|
Бүтэн сарын дараа өнөөдөр л нэг комоо ассгаад блогтоо орж ирээд сууж байна. Энэ хугацаанд завгүй байсан уу гэвэл бас үгүй, тэгээд завтай баигаад байна гэхээр нэг мэдэхэд л өдөр өнгөрчихсөн унтах болчихсон байх юм. Нялх маамуутай ээжүүд иймэрхүү асуудлыг илүү сайн ойлгох байх. Шинэ сарын эхээр охин маань хоолны хордлого авч бараг 10аад хоног үргэлжилэв. Ёстой онцгүй. Ердөө 4,5хан ширхэг луувангаас болж бор хоолонд амжилттайгаар орсон бүх хөдөлмөр маань талаар болох шиг л боллоо....
|