Амьдрал өөрөө баялаг

. 2007-10-22 - Сүмэн бийрийн хүрээлэнгээс

Бичсэн: Soyol

Энэ бичлэгт нэгэн сургуулийн нэгэн багшийн шавь нарын бүтээлээс хүргэнэ 

 Д. Оюундэлгэр     Дүүмэдхэнд

Дүү минь дүү минь дүүрэн цагаан инээмсгэлэлт минь

Хорвоогийн салхи илбээд өнгөрсөн

Хоногийн болзоо дайраад явсан

Сар хүртэл гунигийн минь хуваалцдаг

Сархад шиг амьдралд минь бүү дурла

Залуургүй ширтэх хоёр нүдний чинь

Залуухан хийгээд гэнэн харцанд

Хайрын гал дүрэлзэнхэн байгааг

Хараагүй юм шиг өнгөрөхөөс дөө эгч нь

Яг л чам шиг нүдэнд дулаахан 

Янагхан хайрын ханхөвгүүнээ

Урьтаж надруу илгээчихсэн хорвоод

Уурлалтай нь биш дээ яая гэхэв

Дүү минь дүү минь дүүрэн цага...

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-10-22 - Хувцас

Бичсэн: tungaamaa
  Түмний нэг болж яваадаа их баярлахым. Яваа биш төрсөндөө хэх. Жаахан байхдаа тэгдэг байсан, баавгайн чих тоглодог байсан. Эсгүү бол дүүгээ хараал ээж, аавынхаа авч өгсөн хувцсыг голох шилэхээ ч мэдэлгүй өмсдөг байсан, ээжийгээ би тандаа хайртай гээд тэвэрч аваад үнсэж чаддагүй тийм хүмүүжлээр хүмүүжсэн гэх зэргээр ярихад нь би бас ийм л явсиймаа гэж яруу төгөлдлөөр бодох. /Шүлгийн мөрнөөс зээлдэв./

 Хувцас гэснээс хэзээ хувцасны хоббитой болсноо санахгүй байна./Хоббит гэдэг уул нь бижкэн күмсүүдийг хэлээд байдаг биз дээ. Оостин пауер дээр/ Уг үндсээр яривал эмэгтэй хүн болж төрснөөс авхуул...

Сэтгэгдлүүд (11) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-10-22 - Байна ба байхгүй

Бичсэн: tungaamaa
 

Байна ба байхгүй

Байшинд суудаг байжээ

Байшин нь гэнэт нурж гэнэ

Байна хаалгаар гарч гэнэ

Байхгүй цонхоор үсэрч гэнэ

Байшинд хэн дарагдсан бэ?

 Хариулт нь БА

 А гэхдэ, энэ миний гол ярих гэсэн үг биш. Миний амьдралыг үзэх үзлийг энэ хэдэн хүүхэд багачуудын хөгжөөнт тоглоомын мөртүүд тодорхойлоод байгаа юм байна. Байгаа байхгүй гэдэг чинь өөрөө хоёр туйл юм аль аль нь боломжит, надад бүх юм байгаа бас бүх юм байхгүй. Энэ миний тухайн өдрийн сэтгэлийн синдромоос шалтгаалдаг. За үүнээс урган сэтгэлийн синдром гээч нэг ойлголт гарч ирж байгаа юм. Сэтгэл гэдэг бол хүнд байгаа хамгийн дээ...

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-10-18 - Эр зоригт манай үеийнхэн

Бичсэн: tungaamaa

Энэ нийгэмд иргэншиж яваа манай үеийнхэндээ зориулж дараахи өгүүллийг бичие. Үе болгонд өөрийн гэсэн хүсэл, зорилго, мөн дарамт байсан л биз. Би өөрийн амьдарч буй нийгмээ бичмээр байна. Өнөө өглөө би нэг удирдлагын өрөөнд явж ороход хувийнхаа нэг зүйлийг надаар хийлгэхийг хүсээд, хийлгэх бас биш юмаа, хүнээр захиалж хийлгэж байгаа зүйлээ  надаар хянуулахыг хүссэн бөгөөд хугацаа нь өнгөрчихсөн, нөгөө хүнээс би шаардах тоолонд гадаад, эсвэл хөдөө явсан гадэг шалтгаанаар надад олдохгүй тэгээд ч би хяналт тавихаар жижиг гар биш мундаг том хүн учраас би ч нэг их сүрхий шаардалгүй, /за за миний бур...

Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-10-16 - Эрдэнийн сан Субашидаас

Бичсэн: tungaamaa

Үгүй ядууд өглөг өгөх нь баялагын дээд

Үнэхээр санаа амар нь жаргалангийн дээд

Үнэн эрдэм сурсан нь чимгийн дээд

Үргэлж хуурмаггүй хүн нөхрийн дээд

Эд малгүй атлаа дэмий сайн идээ, хувцасанд дурлах

Эгнэгт бусдаас гуйх атал дэмий дээгүүр сажлах

Эрдэм билэггүй атлаа дэмий ном булаалдах

Энэ гурвуулаас хамаг будын инээдмийн орон

Үнэн сайн эрдэмтэнд олон хүн дурлах

Үнэхээр сайн эрдэм сурах нь өөрийн хичээлээс болох

Өөрөө хичээж эрдэм суралгүйгээр

Өөр бусдад дэмий атаархавч юуны тус

Идэр залуу гуа үзэсгэлэнтэй эрхэмсэг боловч

Илэрхий эрдэмгүй бол олны дотор үзэмжгүй

Яруу ду...

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-10-16 -

Бичсэн: tungaamaa

Найз болоход олон жил хугацаа шаардлагатай

Найзаа алдахад цаг хугацаа хэрэгггүй /Хятад ардын үг /

Сэтгэгдлүүд (14) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-10-12 - Миний оронд чи байсан бол

Бичсэн: Soyol

Өчигдөр 24 цаг өнгөртөл ажлаа хийж суулаа ажил барагдахгүй хэцүү өдрүүд үргэлжилж би гэдэг хүн гэрээ мартсан гэсэр шиг байваа Гэртээ очтол Гаднаас хэн нэгэн нь миний нэрээр дууджийнаа Гараад очвоо Найзууд нэртэй хэдэн нөхөд байнаа Яах гэж явжийгаам бэ гэлээ Оогий гэртээ ганцаараа айгаад байна гэнэ очиж олуулаа бужигнаад кино үзэх үү гэлээ Тэгэхээс л гэлээ Очлоо кино үзлээ надад зориулж тэд албаар авчээ Найз нөхдийон тухай кино нэг нь уравжийнаа Уравсан нэгнээсээ өшөөгөө авжийнаа кино дууслаа Гэтэл нэг нь намайг хараад чи үнэхээр их ажиллаад байна эсвэл биднээс зайгаа аваад байна сайн явахаараа...

Сэтгэгдлүүд (8) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-10-11 - Цас ороод ...бодол орооцолдоод ...Бичиж болдоггүй...Бичихгүй бол тайвширахгүй нь ээ...

Бичсэн: Soyol
  Жижигхэн ширхэг нь эрдэнийн өнгөөр гялалзаж

Жирвэсхэн уналт нь тууз мэт хөврөх

Наадах цасны ширхэгийг би харж сууна

Найз минь явсан чамдаа энэхүү шүлгээ зориулъя

Гадны хүнд дурлаад чи минь намайгаа орхисон бол

Гандашгүй хайрын мөхөшгүй цэцгийг газар нь үлдээгээрээ

Дуусталаа үнэнч явсанд минь

Дурлалын цэцэг түүнээс үүдэж юун магад ...хэмээн хэн нэгний сэтгэлээс урсан гарсан байдаг Үнэхээр өнөөдөр өвлийн цагаан өдрүүдийг зарлан дуудаж том том цасан ширхэгүүд хаялан байна Ямар тансаг гээч...Зуны халуун гудамжинд , хаврын налгар өдрүүдэд, цэнхэр униарт хавар гээд ямар ч улиралтай з...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-10-11 - Ямартай ч....

Бичсэн: Angaahai

Нэг их нуугдаж далдраад сүйд болъё гэж бодоогүй ч тэр чинь би шүү гэж зарлаж тунхаглаад байснаас бичсэнийг минь үзээд би гэдэг хүнийг хараасай гэж бодоод л хэлээгүй юм... Эрт босохын тухайд Ангаахайд зориулж блогт бичиж байсан төдийгүй надад бас хэлж байсан шиг л санагдах юм. Магадгүй би хольж хутгаад андуурсан байх л даа. Тэр тооцоонд талархах хэрэггүй гэж хичнээн хэлсэн ч надад зориулаад хэлцийн болохоор чинь хэрэг болсоныг нь бодсон ч, соёлч зан гаргасан ч талархалаа илэрхийлэх л болно. Дагуулуудын талаар нэмэлт тайлбар тавих шаардлагагүй гэж бодож байна. Тэртээ тэргүй чи мэдэж байгаа. Чи б...

Сэтгэгдлүүд (7) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2007-10-10 - Тайвшралыг олов.

Бичсэн: Angaahai
               Хүйтэрчлээ. Одоо яанаа. Өвөлд би ямар дургүй гээч. Ёстой хэцүү, ядаргаатай, зүдэргээтэй, цаанаа л нэг зивүүн улирал. Болдогсон бол өвөл ичдэг болчих юмсан. Унтаж унтаж сэрэхээр хавар болчихсон байдаг бол ч... Улаанбаатар хотод жил бүрийн өвлийн улирал тохиолддог утаа тортогны асуудал энэ жил аль хэдийн эхэлчихсэн болохыг өчигдөр орой л анзаарлаа. Хоолой хорсоод, хот сааралтаад эхэлчихсэн бололтой. Гэртээ ормогц өмсөж явсан хувцаснаас минь утаа, нүүрсний үнэр үнэртээд, хамар цоргиж байна лээ. Энэ өвөл их ч хүйтэн их ч утаатай байх бололтой. Тэр дөч тавин мянган айлын орон гэр нь ...
Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
Хуудас: 317 » Нийт: 333
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Амжилтын төлөө өөрийгөө ялж өнөөдрөөс эхэлж урагш алхаж тэмүүлцгээе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Versace
. luna
. Soyol
. Энхмандах
. bon_bon
. tamerlan13
. sokulia
. KnoT
. Чойрын Хүү
. Цагаан хараацай
. Angaahai
. П.Энхбаяр
. naagiiruu
. baysaku
. Золоо
. Алмас
. DESI
. Уйланхай
. Baatarkhuu
. Hangai
. Sophia
. Baagii
. IRMUUN
. Bayartsetseg
. hairiin boroo
. Mani
. 0rgil
. mongolxvv
. Өлзийсайхан
. tungaamaa
. Юү Ки
. ulziimunh