Амьдрал өөрөө баялаг

. 2016-07-23 - Айн Рэнд ^Миний худалдаж авсан нөхөр^

Ангилал: өгүүллэг
Би энэ өгүүллэгийг бичих учиргүй байсан юм... Зөвхөн чив чимээгүй байснаараа л би энэ бүхнийг даван туулсан. Өөрийгөө дуугүй байлгахын тулд магадгүй энэ хорвоо дээрх ямар ч бүсгүй туулж гараагүй тэр их зовлонг би тэссэн юм. Харин одоо би ярьж эхлэхээр шийдсэн. Yнэндээ одоо нууцаа дэлгэх нь ямар ч утгагүй ч гэсэн итгэл найдвар минь байсаар байгааг би саяхан мэдсэн юм. Миний эцсийн ганцхан найдвар. Надад одоо их цаг үлдээгүй байгаа. Амьдрал хов хоосорч, эрлэгийн үүдэн дээр оччихоод байхад хамгийн эцсийнхээ боломжийг ашигласныг минь буруутгах хүн гарахгүй гэж би найднам. Бүх юм дуусахын өмнөх ...
Шууд холбоос

. 2015-10-14 - О. Дашбалбар \"Амьддаа бие биенээ хайрла\"

Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул 
​Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!
Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү.
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг!
Ачийг чинь тэд бас бүү мартаг.
Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд.
Гарцаагүй түүнийг нь олж хэл.
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно.
Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь
Чамайг хайрл...
Шууд холбоос

. 2015-10-14 - Б. Явуухулан гуайн "Алаг дэлхийд төрсөн минь учиртай"

Алаг дэлхийд төрсөн минь учиртай Алтан дэлхийд төрсөн минь учиртай Аавын гэрийн амар тайвныг эвдээд би Ачит эхээ арван сар зовоосны эцэст Алаг үр нь болж баярлуулах гэсэн юм би Алтан дэлхийд төрсөн минь учиртай Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай Гэмгүй шувуудын үүрийг эвдэж өндгий нь няцлаад Хэрсүү сууж ухаан орсныхоо эцэст Гэнэн насаа өрөвдөж зовж явах гэсэн юм би Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай Алаг дэлхийд төрсөн минь учиртай Адуу манаж дассан атархан тал нутагтаа Анхны дурлалтай учирч эмнэг сэтгэлээ уяраагаад Аз дутаж амьдралын турш мөрөөдөх гэсэн юм би Ал...
Шууд холбоос

. 2015-10-12 - Сэтгэлийн бачуурал

Цээжинд хөндүүрлэх зүрх минь Цохилж чадахгүй бачуураад байна Аньсаг нүдний сувд минь Аягандаа тогтохгүй бөмбөрөөд байна Сэтгэлээ онгойтол уйлсан юмсан Сэмхэн сэмхэн арчсан юмсан Ихэр татаж уйлалтай нь бишдээ Энхрий үрс минь амгалан нойрсог дээ Уртаас урт санаа алдавч Уяхан сэтгэл минь үймэрсээр л байна Аяа хүн байхын учир нь энэ юм уу Урсах нулимс халуун байх нь сайхан юм уу? Уйгах амьсгал бүлээн байх нь чухал юм уу? Ай мэдэхгүй юм даа ! Амьдрал алгаа дэлгээд сайхан байна гэлцэх Айлын алаг үрсийг ялгаж бас атгаад байна гэлцэх Аав ээжийн нүгэл юмуу гэж гомдоллох Азгүй миний зая...
Шууд холбоос

. 2015-10-12 - Өчүүхэн харамсал

Хар дарсан зүүдээ өөрөө бий болгочихоод
Хайран залуу насандаа амьдралаас халширж цэрвээд
Хайрын дуунд уярж хосууд харж баясаад
Хархан бор нүдэндээ гунигийн нулимстай сууна
Эмзэг энхрий насандаа эргээд очихыг хүсэж байна
Энэхэн цаг хугацааг ухрааж өгөхийг гуйж байна
Ээжийнхээ хатуу үгэнд зэмлүүлмээр байна
Аавынхаа ариун мутарт алгадуулмаар байна
2011-04-17 С. Уугантуяа...
Шууд холбоос

. 2015-10-06 - Уучлаарай ааваа

Доголон нулимсаа нууж мишээдэг Дэггvй охиноо уучлаарай ааваа Догдлол хураан цээжиндээ тvгшиж Дотогшоо нурж санасан шvv таныгаа Духаа vнэрлvvлээд гараас тань атгахдаа Дандаа атгаж чадахгvй ахархан заяандаа гомддог ч Удахгvй дээ гэсэн хvлээлт сэтгэлд хадаастай Уйлмаар байдаг ч нулимс аяганд минь тогтоостой Уужуу бодолтой ухаан саруул аав минь та Ухаан муу тэвчээргvй охиноо уучлаарай Удтал хvлээлгэсэн бол ойлгож уучлаарай Удахгvй тань дээрээ хvрээд очно оо аав минь. ...
Шууд холбоос

. 2014-08-27 - Бү хүлээсээр…

Зүрхэнд үлдээгээд орхисон үгс чинь сэтгэл сэргээнэ Зүүдэнд ирээд буцсан төрх чинь дандаа нүдэнд үзэгдэнэ Зөөлөн шиврэх бороо үгсийг чинь дамжуулах шиг над дээр бууна Зуны үнэр сэтгэлийг чинь илчлэх мэт салхиар дамжуулан зүрхэнд шивнэнэ Ганцаардлын мананд төөрч будилах ч зөрөг зам бараадан алхална Ганцхан надад заяадаггүй хайрыг ертөнцтэй хуваалцахыг хүсэн дэвнэ Ганганах шувуудын сүргээс тасран үлдсэн мэт чамайгаа хүлээн энд л өнжинө Горьдсон сэтгэлээ мөр болгон үлдээж чиний ирэхийг энд л харуулдана...
Шууд холбоос

. 2014-08-26 - Чи минь уучил

Өнгөрсөн бүхэн буцаж ирдэггүй хорвоог Өнөөг хүртэл ойлгоогүй л явж дээ Өөлөх сэтгэлээр чамайгаа гомдоосноо Өр зүрх минь сая л ойлголоо Дурлал надад жаргал авч ирээгүй ч Дурсах дурсамж өчнөөн ихийг үлдээжээ Жаргал гэгчийг авч ирээгүй ариухан хайрыг минь Жаахан ч гэсэн ойлгооч Сэтгэлээ өгч дурласан шүү чамдаа Сэвтээж бүү шархлуулаарай Өр зүрх минь дассан шүү чамдаа Хагацлын нулимсаар намайг бүү үдээрэй ...
Шууд холбоос

. 2013-08-24 - Тэнэглэл

Намуухан тэрний инээмсэглэлд татагдсандаа
Өөрийгөө зүхэх шиг болж гуниглана
Өөр хүн байсан бол гэсэн бодол эргэж
Одоо ингэж уйтгарлаж суухгүй дээ гэхээс
Өр зүрх минь шанална
Өмнө нь хийсэн нүгэл юм бол
Өөдгүй хүний сүнс байна гэж
Өөрийнхөө бодлыг улам өөхшүүлнэ
Үйлийн үртэй амьдралаа чи
Өөрөө сийлсэн хойно яахав "ХОХЬ ЧИН ТЭР" гэж
Өөртэйгээ ярьсан тэнэг хүн чинь "БИ"
...
Шууд холбоос

. 2011-03-26 - Дурлаж бичсэн шүлэг

Би чамайг бодлоо
Бодлоос минь чи ер салахгүй байгаа учраас л тэр байх
Би өмнө нь энэ бүхнийг зүүд гэж боддог байсан
Бодит байдал дээр зүүд шиг л юм
Хэрвээ энэ зүүд бол
Хэзээч би сэрэхийг хүсэхгүй ээ
Хамгийн амттай зүүднээс
Хэн сэрэхийг хүсэх билээ дээ
Миний хүсдэг шиг хайрыг
Магадгүй ганцхан чи л өгч чадах юм шиг
Диваажин гэдэг тэртээ тэнгэрт байдаг ч гэлээ
Миний диваажин тэнд биш миний дэргэд үргэлж
Тэнд би үргэлж байна гэхээр л,,,
Хэзээч сэрэхийг хүсэхгүй
Хамгийн жаргалтай зүүдний минь эзэн чи билээ
Үг үсэг холбон шүлэг бичихэд хэцүү ч
Үзгээ барин чамайг бодоход л
Хоосон дэвтээр минь
Хичнээн мөр шүлэг явсан ю...
Шууд холбоос
Хуудас: 1 » Нийт: 2
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Амжилтын төлөө өөрийгөө ялж өнөөдрөөс эхэлж урагш алхаж тэмүүлцгээе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Versace
. luna
. Soyol
. Энхмандах
. bon_bon
. tamerlan13
. sokulia
. KnoT
. Чойрын Хүү
. Цагаан хараацай
. Angaahai
. П.Энхбаяр
. naagiiruu
. baysaku
. Золоо
. Алмас
. DESI
. Уйланхай
. Baatarkhuu
. Hangai
. Sophia
. Baagii
. IRMUUN
. Bayartsetseg
. hairiin boroo
. Mani
. 0rgil
. mongolxvv
. Өлзийсайхан
. tungaamaa
. Юү Ки
. ulziimunh