. 2011-08-31 - Дуусдаггүй яриа - Цөмийн хаягдал
|
Цөмийн хаягдлын талаар 25-р суваг телевизийн Дуусдаггүй яриа нэвтрүүлгээр 2011.05.21-нд зарим хүмүүсийн юу ярьж буйг үзээрэй.
Цөмийн хаягдал гэдэг зүйлийн талаар үнэхээр бодит мэдлэг байхгүй хүмүүс ийм зүйл хийх гээд, мөнгө улаан нүд цагаан гээд явж байгаа нь үнэхээр харамсалтай. Та дээрх бичлэгт УИХ-ын гишүүд, зарим хариуцлагатай удирдах ажилтнууд уран олборлож гаргаад түүнийхээ шатаж дууссан цөмийн хог хаягдлыг буцааж авна аа гээд ярьж буйг нь үзэж болно....
|
Сэтгэгдлүүд (1)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-08-31 - АЦС, ураны уурхай, цөмийн хог хаягдлын талаар
|
Зарим нэгэн нийтлэлүүд уншиж, зурагт үзэж, нийтийн сүлжээ сайтуудаас сэтгэгдэл уншиж, найз нөхөдтэйгөө ярилцаж байхад: Зарим хүн "Ураны уурхай байгуулаад гадаадад худалдаж мөнгө олох" хүсэлтэй, хүний хөгжлийн сангийн мөнгөө нэмэгдүүлж авахыг мөрөөдөж байх шиг. Зарим залуус "Атом цөмийн энергийг ашиглах нь маш их ашигтай, эдийн засгийн хувьд Монголыг олон улсын түвшинд гаргана" гэж ярьж мөрөөдөж дэмжиж байна. Зарим боловсролтой гэгдэх залуус "Монголыг дэлхий нийтийн хамгийн аюултай хогийн сав болгоё" гэж байгааг дэмжээд, "ураныг олборлоно ч, хог хаягдлыг нь буцааж авна ч" гэж ярьж байна, эсвэл зүгээр л чимээгүй дүлий дүмбэ оргиод харж сууцгаана. Зарим нь бүр сонсоогүй, сонсохыг ч хүсэхгүй явна... Эдгээрийг эсэргүүцэж байгаа хүмүүс олон байгаа ч гол нь дэмжээд байгаа хүн бас олон байгаа нь үнэхээр аймшигтай, бас эмзэглэмээр... Бүр аргал түлж байхын оронд атомын энерги ашиглая гэж жишээлэн тархи угааж бичиж байх юм... (Уг нь бодитоор нь харвал бид аргал биш нүүрс түлээд байгаа л даа...) Миний хувьд нэлээд олон зүйл уншиж бас олон том эрдэмтдийн үгийг сонсож харж байгаагийн хувьд энэ бүхнийг бүгдийг нь эсэргүүцэж байгаа юм. Tаны мэдлэгт нэмэр болох болов уу гэсэн үүднээс, бас хүмүүсийг ойлгож өөрсдийн ирээдүйн төлөө энэ бүхнийг бүү дэмжээсэй гэсэн бодлоор доорх зүйлсийг бичлээ. Хадгалж байгаад, эсвэл хэвлэж аваад цаг гаргаад заавал уншаарай: 1. Ураны уурхайн аюул Өнөөдөр Монголд нүүрсний бол...
|
Сэтгэгдлүүд (1)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-08-30 - Монголын өнөөдрийн гашуун /сенрю/
|
Үнхэлцэгэндээ багтаагүй Айдсаар хучиж Архичны үр бөмбөрнө - - - - - - - Их хувьтаны Их бардамналаас Их хоосрол
- - - - - - -
Эр тэнгэрийн эзгүйд нь Эм энгэр задгайрсан Эрээгүй он жилүүдийг шүүхсэн
- - - - - -
Өөнтөгч өвгөн үзэл Өнгөрсөнөөс зуурч Өдгөөг самардана
- - - - - - -
Харийг шүтэн Ханхалзах залуугийн уланд Хаан түүх хиртэнэ
- - - - - -
Дарсны ширээнээ Эх орончын нулимс агсрахад Эх нутаг шимширнэм
- - - - - -- -
Гуйлгачин төр хоёрын ялгаа Гэрээс гараад арилах Гашуун үнэн энэ цаг
2011-08
|
Сэтгэгдлүүд (14)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-08-29 - Эгэл цэцэг -Миний таньдаг цэцэгс цуврал өгүүллэгээс
Бичсэн: Цагаан хараацай Ангилал:
өгүүллэг
|
Эгэл цэцэг Норов нөгөө л амгалан төрхөөрөө инээмсэглэн орцныхоо эмээтэй мэндлээд шатаар өгсөв. Гэртээ ирэх гэж тэр урьдынх шигээ яарсангүй, бодолд автсаар алхана. Ажлаасаа тараад цаг харан харан яаравчилж ойрын дэлгүүрээс хоол хүнсээ цуглуулаад нөхрөө ирэхээс өмнө гарынхаа хоолыг хийхээр шамдахдаа дуу аялах дуртайсан. Ажил гэр нь ойрхон болохоор бүсгүй явган алхдаг. Өдөр бүр өөр ч өдөр бүр нэг хэмнэлээр өнгөрч байгааг тэр анзаарах ч сөгөөгүй жаргалтай байдаг. Аавыгаа дууриасан тэрсхэн 4 хүүхэд нь өсөх тусам түүний нас ахиж байгааг сануулах мэт санагдана. Амьдралын утга учир нь түүний гэр бүл. Норов бол зөөлөн харцтай, энгийн царай төрхтэй, эгэл даруу бүсгүй билээ. Ганц өөлөх зан нь тэр хэтэрхий ноомой бүрэг зантай. Энэ зангаасаа болж хар багаасаа найзалсан найздаа хайртай залуугаа алдаж байсан үе бий. Норов тэгэхэд найздаа үнэхээр их гомдож билээ. Түүнийгээ хэлж ч чадалгүй найзаасаа харьцаагаа тасалж байсансан. Сургуулиа төгсөөд төрсөн аймагтаа дунд сургуулийн багшаар ажиллах болсон Норовыг аймгийн бүсгүйчүүдийн харааг булаасан биерхүү залуу эргүүлдэх болжээ. Норовын ноомой занг өхөөрдөн араас нь уйгагүй гүйсээр нөхөр нь жилийн дараа зөвшөөрүүлж хөдөө нутагтаа сүр ихтэй хурим хийн гэрлэж билээ. Норовын нөхөр гэж аймгийн заан цолтой адуу малтай ноцолдсон хээгүй эр л дээ. Өөлөх нь адууны хулгайн сэжигтнээр аймагт байцаагдаж байсан, сул адуу гүйлгэх, солих элдэвтэй, хоч нэртэй байснаа Норовтой гэрлэснээс хойш чух...
|
Сэтгэгдлүүд (5)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-08-26 - Гунигтай 8
Бичсэн: Цагаан хараацай Ангилал:
Тэрлэсү
Хуурмаг гэж дуу алдаад Үгээ залгилгүй адраад... Үнэнийг ч хянах тэнхэлгүй Сэтгэл новшоор дүүрчих гэж. Шарилжны цэцгийг Цагаан уултай зүйрлэвэл Ядруухан ч бодол бол доо Ямар гэгч хүсэл юм бэ? Зүгийг минь хэлээч Зүүд байгаач Харц чинь хиртээд ............................ Хайр худлаа юм уу? Хар ямар муухай юм бэ? Зүрх чичрэм Уйтгартай байна Зүрх минь Эзэнгүй байна Хувилбаргүй ганц Хугацаагүй хайр минь Хэзээ гологдоод Хаана би өөрчлөгдөө вэ? 2011 08
|
Сэтгэгдлүүд (1)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-08-25 - Атомын цахилгаан станц: үнэн худлыг өгүүлэх нь
|
Кёотогийн их сургуулийн Цөмийн реактор туршин судлах төвийн Коидэ Хироаки багшийн "原発のウソ" буюу махчилбал "Атомын цахилгаан станцын худал хуурмаг" номоос хэсэгчлэн орчуулснаа өнөөдрийн бичлэгт орууллаа. Коидэ багш номыг нь монгол хэлнээ орчуулахыг дуртайя зөвшөөрсөнд талархал илэрхийлж монгол түмэн цөмийн хаягдлын тухай үнэн зөв, өргөн хэмжээнийг мэдлэг, мэдээлэлтэй болохыг хүссэнийг энд уламжилъя. Коидэ багш ахлах ангиа төгсөхдөө цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглахад хувь нэмрээ оруулахыг хүсч 1968 онд Тохокүгийн их сургуулийн цөмийн инженерийн ангид элсэн сурсан боловч цөмийн энергийг судлах тусам ач тус биш аюул хор нь илүү болохыг яс махандаа шингэтэл ойлгож мэдсэн гэж бичсэн байна. Улмаар Иката Атомын цахилгаан станцын (АЦС) шүүх хурал, Нингёо Тоогэгийн ураны үлдэгдэлийн асуудал, JCO-гийн осол зэрэг АЦС болон цөмийн энергитэй холбоотой олон хэрэг гарахад Коидэ багш үргэлж эрүүл мэнд, амь насаа алдах энгийн иргэдийн талд байжээ. Цөмийн энергийн мэргэжилтний хувьд олон жилийн турш атомын цахилгаан станцын аюулыг олон нийтэд сурталчилсаар ирсэн хүн юм. Ном нь маш энгийн хэллэгээр бичигдсэн тул япон хэлтэй хүмүүст уншихыг санал болгоё. Уншаад монголд АЦС хэрэгтэй эсэхийг бодно биз дээ. Коидэ Хироаки 小出裕章 "Атомын цахилгаан станц: үнэн худлыг өгүүлэх нь" 「原発のウソ」 ... АЦС ажиллуулахад их хэмжээний цацраг идэвхит хаягдал гарах ба тэр хаягдлын асуудлыг орчин үеийн шинжлэх ухаанд шийд...
|
Сэтгэгдлүүд (4)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-08-25 - Тараах материалын эх татаж авах
Бичсэн: Алмас
|
Мэдлэгийн хуудас:
flyer.pdf
flyerindd.zip (Засаж янзлах бол Indesign дээр бэлдсэн эх файл)
Мэдээллийн хуудас:
flyer2.pdf
Та ч бас өөрийн хувилбарыг бэлдээд бидэнд илгээж болно шүү.
.data-bottom, .rating-div, .post-date {
display:none;height:0px;visibility:hidden;
}
|
Сэтгэгдлүүд (2)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-08-25 - Бас туниад л...
Бичсэн: Цагаан хараацай Ангилал:
Тэрлэсү
Шөнийн зүүд дэрэн дээр хаягдаж гээгдээд Шөнийн хэрэг орон дээр мартагдаж орхигдтол Уйтгарыг тэврэн Унтаад л баймаар Цав цагаан таазыг ширтэж хэвтэхдээ Зүүдээ нэхэж хэсэг хөөцөлдлөө Зөвхөн чиний л нүд өөдөөс тодроод Зөрүүд зангаар үг хэлэхгүй гэж цомцойгоод Хэтэрхий ууртайгаар зүүдэнд айлчлахдаа Хэн нэгэнтэй намайгаа хардахыг тэслээ Үнэнчийн тангараг зөрчөөгүйдээ бардам Үнэн билээ Уйтгарыг тэврэн Унтаж мартая
2011.06
|
Сэтгэгдлүүд (6)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2011-08-25 - 50 Cent-What Up Gangsta
. 2011-08-24 - За хүмүүсээ нэг ийм санал байнаа, зааланд тоглоёоо
Бичсэн: Золоо
|
Зиа бүгдээрээ сайн байцгаана уу? Би нь сайн л байна... Энэ тэрүүгээр явж их ч ажил амжуулж байна. Энэ блогоо бүүр мартах шахсан байна. За за тэгж худлаа хэлээд яахав. Мартцан байсымаа хэхэ.. За тэр ч яахав. Ингэхэд блогмн-ийнхээн, бүгдээрээ зааланд тогловол яаж байна. Ойрд нээтийн ард суусаар байгаад бүр хөдөлгөөний дутагдалд орчихлоо. ...
|
Шууд холбоос
|
|
|
|
|