. 2010-11-29 - Шаналж байна шүү
Ураад хаясан зураг шиг сэтгэл шаналангуй Уржигдар чиний явсан мөрийг цас дарчихаж Хөлд минь бужигнах шаргал навчис шиг Хачин замбараагүй уй гуниг дүүрчихэж Сүүлчийн удаа чи надад ирэхдээ Сэтгэлээ хаа нэгтээ гээсэн байна Гээсэн сэтгэлийг чинь би чамаас нэхэж Гэрийнхээ цонхыг цанттал уйлсан байна Тэглээ гээд чи надад ирэхгүй Тэнгэрийн од шиг алсарсан байна Гэнэхэн сэтгэлд минь үлдээсэн уй гунигийг минь Гэрэлт бүхний инээмсэглэл арилгаж чадахгүй байна
|
Сэтгэгдэл бичих ::
Найздаа илгээх ::
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|
. 2010-12-01 -
Шар тос шиг үлбэгэр наран дор шатаж шаналсан
Шарз, хорзны гашуун дөлөнд шартаж шаналсан
Шанз, ятганы хөнгөн хөгөнд уярч шаналсан
Шалбааг, дусаалын усанд үйж үхтэлээ шаналсан.
Одоо би шаналахаа больсоон
Олны дундаас түүнийгээ хайхаа больсон
Охид бүхэнтэй түүнийгээ жишихээ больсон
Орой, шөнийн зүүдэндээ түүнийгээ үзэхээн больсон
Онгод урсгаж түүндээ зориулдаг шүлгээн бас бичих ээ больсоон
Больчих хэрэгтэй дээ. Хэцүү ч гэсэн хүн даван туулж чаддаг