Хайрлахаа ч алддаа чамайгаа
Хааяа хааяа бодсон байх юм
Хэлэгдэж яригдахаас дандаа айж
Хий дэмий зовсон байх юм
Бодхоо ч алддаа чамайгаа
Болзоод ч нэг уулзаагүй байх юм
Дүйрч нялхадсан хаврын шөнийг
Дүүртэл ганц бодоогүй байх юм
Санахаа ч алддаа чамайгаа
Сардаа ч нэг уулзаагүй байх юм
Сайн муу сүүдэр гэрлээс эмээгээд
Сайхан ч нэг үнсээгүй ч байх юм
бодоогүй санаагүй хүсээгүй хайрлаагүй гэжүүүүү.би ийийий
...