Хайку сонирхогчдод:
Хайку сонирхогч хүмүүстээ зориулаад бүлгийнхээ сонирхолтой үүцнээс эндээ үргэлжлүүлэн оруулж байх болно. Өнөөдрийн оруулсан бичлэгийг сайтар уншвал та дорнын хүмүүсийн сэтгэлгээний онцлог нь хайкуг ямар их хөгжимлөг, утга төгөлдөр илэрхийлж гаргадагын учрыг ойлгох болно.
Хасегава Кай Японы Токай Их сургуулийн профессор, утга зохиол соёлын шүүмжлэгч, Асахи сонины Хайку булангийн эксперт, Хайку Шүлгийн Холбооны гишүүн, Хайку шүлгийн Коши сэтгүүлийг үндэслэн байгуулагч бөгөөд тэргүүн. Профессор Хасегава Кай нь хайкун шүүмлэлийн 20 гаруй ном бичсэн бөгөөд тэргүүн шагн...