Siemens концерн цөмийн эрчим хүчний салбартай салах ёс гүйцэтгэв.
“Сименс цаашид Атомын цахилгаан станц барихгүй” гэж тус концерний захирал Петр Лоешер Шпийгел сэтгүүлд мэдэгдэв. Оросын атомын эрчим хүчний Росатом концернтэй төлөвлөсөн байсан хамтын ажиллагаагаа цуцлаж байна.
Мюнхен хот.- Сименс концерн цөмийн бизнесээс бүр мөсөн гарч байна.
Тус концерний захирал Петр Лоешер Шпийгел сэтгүүлд “атомын эрчим хүч бол бидний хувьд үеэ өнгөрөөсөн, хаагдсан түүх” гэж мэдэгджээ.
Энэ шийдвэрээ бүр Фукушимагийн осолын дараа Германы эрчим хүчний бодлогын өөрчлөлтөөс гаргасан байна. Гэвч атомы...