүүс намайг угтаад

Ижилдэн дассан нөхөр шиг минь намайг тэвэрлээ

Халуун дулаан бас тайван тэр орчин

Хачин ихээр жигшэлийг минь төрүүлсэн

Тэгээд би хашгийрсан

Тэвчээр алдан гүйсэн

Төдөлгүй би сэрсэн

Диваажинд очисон зүүдээ хараасан

 

...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-12-25 - Нэгэн орой

Бичсэн: Уйланхай Ангилал: Шүлэг

Гадаа сэрүүхэн

Дотор бачуухан

Тамхи янагхан

Өрөө давчуухан

 Цонхоор эрх чөлөө үнэртэж

Цагийн зүү бүхнийг орхин урагшилна

Бодолд яруу шүлгийн үгс багтаж ядан

Гар цаасан дээр буулгах гэж цухалдана

Өнгөрсөн одоо ирээдүйг эргэцүүлж

Өчүүхэн тархиа би чилээнэ

Өчигдөр өнөөдөр маргаашийг тунгааж

Өөрийн сэтгэлээ би залхаана

Гадаа саруулхан

Дотор тэвдүүхэн

Тамхи халуухан

Өрөө бөгчимхөн

...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-12-25 - Гунигийн тухай

Бичсэн: Уйланхай Ангилал: Шүлэг

Аадрын үүл шиг хуран байсан гуниг
Асгарч нэг л өдөр нулимс болон урслаа
Атгахан зүрхэнд минь хоргодон байсан хайр
Алдуурч нэг л өдөр чамруу тэмүүллээ

Ягаахан уруулруу чинь би аажим дөхсөн
Яагаад ч юм огт ичээгүй, баяртай байсан
Хулгаж хэлсэн хайрынхаа үгний хойноос ч
Хунгарт дарагдсан сэтгэлдээ би харамсаагүй
Өөр бүсгүйн уруулийг чи бал гэж боддог
Өөдгүй гэж би тэр бүсгүйг зүхэж уйлдаг
Хайртай бүсгүйгээ чи зүрхэндээ тээдэг
Харин би багтах зайгүйдээ шаналаж уйлдаг
Чи юунд хайрыг минь эзэмдчихээд
Хагацлаар шаганнам!
Чи юунд зүрхийг минь эзэгнэчихээд
Ганцаардлыг үлдээнэм!
Хань биш ...

Шууд холбоос

. 2009-12-23 - Гэрт компьютер булаацалдах дайны төгсгөл ба оффисын хэмнэлт

Бичсэн: Алмас Ангилал: Linux
Сая nComputing гэгчийн талаар сонирхож яваад үбүнтү дээр нэгэн маш сонирхолтой боломж байдгийг олж мэдлээ. Ийм ямар ч нэмэлт төхөөрөмж хэрэглэлгүйгээр нэг компьютерыг зэрэг хэрэглэх боломжтой юм байна. Хэрэв та гэртээ 1 компьютертай, интернет, бичиг баримт гэх мэт зүйлс хийдэг гэтэл хэн нэгэн гэр бүлийн гишүүн чинь булаацалдаад байдаг бол, эсвэл хэмнэлттэйгээр шинэ оффис байгуулах, сургалтын төвд олон компьютер ашиглах зэрэгт хэмнэлт гаргахыг хүсвэл наашаа суугаарай. ...
Сэтгэгдлүүд (27) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-12-22 - Уран бүтээлч анд

Бичсэн: tamerlan13
Өнөөдөр шалгалтаа өгчихөөд харих гэтэл ойрд уулзаагүй найяуудтайгаа уулзмаар санагдаад. Утсаар ярьж ярьж уулзах газраа болзон тохирч уулзлаа. Нэг найз маань шүлгийн номоо гаргасан байна. Будаг нь үнэртсэн шинэхэн номыг надад дурсгалаа. Ер нь ном хэвлүүлэх болгондоо л дурсгадаг юм. Гэртээ ирэх гэж цаг гаруй л хаазаллаа. Гэртээ ирээд уншиж байтал энэ шүлгийг та бүхэнтэй хуваалцмаар санагдаад бичлээ. Өвөрмөц л юм байна. Таалан болгоо.

Гуйя
Эртнээс хэвшсэнг чинь мэднэ гуйя
Я...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-12-22 - Chess

Бичсэн: tamerlan13
За ийм шатар хийж үзхийг хүсвэл татаж авааж хайчлаад наагаад хийнэ биз.
Аа бас сэтгэгдэл үлдээхээ мартав аа. Ямаршуухан санагдаж байгаа талаараа



Татаж авах линк: http://share.gogo.mn/aHZHOcxp6M49181261539302/CHESSparts.pdf
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
Хуудас: 249 » Нийт: 333
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Амжилтын төлөө өөрийгөө ялж өнөөдрөөс эхэлж урагш алхаж тэмүүлцгээе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Versace
. luna
. Soyol
. Энхмандах
. bon_bon
. tamerlan13
. sokulia
. KnoT
. Чойрын Хүү
. Цагаан хараацай
. Angaahai
. П.Энхбаяр
. naagiiruu
. baysaku
. Золоо
. Алмас
. DESI
. Уйланхай
. Baatarkhuu
. Hangai
. Sophia
. Baagii
. IRMUUN
. Bayartsetseg
. hairiin boroo
. Mani
. 0rgil
. mongolxvv
. Өлзийсайхан
. tungaamaa
. Юү Ки
. ulziimunh