МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийн багш Цэвэлийн Шагдарсүрэн
“Монголчуудын үсэг бичгийн товчоон “,”Монголчуудын утга соёлын товчоон”
хоймсон бүтээлээрээ төрийн шагнал хүртсэн юм. Дөчөөд оноос бид
уламжлалт монгол бичгээ гээж, кирилл бичиг хэрэглэх болсоор даруй 60
жилийг үдэж байна. Монголчуудын түүх соёлын үнэт дурсгал, бахархал
болсон монгол бичгийн талаар ямар бодолтой явдгийг нь түүнээс сонирхсон
юм.
- Монголчууд уламжлалт бичгээ кириллээр солих болсныг та юу гэж үздэг вэ?
- Аливаа улс үндэстэн бичиг үсгээ солиход буюу солиулахад улс төр, хэл
шинжлэлийн гэсэн хоёр гол шал...