Амьдрал өөрөө баялаг

. 2012-05-03 - Манигийн хобби1

Бичсэн: Mani
 Машин.
Хэзээнээс машин сонирхох болсоноо сайн санахгуй байна. Ямартай ч намайг бага байхад аав бид 2 дандаа машин болон машины тэмдэг логоны талаар ярилцдаг байсан юм, ер нь бол одоо ч ярьдаг хэвээрээ л дээ. Нэг л мэдэхэд гудамжинд хажуугаар өнгөрч буй машин болгоныг харж шохоорхож сонждог болсон, энэ маань  хөгжиж явсаар байгаад одоо бүүр хобби болчихсон. Тийм болохоор блогоо нээнгүүтээ өөртөө зориулж автомотив гэдэг булан нээлээ. Цаашдаа энэ буландаа өөрийн сонирхолын дагуу машинуудын танилцуулага зураг мөн өөрийн сэтгэгдэлийн талаар бичиж байх болно. 
За харин энэ зурагны тухайд бол яг одоо...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2012-05-03 - Эм Зи Эф бутик

Бичсэн: Mani Ангилал: MZF
 Мани ба Зани нь 2012 оны 5 сарын 3аас www.mzfboutique.com-ыг хөтлөн ажиллуулж байна. Энэ нэрний утга нь Mani Zani Fashion boutique бөгөөд бидний мөрөөдлийн нэгэн хэсэг билээ. Цахим ертөнцөд олон олон загварын блоггер байдаг хэдий ч Монгол блоггер хуруу дарам цөөн, тэдний дундаас бид 2 Монгол охиддоо чиглэсэн, Монгол өнгө аяст нийцүүлсэн, мөн Монгол цаг агаартаа ч тохируулан шинэ трэндүүдээ туршиж, санал болгодогоороо онцгой байж чадах болов уу гэж бодож байна.

Одоогоор манай блог нь MZFashion хэмээх бид 2ын зургаар хөтөлдөг булангаас гадна (үүндээ бид 2 үргэлж шинэ загвар, шинэ трэнд оруулахыг...
Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2012-05-03 - Мөрөөдөлд хүрэх шат...

Бичсэн: Mani

Мани болон Зани энэ блогийг хөтлөн явуулах бөгөөд өдөр болгон эсвэл 7 хоногт 1 заримдаа сардаа ганц бичлэг оруулж ч магадгүй.  Энэ блог нь бидний мөрөөдлийн нэг хэсэг юм. Сонирхол хоббигоороо хийж байгаа учраас хэн нэгэн хүний шүүмжийг хүлээж авахгүй харин таалагдаж байвал бидэнтэй хамт байгаарай. 
Хүндэтгэсэн: Мани & Зани
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2012-04-26 - Энэ л амьдралын өнгөн дунд юуг эрнэм...

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэрлэсү
 Энэ л амьдралын өнгөн дунд юуг эрнэм...2012-04-24 10:11:47


























Ертөнцийн чинагш тольдохуй

Хоёр нүд минь багадана

Ерийн энгийн биендээ

Хоригдол мэт захирагдана

Мянган мэлмий тойроход

Санаа зориг ахардана

Махан хэврэг биеэсээ

Салж төвдөхгүй зүрхшээхдээ

Үдэлж амрах аянчин

Үүргэвчээ дэрлээд тухлах шиг

Үлгэр нэгийг зохиож

Үйлийн үртэйгээ зууралдана.

Ахуй богино амьдрал

Автуулж дурлуулах идтэй

Ашиг сонирхлын зөрчил 

Ар урдаас нэхээстэй

Хэв загварт амьдралын

Хуулийг сөрөх хүсэлгүй ч

Хэлбэр төдий үзэгдлүүд

Худал үнэнгүй мэдрэгдэх нь

Саяхан л баясах сэтгэлийг

Салан тусгаарлуулж дөнгөнө

Сайхан муухай бүхэн

Саван дотор нь буцална ...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2012-04-22 - Зуслангийн дурсамж

Бичсэн: Энхмандах Ангилал: Миний тэмдэглэл
Гэнэт сууж байгаад зуслан санаанд оров. Бага ангид байхад найрамдал их явдаг байсан даа. Дандаа шинэ жилээр харшийн сүлд модны наадамд манай сургуулийнхан тэр чигээрээ л явдаг байсан. Тэр үе ч сайхан байж дээ. 5-р анги хүртлээ явсан санагдаж байна. Найрамдал дээр дандаа өвөл очиж байсан болохоор байшинд л ордог байсан. Дотуур нь их хэсэж амттан их авч иддэг байж билээ. Хамгийн гоё нь Зайрмаг нь янзтай. Одоо хүртэл тэр зайрмагны амтыг мартдаггүй. Ингэж 5 жилийн өвөл найрамдал явж өнгөрүүлсэн дээ.

4-р анги төгсдөг жил 99 оны зун анх удаа хүүхдийн зуслан явахаар болов оо. Уг нь ах нартайгаа хамт ...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2012-04-16 - С......... А.....

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Миний хайку
























Хуйларсан зэрэглээн дээхнээс

Хумсын чинээ үүл хараад

Хөөрхий аянчин уруулаа шилэмдэв. 

------

-----

-----

 

 

 

 

2012-04-16 
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2012-04-11 - Улаанбаатарын ус, хөрсөнд уран илэрчээ

Бичсэн: Энхмандах

Өнөөдөр Монголд цөмийн энерги хөгжүүлнэ гэсэн хуурамч уриан дор гадныхныг  ураны түлшээр хангах зорилготой уран олборлох ажил эрчимтэй явагдаж, улмаар жирийн ард иргэд цөмийн бизнесийн эрх ашигт золиослогдох аюул нүүрлэлээ.


Жил ирэх тусам гол горхиуд нь хэдэн мянгаараа ширгэж, гадаргууны ус нь улам бүр ховордож байхад Монголчуудыг хайрлаж энэрэх сэтгэл харийнханд болон тэдэнд үйлчлэгчдэд огтхон ч алга. Тэд амьд эрдэнэ болсон гүний усыг үхлийн хороор буртаглах ажлаа шамдан амжуулсаар. Тухайлбал, Дорноговийн Дулаан -Уулд Францын “Арева” корпорацийнхан ураныг газар дор хүчлээр уусган олбо...

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2012-04-10 - Ичингүйрэл

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэрлэсү
 Ичингүйрэл...2012-04-04 13:38:00
























Өдрүүд:- Өөрийгөө таних завгүй

Өрөөлийг чагнасаар уу? гэж

Өлмийд үйх өвс шиг 

Өнгөрч одохдоо надаас асуулуу?

Хоногууд:- Хором зуурдын тачаалаар

Ховч зүүдэн зөнгөө

Хог шиг гүвсээр үү? гэж

Холдон одохдоо надаас асуулуу?

Өөдөөс минь айсуй тэд

Өчиг нэхнэ үү?

Өнгөрч алсрахдаа

Өрөвдөн шоолно уу?

2012-04-04

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2012-04-10 - Халтархануудыг дурсаад...

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: эх орон
 Халтархануудыг дурсаад...2012-04-09 20:02:36

 

Хог дээр шидсэн

Хуванцар сав минь

Халтарханд зүсэм талх болж харагдана. 

2012-04-09


өөрсдийгөө ялласан он жилүүдийн сүүдэрт

өөлөгдөж шоодогдсон халтарханууд

өл хоолны төлөө үхэлдсэн ноёдын

өндгөн толгойг ухаарахыг үзэж амжилгүй

өнчинг энхрийлж угтах эрлэгийн дэргэд

өчиглөж тосохоор урьдаж одоцгоосон байнам. 

...
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2012-04-07 -

Бичсэн: Энхмандах Ангилал: Улс төр
Сурвалжлагч: Ц.Нямдорж сайд аа, өчигдөр хүмүүс таныг твиттерт шөнөжингөө муулж хонолоо
Ц.Нямдорж: Айн тэр твиттер гэдэг чинь хаана байдаг газарав, яахаараа 12 өнгөрчихөөд байхад ажиллаж байдаг юм, алив цагдаа дууд.
Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
Хуудас: 80 » Нийт: 333
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Амжилтын төлөө өөрийгөө ялж өнөөдрөөс эхэлж урагш алхаж тэмүүлцгээе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Versace
. luna
. Soyol
. Энхмандах
. bon_bon
. tamerlan13
. sokulia
. KnoT
. Чойрын Хүү
. Цагаан хараацай
. Angaahai
. П.Энхбаяр
. naagiiruu
. baysaku
. Золоо
. Алмас
. DESI
. Уйланхай
. Baatarkhuu
. Hangai
. Sophia
. Baagii
. IRMUUN
. Bayartsetseg
. hairiin boroo
. Mani
. 0rgil
. mongolxvv
. Өлзийсайхан
. tungaamaa
. Юү Ки
. ulziimunh