Халтар царайт киногоор бидний мэдэх Вэнэсуэл улсын ерөнхийлөгч асан энэ хүний тухай сонирхолтой мэдээллийг хүргэе. Цахим-Өртөө сүлжээний вебээс энэхүү нийтлэлийг Дусал блогтоо хуулж орууллаа. Та түр ажлаасаа хөндийрч сонирхолтой түүх уншиж алжаалаа тайлаарай.
"Уго Чавес: Би олон газар зэрэг амьдарч чадахгүй шүү дээ"
Венесуэл 1991 он. Неолиберал их өөрчлөлтийн үе. Эдийн засгийн ухааны “суут бусниулагч“ Милтон Фридман, цэцэглэж байсан нэг биш нижгээд Латин Америкийн улсуудыг бутлан сүйрүүлсэн юм. Шинэ сургаалийн үндэслэгч тэр, өөрийн шавь нартайгаа хамт эдийн засгийн шинэ хэлбэр бий болгож, түүнийгээ дэлхийд байхгүй мундаг ер бусын гэж сурталчлах болсон билээ. Тийм ээ. Олон хүний амь авах, сүйтгэн хөнөөх чадвараараа онцгой ер бусын гэдэг нь үнэн байсан. Неолиберализм гэдэг нь төрийн бүх мэдлийн хөрөнгийг хувьчлан, нийгмийг хамгаалах бодлогыг багасгаж, хувийн хэвшилд замбараагүй...