Амьдрал өөрөө баялаг

. 2011-12-27 - Хүйтэн цаг хугацааны халаа........

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: Шүлэг
Булгиа хангал шиг эмнэг энэ л онд
Бууралтаж амжаагүй бурханаасаа би төөрсөн.
Булгаа хүүгийн тамирыг таних гэж өшиглөсөн
Будант хорвоо чамайг би эрийн хугархай шиг биш нуруу шиг давсан.
Өмнөөс ирэх он цаг чамайг харин
Өөрийн дураар залах итгэл надад төрсөн
Өргөс дүүрэн чиний сорилтыг харин
Өөрт чинь тохох бяр надад ирсэн.
Баяртай балагт он минь
Сайн уу сайхан бүхний дуулал жил минь.....
...
Сэтгэгдлүүд (7) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-12-27 - Зам зуурт

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Миний хайку
























Төөрсөн гөлөгний харцыг ээ.

Ээжийгээ олсон мэт

Над руу ширтэнэ

 - - - - - - - - 

Үнэнч хайр гудманд

Бээрсээр үлдэв.

Хаяж чадсандаа уйлах... ичгүүр

- - - - - - - - 

Бодлууд шүлгээр авгалдайлна

Байгаа оноогүй сумнууд 

Тэнүүчлэх шиг

 - - - - - - - -

Амьдралаар дүүрэн 

Асуултын тэмдэгүүд бас

Анхаарлын тэмдэгүүд

2011-12

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-12-12 - Цүнх

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: өгүүллэг
 Би 1: Гадаа гудмаар алхахад сайхан байна шүү. Ойрдоо ингэж алхаагүй юм байна. Сайхаан...

Би 2:  Хүйтэн байна шүү бас. Дулаахан хувцасласан маань онож. 

Би 1: Хөөх, сар хээр хоночихож. Байшингуудын дундаас олж харах ямар сонин юм бэ?

Би 2: Өөдөөс ирж байгаа хүн юун аймаар цоо ширтдэг юм бэ? Анзаарагдах юу билээ? ммм... 

Би 1: Сар... сар... Сархан минь чи ямар үзэсгэлэнтэй харагдана вэ? Надад таалагдах гэж энэ их утаан дундаас тодрон харагдана уу даа. 

Би 2: Өнөөдөр хүмүүст таалагдахаар хувцасласан юм байна шүү дээ хэхэ. Анзаарагдаж байна шүү, аанхан, зөрж өнгөрсөн хоёр бүсгүйн харц хэлж байнаа. Сай...

Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-12-12 - Чи явлаа.

Бичсэн: Энхмандах Ангилал: Ном зохиол, Шүлэг
Энэ шүлэг ихээр таалагдав.

Чи явчлаа ...
Чив чимээгүй боллоо

Хүний өөрийн олны
Хүүрнэх яриа намдаж
Хүүхэд хөгшид бүхний
Хүчит шуугиан зогсож

Алиа үг, инээд хоёр
Агаарт царцах шиг
Асаасан тамхины утаа
Атираад хөшчих шиг

Цай буцалсан чигтээ
Тагаа түлэн хатуурч
Цаг цохилсон чигтээ
Таг чиг болох шиг...

Эргэн тойрон нам гүм болов
Элдвийн гэрэл сүүмийн сүүмийн бүдгэрэв
Өөрийн минь мэдэрч байгаа эл амьдрал
Өчүүхэн бээр нам гүм зогсов

Ингэж чи минь явчлаа
Инээж бяцхан гараа өргөөд
Хүн хүний хэлдэг БАЯРТАЙ гэдгийг
Хэнэг ч үгүй хэлээд явлаа

Олон зочин ирсэн, шуугисан
О...

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-12-12 - Надад урам хайрла

Бичсэн: Энхмандах Ангилал: Ном зохиол, Шүлэг

Хүмүүс ээ ! Надад урам хайрла !
Хүсэл зориг бадраах халуун дулаан үг хайрла
Анх хөлд орж байгаа алдрай жаахан хүүд
Алхаарай, алхаарай гэж дэм хайрла
Эрдэнийн үсэг хэлхэж суугаа сургуулийн жаахан охинд
Эрдэмтэй хүн болноо, хичээ гэж урам хайрла

Анхны цалингаа аваад баярлаж байгаа хөвгүүнд
Аавын хүү эр хүн болж гэж шан хайрла
Амьдралд нэг эндээд гэмшиж суугаа хүнд
Ахиад алдахгүй ээ хө гэнэдэж гэж ухаан хайрла
Өдий жил ч хол байна даа гэж хүлээж суугаа амрагт
Өө юухан байхав гэж итгэл хайрла
Өндөр нас ч дарлаа даа гэж гуньсхийж суугаа бууралд
Өвөө та ануухан байна даа гэж урам хайрла
Хүмүүс ээ !...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-12-12 - Хүмүүс яагаад ганцаарддаг вэ?

Бичсэн: Энхмандах Ангилал: Зөвлөгөө
Ганцаардах нь эмгэг үү, эсвэл утга учир уу? Тодорхойлж, тооцоолж боломгүй олон янзын агшин хүний амьдралд тохиолддогийн нэг нь ганцаардал. Yүнийг хэрхэн даван туулахаас л бидний цаашдын амьдралын гэрэл асах уу, бүдгэрэх үү гэдэг нь шалтгаалдаг. Зарим хүн ганцаардлаас айж, зүрх сэтгэлээ сонсох бүхий л арга замыг хаачихдагаас болж гэмт хэргийн сэтгэхүйг өөртөө бий болгодог бол зарим нь ганцаардлыг ухаалгаар сонсож, “түүний” юу хүсээд байгааг нь хүлээн зөвшөөрч, тайтгаруулж сурсан байдаг. Тэгвэл өөр нэг хэсэг буюу цөөнх нь ганцаардлыг овжин ашиглаж урлагийн бүтээл болгон түүхнээ үлдээсэн нь өдгө...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-12-11 - Ганцаардал...

Бичсэн: Энхмандах Ангилал: Миний тэмдэглэл
Ганцаардал... Энэ үг нэг л сонин... Уг нь энэ үгийн тайлбарыг харъя гэж бодож toli.query.mn рүү шагайсан боловч "Ганцаардал гэсэн үг олдсонгүй" гэнэ дээ.

     Ямар үед ганцаардал гэгч бий болдог нь бас л сонин. Миний хувьд ганцаардал ганцаараа байх үед эсвэл хэн нэгнийг санахаараа ганцаардлыг хамгийн ихээр мэдэрдэг. Тэр үед нэг л сонин болчихдог. Цээжин дээр нэг бул хар чулуу байгаа юм шиг. Тэр чулууг авч гаргахад их хэцүү, цаг хугацаа, бие сэтгэл бас өөрийн эд эсээ нилээн үхүүлж байж сая л нэг тэр чулуу дахин цээжин дээр гарч ирэхгүй байх.

       Ганцаардаж буй хүн элдвийг сэтгэж толгой дотор...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-12-11 - "Цагаахан нам гүм" -д бичигдсэн хайкуны дээжээс

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэмдэглэл
Номонд бүтээл нь орсон найзууддаа уран бүтээлийн амжилт хүсье. 
 Б.Бүрэнбилэг

Гол намуухан урсана.
Үсээ сүлжих
Бүсгүйн сэтгэл эзгүй

- - - - - -

Харсаар байтал
Өмнө минь модод нүцгэрэх.
Урьд үзээгүй зөндөө гуниг аж.

- - - - - - 

Аавын минь 
Морьны уяан дээр 
Өвс ургачихаж

Г.Дарьням

Гудамны үзүүртэй
Сарны гэрэл болзож байгаа даа
Бид хоёрын эзгүйд...

- - - - - -
Сархадын ертөнц...
Тэнд
Гуниг, галзуурлаас өөр юу ч үгүй

- - - - - -

Зүрхнээс унасан үй гашуу
Магадгүй мянган жилийн
Яруу найраг.

А.Содхүү

Би сарыг ...
Өнчин гэж бодохдоо
Өнчин байдаг

- - - - - - -
Эзгүй гал тогооны
Цоргоноос дуслах ус
Бод... бод... бод...

- - - - - -
Хүн...
Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-12-10 - Lan cable хэрхэн толгойлох болон холбох вэ?

Бичсэн: Энхмандах Ангилал: Дусал мэдлэг ба Анхан шат
Lan cable - г бараг бүх л хүн хэрэглэж байгаа. Энийг хэрэглэхэд үргэлж толгойны түгжээг хугалдаг. Тэгээд тэрийгээ мэддэг хүнээр солиулах хэрэг гардаг. Эсвэл тэр чигээрээ л байх нь бий. Одоо харин та өөрөө өөрийнхөө Lan Cable -н толгойх сольж чадахаар боллоо. Үүний тулд танд: Сүлжээний бахь, шинэ толгой байхад л хангалттай.
Доор зурагт үзүүлснээр 1-с эхэлж өнгөнд тааруулсан утсыг хийнэ. Энэ холболт нь А, В гэсэн 2 төрөлтэй байдаг бөгөөд утасны өнгөний байрлалаас хамаарна.
T568A Стандарт холболт Pin # 1 2 3 4 5 6 7 ...
Сэтгэгдлүүд (10) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-12-10 - Firefox Монгол хэлний алдаа шалгагч [шинэ]

Бичсэн: Алмас Ангилал: Монголоор бичих
Доорх хаягаар орж үзнэ үү:

https://dusal.blogmn.net/19158/




Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
Хуудас: 87 » Нийт: 333
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Амжилтын төлөө өөрийгөө ялж өнөөдрөөс эхэлж урагш алхаж тэмүүлцгээе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Versace
. luna
. Soyol
. Энхмандах
. bon_bon
. tamerlan13
. sokulia
. KnoT
. Чойрын Хүү
. Цагаан хараацай
. Angaahai
. П.Энхбаяр
. naagiiruu
. baysaku
. Золоо
. Алмас
. DESI
. Уйланхай
. Baatarkhuu
. Hangai
. Sophia
. Baagii
. IRMUUN
. Bayartsetseg
. hairiin boroo
. Mani
. 0rgil
. mongolxvv
. Өлзийсайхан
. tungaamaa
. Юү Ки
. ulziimunh