Амьдрал өөрөө баялаг

. 2009-02-20 - Гэмшив

Бичсэн: Angaahai
Үхтэр гэмшиж байна. Дахиад хоцрохгүй гэж амлачихаад... дараалан дараалан... Одоо тэр надтай дугарахаа ч болилоо. Намайг гэсэн үнэлэмж нэг хоёр минутын үнэ цэнэд навсайтал дарагдав. Асарррррр гэмшжийнаа би. Жорлонгийн почкийнд живээд үхчхийсаан.
Сэтгэгдлүүд (13) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-02-19 - "Цэнхэр дэлхий" гар утас

Бичсэн: Алмас Ангилал: Мэдээ
Samsung компани "Blue Earth" буюу Цэнхэр дэлхий гэсэн нэртэй шинэ гар утас гаргажээ. Энэ нь ар талдаа нарны энерги цуглуулах хавтантай гар утас юм.

Энэ утас нь энерги хэмнэх олон горимыг агуулсан "eco walk" буюу эко алхаа гэсэн нэртэй програмыг агуулсан юм байна.
Сонирхолтой нь энэ програм нь таны алхааг тоолж өгөх, машины тань хэдий хэмжээний нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулж буйг хүртэл таньд бодож өгнө гэнэ.

Мэдээллийн эх сурвалж: http://www.dailytech.com

Samsung claims its new "Blue Earth" smart phone, which comes with solar panels on its back, will be able to get enough sun...
Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-02-19 - ДОХ өвчний генийн эмчилгээний туршилт итгэл төрүүлж байна

Бичсэн: Алмас Ангилал: Мэдээ

Өнөөдрөөс эхлэн блогтоо дэлхий дээр болж буй шинэ техник технологи нээлтүүдийн талаар олж дуулснаа та бүхэнд хүргэж байхаар шийдлээ. Мөн та ч бас надтай хамт бичих боломжтой. Англи хэлний мэдлэг маань бас хангалттай биш учир алдаж оносон зүйл байхыг үгүйсгэхгүй. Тиймээс Англи эх нийтлэлийг заримдаа давхар хавсаргаж байхаар шийдлээ.

Nature Medicine сэтгүүлд хэвлэгдсэнээр АНУ-ын Лос-Анжлесын Калифорнын их сургуулийн профессор Рональд Мицүясү тэргүүтэй эрдэмтдийн ДОХ өвчнийг эмчлэхэд генийн эмчилгээг ашигласан клиникийн туршилтуудын нэг нь итгэл төрүүлэхээр үр дүнд хүрлээ гэж мэдэгдлээ.

...

Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-02-18 - Дургүйцэж байна

Бичсэн: Алмас Ангилал: Нууцлал, Хамгаалалт
Төрийн ажилчдын цалинг багасгаад, үндэсний үйлдвэрлэлээ дарамтлаад, одоо интернетэд цензур тавиад... Та бид ийм ардчилал ийм нийгмийг хүссэн гэж үү? Танд ирээдүй харагдаж байна уу? Удахгүй биднийг цалин мөнгө гэж маргалдаад, энүүгээр амьдралаа яая гэж байх хооронд ардуур маань нөгөө хэдэн толгойг харин ч нэг дураараа ийш тийш нь болгох биз... Ингээд л бухимдаж ядаж байхад энэ ч бас юу ч вэ дээ:

Саяхныг болтол http://ajaxmaa.blogspot.com дээр ajaxmaa нэрээр мобиком, ШУТИС, сонгуулийн ерөнхий хороо, оллоо гэх мэт сайтуудын алдааны тухай нийтлэл бичиж байсан нэг залуу бичлэг бичихээ болилоо гэ...
Сэтгэгдлүүд (7) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-02-15 - Leet бичгийн тухай багахан

Бичсэн: Алмас Ангилал: Мэдээ
Энгийн ярианд этгээд хэллэг гэж байдаг бол интернет ертөнц дэхь харилцаанд бас этгээд бичлэг гэж байдаг юм байна. Тэдгээр этгээд бичлэгүүдийн нэг нь Leet бичиг ордог бөгөөд Leet бичиг гэдэг нь үсгүүд болон зарим үгийг тоогоор орлуулж бичихийг хэлдэг төрөл нь байх нь.
Жишээ нь:
wh0 8 MY 54nDW1cH!?
гэсэн бичиг нь:
Who ate my sandwich!? гэсэн утгыг илэрхийлэх ба нарийн тайлбарлавал:
- Тэгээр O үсгийг.
- Наймын тоогоор ate гэж үгийг. /8-н тоо нь Англиар eight гэж бичигддэг ба ate гэдэгтэй ойролцоо дуудагддаг учраас гэж орлуулсан байна./
- 5-н цифрээр S үсгийг.
- 4-н цифрээр A үсгийг.
- 1-...
Сэтгэгдлүүд (7) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-02-14 - Санхүүгийн түрээс

Бичсэн: Энхмандах Ангилал: Мэдээлэл
Санхүүгийн салбарыг хүчтэй болгох, ялангуяа санхүүгийн түрээсийг хөгжүүлэхийг Засгийн газрын 2004-2008 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан. Засгийн газраас мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх хүрээнд өнгөрсөн оныг “Бичил санхүүгийн жил болон жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан. Мөн Засгийн газраас Монголд лизинг хөгжүүлэх төслийн туслалцаатайгаар бичил санхүүгийн жилд багтаан Санхүүгийн түрээсийн тухай хуулийн төсөл болон Татварын хуулиудад оруулах өөрчлөлтийг санаачилж, Улсын Их Хуралд өргөн барьсан юм.

Энэ хаврын чуулганаар Улсын Их Хурал эдгээр хуулийг баталсан билээ....

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-02-13 - Тойлгойгоо буруу харуулаад өмсчихөж.

Бичсэн: Angaahai
Шөнө барррраг л унтаж чадсангүй. Өчигдөр ажил нь багадаад баахан сүнс чөтгөртэй юм олоод, ороод уншцан чинь нүд аньмагц л бодогдоод болсонгүй. Гай болж нүдээ аньж байгаад нээтэл нөгөө хараал идсэн сүнс мүнс нь дээрээс өнгийгөөд харж байгаа юм шиг санагдаад нүдээ аньж чадсангүй. Хараатай байгаад байхаар бас там юмаа. Сарны гэрэлд энд тэнд юм сүүтгэнээд байгаа ч юм шиг. Ядаж байхад манай хөргөгчний дуу ийм чанга чимээтэй байсныг анзаараагүй явж. Тэгж тэгж өөрийн эрхгүй нүдээ аньсан бололтой унтсан байна. Гэтэл шөнийн 4 цаг өнгөрч байхад нэг нөхрөөс мэсэээж ирж, цочоож энэ тэр... Ямар чөтгөр нь х...
Сэтгэгдлүүд (17) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-02-12 - Yahoo messenger on linux

Бичсэн: Алмас Ангилал: Linux

Одоогоор linux дээр yahoo messenger одоохондоо ажилладаггүй. pidgin сайн ч одоогоор дуу болон камер байхгүй байгаа.
Харин gYachi гэж байдаг ба gYachi камертай, voice chat хийж болдог ч дуудлага хийж ярьж болдоггүй.
Харин дуудлага хийж ярихыг хүсвэл Ekiga (үбүнтү суулгахад хамт суудаг) ашиглан ярьж болдог.

Тохируулах www.ekiga.net рүү орж бүртгүүлээд шинэ SIP бүртгэлтэй болох хэрэгтэй. Ингэхдээ yahoo ID-тайгаа адил ID сонговол зүгээр. Жишээ нь: almas_mng миний яхүү ID бас ekiga ID бас almas_mng Applications->Internet->Ekiga Softphone нээнэ. ekiga суулгацын хөтөч ekiga.net account...
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-02-11 - ISO фаилыг хэрхэн CD дээр шарах вэ?

Бичсэн: Алмас Ангилал: Дусал мэдлэг ба Анхан шат
Интернетээс татсан ISO г.м image фаилаа хэрхэн компакт дискэн дээр бичих вэ? гэсэн асуулт нэлээд түгээмэл асуугддаг. CD image файл гэдэг нь компакт дискийг яг тэр хэвээр нь хуулан нэг файл болгосон байдаг. Үүнийг CD дээр шууд хуулбарлаж болдог. Ингээд танд нэгэн төлбөргүй програмыг ашиглан хэрхэн бичих талаар зааврыг...
Сэтгэгдлүүд (21) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2009-02-08 -

Бичсэн: Энхмандах Ангилал: Хүүхэд, Хөгшид
Эх нь охинтойгоо TV vзэн сууж байгаад суваг сольтол эр эм хоёр "vзэж" байна гэнэ. Эх бушуухан өөр суваг дээр тавихад охин нь асууж байна гэнэ.
- Ээж ээ, саяны ах эгч хоёр юу хийж байсан бэ?
- Аа.. торт хийж байгаа юм аа. Хэд хоногийн дараа нэг өглөө охин ээж дээрээ ихэд баясгалантай гvйж ирэв.
- Ээж ээ, ээж ээ, ...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
Хуудас: 289 » Нийт: 333
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Амжилтын төлөө өөрийгөө ялж өнөөдрөөс эхэлж урагш алхаж тэмүүлцгээе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Versace
. luna
. Soyol
. Энхмандах
. bon_bon
. tamerlan13
. sokulia
. KnoT
. Чойрын Хүү
. Цагаан хараацай
. Angaahai
. П.Энхбаяр
. naagiiruu
. baysaku
. Золоо
. Алмас
. DESI
. Уйланхай
. Baatarkhuu
. Hangai
. Sophia
. Baagii
. IRMUUN
. Bayartsetseg
. hairiin boroo
. Mani
. 0rgil
. mongolxvv
. Өлзийсайхан
. tungaamaa
. Юү Ки
. ulziimunh