Амьдрал өөрөө баялаг

. 2011-11-02 - Аймгийн төвийн айлууд лааны гэрэлд амьдарч байна

Бичсэн: Soyol
Мода Монголоор дуусдаг гэх ёжтой ч юм шиг, ёртой ч юм шиг энэ үг иргэдийн дунд хэлц үг болтлоо оршин тогтнож байна.
Тэгвэл Монголын мода Арвайхээрээр дуусдаг болох нь ээ.
      Өнгөрсөн зуунд манай ард түмэн лааны гэрлийг халж эрчим хүч хэмээх зүйлийг хэрэглэх болсноор лааны мода ард хоцорсон. Гэтэл Арвайхээрийн сумын 10-р багийн хэсэг бүлэг иргэд өнөөдрийг хүртэл лааны гэрэлд өдөр хоногийг өнгөрөөж байна.
Монгол улсын иргэн бүр газар өмчилж авах эрхтэй. Энэ хуулийн дагуу эдгээр иргэд газар өмчилж авцгаажээ. Гэтэл 2011 оны 05 сарын 15-аас өмнө өмчилсөн газартаа буугаагүй айлын газрыг хураан авах...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-10-31 -

Бичсэн: Энхмандах Ангилал: "Инээвэл залуужина" бүлгэмээс
Охин : Сайн уу хайраа^.^
Хөвгүүн: Сайн сайн хайраа юу хийж байна.. (Sending failed)
Охин : Хөөшээ байна уу?
Хөвгүүн: Байнаа байна байлгүй яадгийн (sending failed)
Охин : Чи намайг IGNORE доо юу айн эсвэл...!!!
Хөвгүүн: Үгүй ээ хайраа юу гэждээ бичсэн юм очихгүй байна...!!! (Sending failed)
Охин : Заза чи ингэж байгаа бол яахавдээ ингээд бүх юм дууссан гэж ойлгоорой!!!
Хөвгүүн: Хараал ид гэж зайлаад өг >.< ( Message sent )
...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-10-30 - Git, Github нийлж хийгээд нийтээрээ хэрэглэе :-)

Бичсэн: Алмас Ангилал: Дусал мэдлэг ба Анхан шат
Ганцхан юм өөртөө зориулж хийгээд хэрэглэнэ гэдэг цаг зав, мэдлэг, чадвар гээд олон зүйлээс хамаараад тийм ч сайн болж чаддаггүй. Бас хүртээлгүй. Тэгвэл нээлттэй хөгжүүлэлт гээч зүйл нь хүмүүст нийлээд хүссэн зүйлээ хийгээд, түүнийг хийхэд оролцсон, оролцоогүй бүх хүн дураараа аваад хэрэглэж болох боломжийг олгодог гайхалтай зүйл. (дууг нь чангалж байгаад үзээрэй)...
Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-10-29 - Шүлгүүд минь

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэрлэсү

 

Хээтэй торго эвлүүлэх шиг

Үг мэтгэж тонгойхдоо

Хэний хүний нуурнаас

Ус хутгаж зээлсэнгүй

Хэдий сайхан тойромноос

Өвс тасалж өнгөлсөнгүй

Зүрхний цагаан цацалтай шүлгүүд минь

Зүсний цагаан гэгээтэй урсгал минь

Үгийн цагаан даллагаар

Үйлийн цагаан хаялгаар

Чимгийн ихгүй боссон ордонд минь

Чилэхийн зуургүй зочилвоос

Үзэг цаас сүйтгэсний хэрэг бүтнэ

Үгсийн чуулган хуруулсны учи...

Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-10-29 - Content - Auto Image Resizer [joomla extension]

Бичсэн: Алмас Ангилал: Веб мастеруудад
Агуулганы зургийг ямар ч хэмжээтэйгээр оруулаад хэмжээг зааж өгч тохируулсан байсан яг тохируулсан хэмжээгээр болгож харуулдаг жижиг Joomla-ын нэмэлт (plugin) олж өөрийнхөөрөө засварлан сайжруулснаа зарим хүмүүст хэрэг болох болов уу гээд энд тавьлаа. Хэт том зурагнууд хийгээд вебийн нийт урсгал их гараад төлбөр чинь ихсээд байвал  энэ аргаар хийхэд нэлээд нэмэр б...
Сэтгэгдлүүд (7) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-10-27 - Хүсэл

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Миний хайку



Басёгийн хэрээтэй
Хэлмэрчгүй хүүрнэхсэн
Хайрын тухай... 

2011-10
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-10-26 - Таньдаа.......

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: Шүлэг
Амин судсыг чинь сэмлэн байж ирсэн үр чинь
Алдрай насаа гээлгүй үүрд нялхаараа байх шиг
Асаж дүрэлзсэн хайрыг тань ааш аяг шиг бодож
Ачлал гээчийг үзүүлж амжаагүй хүүгээ өршөө. Ээж минь

Хүү нь өсөж, дээл минь багадаж
Хүслийн залгамж нэрийг тань өргөж
Хүж орчлонгын энүүхэн жамд
Хүн зул болж таныхаа л төлөө бадамлана аа. Ээж ээ

Хорвоогийн анхны рашаан болсон уураг тань
Хооло...
Сэтгэгдлүүд (10) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-10-26 - ХӨХ ТОЛБОТ ХҮМҮҮС

Бичсэн: DESI Ангилал: Урлаг
”ДОЗ” энтертайнмент студиин “ХӨХ ТОЛБОТ ХҮМҮҮС” бүрэн хэмжээний уран сайхны киноны 20%-н зураг авалтыг Монголд авсан бол 80%-ыг Герман улсын нийслэл Берлин хот, Бүгд Найрамдах Франц улсын нийслэл Парис хотноо амжилттай аваад иржээ. Ерөнхий найруулагч Ш.Доржсүрэн, зураглаачаар Б. Отгонзориг, хөгжмийн зохиолчоор Алтанураг хамтлагийн Б.Эрдэнэбат, зөвлөхөөр Герман ...
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-10-25 - 10-р сарын хайку

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Миний хайку
 
Таанын үнэрт агаар
Тансаг бараа болж
Та бид дугаарлавал яанаа

- - - - - - - 

Өрөөлтэй өрсөлдөж
Өнөөдрөөр амьдрагсад аа
Өө хөөрхий

- - - - - - -

Халуун, хүйтэн уулын 
Халуун, хүйтэн эзэд
Хайр нэхнэ

2011-10-25
Сэтгэгдлүүд (27) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-10-24 - Ижийн минь хайр газарт шингээгүй..........

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: Шүлэг
Өргөст навчис хуйсагнан тэртээ алсрах намраар
Өнчин сэтгэлийг жиндээж хяруу мөнгөрөх цагаар
Өтөл тогоруун дуутай бүүдэг тэнгэрийн дор
Өнө оршихгүй жамыг зүхэж явна аа. Хүү нь

Энэ л өдрийг ирэхгүй юм шиг бодож
Эрхэмсэг өдрүүдийг эгэлд тооцож
Эцсийн нар жаргадаггүйд итгэж
Ээжийнхээ дэргэд танхи явж ээ. Үр нь

Эцгийн яс, эхийн махаар бүрдсэн билээ л бидэн
Эргээд ач хардаггүй ...
Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
Хуудас: 90 » Нийт: 333
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Амжилтын төлөө өөрийгөө ялж өнөөдрөөс эхэлж урагш алхаж тэмүүлцгээе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Versace
. luna
. Soyol
. Энхмандах
. bon_bon
. tamerlan13
. sokulia
. KnoT
. Чойрын Хүү
. Цагаан хараацай
. Angaahai
. П.Энхбаяр
. naagiiruu
. baysaku
. Золоо
. Алмас
. DESI
. Уйланхай
. Baatarkhuu
. Hangai
. Sophia
. Baagii
. IRMUUN
. Bayartsetseg
. hairiin boroo
. Mani
. 0rgil
. mongolxvv
. Өлзийсайхан
. tungaamaa
. Юү Ки
. ulziimunh