Амьдрал өөрөө баялаг

. 2011-07-21 - Амьдрах хэрэгтэй

Бичсэн: Уйланхай



Амьдрах хэрэгтэй

Амьдралд уусаж биш тэмцэж

Аз жаргал, ирээдүйнхээ төлөө

Аргаа бартал явах хэрэгтэй

Хүний нэгэн үрийн төлөө биш

Хүсэл, итгэлийнхээ чигээр

Хорвоогийн нэгэ хэсэгт эзэн шиг нь

Хов хоосон байсан ч амьдарна

 



Сэтгэгдлүүд (12) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-07-19 - Монголын билиг

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Эх орон

 

Морьтон, хүчтэн, харваатнаа хурайлж

Монгол наадам эхлэхэд тэнгэр баярладаг

Битүү морьд эвшээхэд үүл анирддаг

Билиг задалж өнгөө сольдог

 

2011

 "Жич: баяр наадам өнгөрсөн ч мэнд хүргээд оруулчихлаа"

 


Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-07-19 - Том, жижиг

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Тэрлэсү


Том жижиг зорилтууд туг шиг дэрвэнэ
Тархи амрах чөлөөгүй ээ
Том жижиг цаг руу хяламхийж
Төлөвлөөд, яараад би чи хаашаа зүтгэнэ вэ
Эрх чөлөө рүү шунан тэмүүлэх
Эрх чөлөөгүй энэ амьдралдаа
Эрхэм ганц хүслээ мартжээ
Эрэг шураг болжээ хүмүүс

Том жижиг хүслүүд цаас шиг хийснээ
Тархи амсхийх эрхгүй ээ
Том жижиг цагтай уралдаж
Түрүүлээд, хожимдоод би чи хаашаа зүтгэнэ вэ
Амар сайхан руу шунан тэмүүлэх
Амар тайвангүй энэ амьдралд
Ариун ганц хүслээ мартжээ
Амь зогоох нэгэн болжээ

Том жижиг хүмүүс цас шиг амьдарнаа
Тархи чи зүрхээ сонсоосой
Том жижиг цагнууд ажиллана
Тэмүүлээд шунаад хүн бид хаашаа одно вэ

 2011




...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-07-17 - ГАЗ 2410

Бичсэн: DESI Ангилал: Миний бүтээл


 

Зиак нэг найз маань хуучин машинаа гоё болгож унамаар байна загвар гаргаад өгөөч гэхээр нь машинийг нь ийм болгох гээд зураг гаргасан чинь сегмент нь эвдрээд ердөө рэндэрлэж болдоггүй ямар тахил нь буруу өрөгчихсөн юм бүү мэд дээ чоорт гэж хэ хэ хэ 
Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-07-13 - Хүн төрөлхтний хийж буй аймшигт зүйлийн нэг

Бичсэн: Алмас Ангилал: Эх орон
Үүнийг үзээрэй:

https://news.blogmn.net/76393/
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-07-13 - Семипалатинск (Семей)- Ад үзэгдэгсдийн хот (2009 он)

Бичсэн: Алмас Ангилал: Дусал мэдлэг ба Анхан шат
Доорх холбоосоор орж уншина уу:
https://news.blogmn.net/76393/
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-07-13 - Семипалатинск (Семей)- Ад үзэгдэгсдийн хот (2009 он)

Бичсэн: Алмас Ангилал: Биологи, анагаах ухаан



Боловсролтой залуус маань үүнийг үзэж ойлгож, бас аль болох тараах, түгээх хэрэгтэй болов уу!! Та аль болох бусдад тараагаарай:
Хаяг:
1-р хэсэг: http://www.youtube.com/watch?v=YGLb5Hb_jrQ
2-р хэсэг: http://www.youtube.com/watch?v=Sq4qLPZLVyU

Бас та facebook хэрэглэдэг бол доорх холбоосоор орж санал өгч бусдад түгээгээрэй:
http://www.causes.com/causes/614509?fb_ref=recruiter_id%3D179069630
Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-07-12 - Намайг тоогоогүй тэр бүсгүйд

Бичсэн: DESI
Намайг тоогоогүй тэр бүсгүйд: Сэтгэлийн мунхаг Сэржимний халуунаар Ширээ шааж агсармаар Сэтгэл дотор минь байгаа сэдэрсэн шархыг нөжтэй нь базалж цустай нь хутгахсан Балбаж дэвсэлсэн зүрхнээсээ базалж бачуурсан сэтгэлээсээ Гуутай зураг шиг хадагдсан чиний дүрийг хусахсан 
Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-07-09 - Үйлчилгээний нөхцлийн талаар санал ирүүлнэ үү

Бичсэн: Алмас
Блогмн сайт маань үйлчилгээний нөхцлийн хувьд их боогдмол гэсэн зүйлийг хэрэглэгчид хэлдэг. Та бүхэнд үйлчилгээний нөхцөл болон манай үйлчилгээтэй холбоотой санал байвал ирүүлэхийг хүсье. Хамтдаа хөгжицгөөе. Та бүхний санал шүүмжлэл их үнэтэй. баярлалаа.

https://www.blogmn.net/termscondition/
Сэтгэгдлүүд (16) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-07-08 - "Нээлттэй Эх" цахим сонины 1-4 дэх дугаарууд

Бичсэн: Алмас Ангилал: Нээлттэй эх
Монголын Линукс Хэрэглэгчдийн Бүлгэмийн Д.Энхбат гишүүний санаачлагаар "Нээлттэй эх" нэртэй 7 хоног тутмын цахим сонин гарч эхэллээ. Энэ сонин нь нээлттэй эхийн ертөнц дэх хамгийн сүүлийн үеийн сонин содон мэдээллийг нэгтгэн уншихад хялбар байдлаар нийтлэх юм.

Анхны дугаарыг доорх хаягуудаас татаж авч болно.
http://share.gogo.mn/9yYDjD1svl82441307626974/enlosmn20110609.pdf
http://www.fileserve.com/file/tPBEUsc
http://www.megaupload.com/?d=TS34NLZ5
Лимнукс бүлгэмээс эрхлэн гаргадаг долоо хоног тутмын "Нээлттэй Эх" цахим сонины 2,3,4 дэхь дугааруудыг хүргэж байна. Энэ дугааруудад Убүнтү үйлдлийн...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
Хуудас: 98 » Нийт: 333
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Амжилтын төлөө өөрийгөө ялж өнөөдрөөс эхэлж урагш алхаж тэмүүлцгээе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Versace
. luna
. Soyol
. Энхмандах
. bon_bon
. tamerlan13
. sokulia
. KnoT
. Чойрын Хүү
. Цагаан хараацай
. Angaahai
. П.Энхбаяр
. naagiiruu
. baysaku
. Золоо
. Алмас
. DESI
. Уйланхай
. Baatarkhuu
. Hangai
. Sophia
. Baagii
. IRMUUN
. Bayartsetseg
. hairiin boroo
. Mani
. 0rgil
. mongolxvv
. Өлзийсайхан
. tungaamaa
. Юү Ки
. ulziimunh