Амьдрал өөрөө баялаг

. 2007-12-12 - Амралт

Бичсэн: Angaahai

Сүүлийн үед амралт гээч юмыг жинхэнэ бодитоор нь үзүүлж өгч байнаа. Ажил хийгээд завгүй байхаар цаг хугацаа хурдан өнгөрдөг гэж боддог байсан миний бодол өнгөрсөн 7 хоногт огт эсрэгээрээ эргэв. Нээрээгээсээ гэртээ суухаар цаг хугацаа харвасан сум шиг өнгөрдөг юм байнаа. Ялангуяа над шиг ийшээ тийшээ гаралгүй хэвтрийн дэглэм сахиж өнжих юм бол бүр орноосоо хөндийрөх гэсээр байтал үд өнгөрч, үдэш болчихын. Их уйтгартай юмаа. Нэг их найз нөхөд, амраг садантайгаа утас шөрмөсөөр чалчаад байдаггүй болохоор орь ганцаараа байх ёстой уйтгартай ийн. Өглөө оройдоо надад тариа хийхээр ирдэг хөөрхөн ахыг э...

Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-12-06 - Ирээгүй байгаа үнэн

Бичсэн: Soyol

Ирээгүй байгаа үнэн

Намрын үдэш нөмөрт чинь алхахгүй

Намайг хардахыг чинь дотроо шоолохгүй

Нүд нүдээ ширтэн суухгүй

Нүглийг умартан налж эрхлэхгүй

Нутгаа зориход чинь хорьж чадахгүй

Найргийн минь мөрийг чи уншихгүй

Насны чинь төгсгөлийг би үзэхгүй

Намтрын чинь хуудсанд дахин дурсагдахгүй

Нүүр буруулахад чинв дагах эрхгүй

Нүдэн дээр чинь үхэх учиргүй

Хагацахад чинь хайж чадахгүй

Хайрыг чинь хаана ч мартахгүй

Хүнийх л байх биеийг чинь

Хүсэхийн цагт хяслантай

Намайг гэх бодлыг чинь

Наашлуулъя гэх ч хүлээстэй

Ай хөөрхий хүний хүн

хүнийхээрээ л үлдэх

Харам сэтг...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-12-06 - Бас л нэг эрин үү?

Бичсэн: Soyol

XX зуун бол нэгэнт улиран одож буй загасны эриний сүүлийн жил байсан агаад дифференцаци /төрөлжилт салбарлалт / -ийн замаар хүн төрөлхтний бүх талын мэдлэг бүрэлдэн цогцолж, тус тусдаа хөлөө алан зүгширсэн тийм зуун байлаа. Энэ эрин дууссанаар хүн төрөлхтөн дунд сургууль төгссөн мэт болж буй юм. 

XXI зуун бол 1982 он буюу гарагуудын их эгнээ гэдгийн үеэс эрчим хүч нь эхэлж, 2003 оноос илэрхий давамгайлах бумбын эриний эхний 100 жил бөгөөд энэ зуунд эриний эрчим хүчний нөлөө ч тусаж эхлэх болно Тэгээд ч XXI зуун үйл явдлын шинж төрх, өрнөлтөөрөө XX зуунаас эрс өөр болох нь гарцаагүй XXI зуун б...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-12-06 - Цээжлэх сайхаан .. гэж

Бичсэн: Soyol Ангилал: Хумийн тэмдэглэл

Хүүхэд ахуй цагаасаа эхлэн шүлэг зохиол цээжилдэг байсан одоо ч өөрт хэрэгтэй ишлэл л цээжлэх юм. Зорилгодоо хүрэхээр тэмүүлэхэд минь хашрах шантрах олон зүйл тохиолдовч урам зоригоор шагнасан олон сайхан үгс цаашлах замыг минь гийгүүлж ажиллах эрч хүчийг хайрлана Эдгээр олон ишлэл та нарт ч гэсэн хэрэг болох биз ээ!

-Иргэний нийгэм бүтцээрээ дарангуйллыг сөрөн зогсдог Түүнийг төрийн эсрэг зогс гэж хэн хэн нь зориуд "дасгалжуулаагүй" боловч ашиг сонирхлоороо задран хуваагдсан сайн дурын бүтэц нэгдлүүд нь аливаа дур зоргыг дуугүй хүлээн авах бололцоог хаан, хязгаарлаж байдаг Карл Раймунд Попп...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-12-04 - Байгаа оноогүй бухимдал

Бичсэн: Angaahai

Энэ захиралмаагийн ая талыг олох гэж үйлээ үзэхийнмаа. Ядаж байхад ямар ч үйл лайны тусгал нь дэргэд нь байгаагаар шууд над дээр тусахын. Заримдаа нээх сүрхий миний эгч шиг заримдаа тэнгэрээс бууж ирсэн эрлэгийг элч шиг байхын. Хурдан нөхөр сүүдэртэй болоосой. Миний ааш ч гэж ихэнхи цагийг хамт өнгөрөөж байгаа учраас дагаад өөрчлөгдөөд байх шиг байна. Сүүлийн үед бүр хүн болгон миний муухай аашийг гайхаж улаан номонд оруулах шахдаг болж. Эв энгийн зүв зүгээр юман дээр хялалзаж зэхэлзээд хэл ам нь ярвайж дорвойгоод харахаас ч зүрхшээмээр болчихно. Юунд нь тэгэж өөрөө өөрийгөө нервтүүлдэг байнаа...

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-12-02 - Нууц үг - аюулгүй байдал

Бичсэн: Алмас Ангилал: Нууцлал, Хамгаалалт
Нууц үгээ алдахгүйн тулд та хэрхэн хакерууд, эсвэл хэн нэгэнд нууц үг, хувийн нууцыг тань хулгайлдаг талаар зарим мэдээлэлтэй байж сэргийлэх боломжтой.

Хамгийн анхны дүрэм бол олон сайтад ижил нууц үг хийхгүй байх. Ялангуяа баталгаагүй сайтуудад. Баталгаатай сайтууд ч бас халдлагад өртөн таны мэдээллийг алдах боломжтой. Тиймээс сайтуудад адил нууц үг хийж болохгүй. Хэрхэн нэг нууд үгийг олон сайтад оруулах талаар нийтлэлийн төгсгөлд заавар оруулсан бий.

Харахад яг ижилхэн боловч таны нууц үгийг хулгайлдаг хуудас хийж хуурч болно. Жишээ нь яг Facebook сайтын нүүр хуудас шиг хуудас хийгээд таныг н...
Сэтгэгдлүүд (21) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-11-29 - Adobe -ынхан пиардахаа больёоо...

Бичсэн: Алмас Ангилал: Бусад
Хэд хоногийн өмнө Windows XP маань бага зэрэг гажигтаад байсан юм. Мартаад Adobe Flash CS3 дээр шөнө 3 болтол суугаад юм хийчихээд хадгалахдаа удаад байдаг болохоор нь мартаад хийж байгаад гацахаар нь дунд нь ганц ч хадгалаагүйгээ санав :(( Уйлаад ч нэмэргүй яагаад ч нэмэргүй юм болсон доо. Уг нь MS Office байсан бол temp файл үүсгээд автоматаар хадгалах байсан. Тэгэхэд л Microsoft гэж микрософт л юм даа гэдгийг дахин ухаарав. Урьд нь цахилгаан тасрах, гацах г.м-ээр Adobe Photoshop дээр ч бас ингэж олон цагийн хөдөлмөрөө алдаад уйлах багадаж байсан удаа цөөнгүй. Хичнээн гацдаггүй програм хийсэ...
Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-11-29 - Microsoft Windows Vista таалагдав

Бичсэн: Алмас Ангилал: Дусал мэдлэг ба Анхан шат
Хэдхэн хоногийн өмнө Vista гэдэг бүсгүйтэй танилцаад DVD-г нь DVD уншигчдаа шургуулчихсан асар таалагдлаа Эгчийг нь ч уг нь танина л даа, тэгээд эгч дээр нь ажилладаг л байсан юм. Тэгээд урьд нь хүмүүст байсныг нь үзээд Vista нээх таалагдахгүй байсан юм. Баахан л будаг будаг шунх болсноос биш их удаан хөдөлгөөнтэй, тэгээд нэг юм хэлэхээр өөдөөс 2-3 удаа асууж байж хийнэ энэ тэр гээд л ер нь нэг л таалагдаагүй. Тэгсэн өчигдөр XP эгчтэй нь жоохон муудалцаад, Vistaшкагийн DVD-тэй тааралдаад оруулж ирээд суулгаад үзсэн чинь шал ондоо шүү ...
Сэтгэгдлүүд (39) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-11-20 - Хүсэл

Бичсэн: tungaamaa

Яагаад? "+"," -" тэмдэгнүүд зэрэгцэн оршиж байдаг юм бол?? Сайн, муу, хүсэл, хясал, хөөрхөн, муухай, г.м. Бяд буюу хүн төрөлхтөн 2 хязгаараас ангижирч чадахгүй байгаа учир өөрсөндөө зориулж гаргасан бяцхан тайлбар гэсэн үгсийг бурхан багшийн сургааль номон дээрээс уншсан.  Тэгвэл дөнгөж өчигдөр орсон цас халтиргаа үүсгээд, халтиргааг багасгах элс, шороо дутмаг байгаа тухай мэдээг авч үзье. Дүүргүүдэд жилийн төсөвт багтаагаад их хэмжээний ?? мөнгийг уг ажилд зориулж хувиарладаг. Анхны цас орсон өдөр уг мэдээг цацуулж байгаа нь толгой нь...

Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-11-20 - Сар шиг холын газар

Бичсэн: tungaamaa

Яагаад гэвэл тэр бүргэд гэдэг чинь хэзээ ч тагтаа шиг амьдраагүй

Яагаад гэвэл тэр бүргэд гэдэг чинь хэзээ ч хэрээ шиг үхэхгүй

Бүргэд гэж хаанах үг юм бэ? Хэл шинжээч биш болхоор хэлж мэдэхгүй юм. Хаха би уул нь шүлэг ч л дээ. Гэхдээ бүргэд гэдэг үгийг сонсхоор хүчирхэг эрэмгий хамгийн гэсэн утгатай юм шиг санагддийн. Ингэж нэрлэгдсэн шувуу өндөр тэнгэрт дүүлэн нисэж, хүссэн амттанаа шүүрэн авч зооглодоггүй байсан сан бол энэ үг дээрх утгатай сонсогдохгүй ч байсан байж болох. Тахиа болох гэсэн бүргэд гэдэг нэгэн жижиг өгүүллэг санаан...

Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
Хуудас: 315 » Нийт: 333
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Амжилтын төлөө өөрийгөө ялж өнөөдрөөс эхэлж урагш алхаж тэмүүлцгээе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Versace
. luna
. Soyol
. Энхмандах
. bon_bon
. tamerlan13
. sokulia
. KnoT
. Чойрын Хүү
. Цагаан хараацай
. Angaahai
. П.Энхбаяр
. naagiiruu
. baysaku
. Золоо
. Алмас
. DESI
. Уйланхай
. Baatarkhuu
. Hangai
. Sophia
. Baagii
. IRMUUN
. Bayartsetseg
. hairiin boroo
. Mani
. 0rgil
. mongolxvv
. Өлзийсайхан
. tungaamaa
. Юү Ки
. ulziimunh