Амьдрал өөрөө баялаг

. 2010-12-16 - * * *

Бичсэн: П.Энхбаяр Ангилал: Миний араншин 1995 он

Гүвээ дамнаж торомтой ингэ

Гүйлгэн холын зэрэглээнд уусна

Агь шимсэн униарт

Харц унаган сөгдөж

Аргамжаатай ботго

Гадсаа сугартал буйлна

Илүү сартай зунаар

Элс адгаж нуриглана

Их газрын мэлмий

Чийг мөрөөсөн уужирна

Салхи хуургинаж

Тэнгэр эвгүйтнэ

Саамширсан ингэ

Тэртээх алсад буйлна

Ингэ ботгоны

Эгшиглэнт буйлаанд

Илбэн цэнхэр говь

Нар аргамжиж дуу жаргаана

...
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-16 - Нараа

Бичсэн: П.Энхбаяр Ангилал: Миний араншин 1995 он

 Хайраа нууцлан ханьдаа хадгалсан

Сэтгэлээ дээдлэн сүүндээ самарсан

Нараа гэж намбатай бүсгүй

Намрын дунд сар шиг налгархан бүсгүй

Толио суусан амрагаа нуусан

Томоо болсон айлын бэр

Саалийн зэлнээ согоо шиг дүүхэлзээд

Сарны туяанд солонгорч үзэгдэнэ

Нараа гэж эр хүн шиг гүдэсхэн бүсгүй

Нарс шиг гоолиг эрэмгий бүсгүй

Төрөхөөс эхлээд хөдөөний бүсгүй

Төлөв даруу одооны бүсгүй

Ус нутгийн харчуул харцаа шидэж

Учрахын заяа авъя гэтэл

Хайраа нууцлан ханьдаа хадгалж

Сэтгэлээ дээдлэн сүүндээ самарсан

...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-16 - * * *

Бичсэн: П.Энхбаяр Ангилал: Миний араншин 1995 он

Их их өвс давалгаална

Эрчлэх их далайг санагдуулна

Хавартаа шувуудын ганганааг анирлан

Хайр нэхэн чулуунын шивнээг аргадана

Цаг цагийн аяс намуухан урсана

Цайлган сэтгэлийн нар тунарна

Цалгиа мөнгөн одод цацлын хээ шаглана

Цаглашгүй мөрөөдлийн гэгээн очис задарна

Их их өвс давалгаална

Энэ цагийн аяс даруухан урсана

Хөх хөх өвсөөр чөдөрлөн

Хүмүүн заяанд үлгэр хэлхэж орхино

...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-16 - Тэр миний од

Бичсэн: П.Энхбаяр Ангилал: Миний араншин 1995 он

Тэртээд одод гялалзана

Тэнгэрт очис мэт улалзана

Тэнд миний од бий

Тэнгэрлэг онгодын минь сүлд бий

Гал шиг  час улаан

Ганцхан од бий тэр минийх

Хосгүй тэр од

Найргийн минь эгшиглэн

Хорвоод амьд явах

Насны минь агшинхан

Үнэнийг хэлэх гэж

Зүрхэнд минь цохилдог

Үүнийхээ төлөө

Шүлгэнд минь дүрэлздэг

Тэр од зөвхөн минийх

Тэнэмэл солир болон харвана даа

Хэзээ ч билээ бүү мэддээ

Өлзийгөө өргө

Тэр миний од

Тэнгэртээ байг

...
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-16 - Цэрэг эр

Бичсэн: П.Энхбаяр Ангилал: Миний араншин 1995 он

Харахад энгийн цэрэг эр

Хатуу хүтүүд ч эрэлхэг сүр

Морьтойн хэрэг бүтээх

Монгол цэрэг

Эх оронтойн ааг

Эр цэрэг

Өргөсөн тангараг шигээ

Элгэн халуун үнэнч

Өөрөө үхэхээс ч буцахгүй

Эрийн шийр

Морио үлдээсэн

Монголоо үлдээсэн

Эх орноо үлдээсэн

Эвийн эгнээ эр цэрэг

Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-16 - Үүлэн чөлөөний нар

Бичсэн: П.Энхбаяр Ангилал: Миний араншин 1995 он

Үд хэвийх агшин

Хонгор зүрхний цохилон

Үүлэн чөлөөний наран мэт

Ховорхон заяаны насан минь

Ухаарлын учиг хөвөрдөж

Үнэний амьсгалд хэрсүүжнэ

Уярал билгийг аргадаж

Үхлийн гал өлгийднө

Сарьнаж амжаагүй бодлын

Үзүүр хөглөн цойлох

Санаа адгуу хүслэн

Үүлэн чөлөөний наран мэт

Хаа нэгтээ  бүүдийвч

Халуун зүрхний цохилон

Орчлонд амьд домгийн

Оньч задлан мэлмэрч

Хөх галын охь шимсэн

Хүний зүрхэнд очоогүй үг мэт

Үүлэн чөлөөний наран

Үд хэвийх агшин миний насаа

...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-16 - ДАНЗАНГИЙН НЯМ СҮРЭНД

Бичсэн: П.Энхбаяр Ангилал: Миний араншин 1995 он

Од түлхэлцэн өндөлзөх

Хөх өвсний шивнээнд

Онгодын хур солонгорч

Хөглөх аялгуу эгшиглэнэ

Намуухан үлгэрийн шивгээ

Хүсэл хөтөлж алс руу урсана

Нарны тоосыг эсгэн

Хүлэг морин үүрсэнэ

Эрээн цавд

Хөх өвс ургана

Энэ хавьд

Их өвс уярна

Зүггүй холын бодол

Хөлд ороолдоно

Зүсэр шивэр бороонд

Хүслийн онгод дэвэрнэ

Ган гачаалд

Гандчихаагүй их өвс

Гал усанд

Мандчихаагүй хөх өвс 

Дорнын тэнгэр

Ой мод шиг шуугина

Домгийн мэлмий цуучиж

Од түлхэлзэн өндөлзөх

Намдуу намдуухан аяс

Хээр талдаа уянгалана

Нарны тоосыг эсгэн

Хэрлэн цалгитал хүлэг үүрсэнэ

...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-16 - П. БАДАРЧ-Д

Бичсэн: П.Энхбаяр Ангилал: Миний араншин 1995 он

Хэрлэнгийн хөндийд

Цэцэг ургуулсан Бдарч

Хэнтэй ч билээ хамт

Цэрэгт мордсон байлдагч

Морьдоо хөтлөсөн

Ерийн нэгэн найрагч

Монголоо гэсэн

Есөн эрдэнийн өглөгч

Нарны тоосонд хүлэг үүрсэхэд         

Малийтал инээсэн

Найргийн тэнгэрт шүлэг төрөхөд

Манцуйлж бүүвэйлсэн

Чамлаж болохооргүй

Найргийн их тэнгэр

Чандмань тамгатай

Нялгын минь буурал морин

                                           1995 он

...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-16 - Яруу найрагч Чимэд доржид

Бичсэн: П.Энхбаяр Ангилал: Миний араншин 1995 он

Сэлбэ голтой

Ширгэхгүй мөнхийн найрагч

Сэтгэлийн галтай

Дүрэлзэж шатсан малчин

Илүү гэртэй

Отрын хоньчин

Их хотноо

Радиогийн малчин

Дэрэнгийн хар азаргаа

Дэлхийн наадамд сойсон уяач

Бодол бодлынхоо дундаас тэмээ хөтөлж

Болор цомоо өргөсөн найрагч

Цэндийн хүү Чимэд дорж

Цэцэн билгийн амьд Дорж

Хойтонгийн наадамд

Хонины ууц таллана

Ирэх ирэх жилүүдийн найранд

Ингэний сүү самарна

                                          1995 он           

...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-16 - * * *

Бичсэн: П.Энхбаяр Ангилал: Миний араншин 1995 он

Бор талын зоо

Агь хөлрөөд жаргана

Борог өвс

Амсхийж хөл доор уярана

Цэнхэр цэнхэр зэрэглээ намиатаж

Ерхөг дунд тунарна

Чиний минь зэрвэсхэн харц

Аньсага хагаслан сүвлэнэ

Наран гоо алтарч

Бороо алсад цайрна

Насны хань чи минь

Бодол асааж сүлнэ

Зүрхний гал хөглөж

Хайрын дөл сэвлэсэн

Зүүдний амраг чамаасаа

Амьдрахын заяа амсаж

Хос ангир шиг ижилсэн

Хорвоогийн жаргал эдлэнэ би

Мөр бүтэн нэр бүтэн явахын

Мөрөөслийн гэрч жам ёсон энэ буюу

                                                  1995 он

...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
Хуудас: 129 » Нийт: 333
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Амжилтын төлөө өөрийгөө ялж өнөөдрөөс эхэлж урагш алхаж тэмүүлцгээе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Versace
. luna
. Soyol
. Энхмандах
. bon_bon
. tamerlan13
. sokulia
. KnoT
. Чойрын Хүү
. Цагаан хараацай
. Angaahai
. П.Энхбаяр
. naagiiruu
. baysaku
. Золоо
. Алмас
. DESI
. Уйланхай
. Baatarkhuu
. Hangai
. Sophia
. Baagii
. IRMUUN
. Bayartsetseg
. hairiin boroo
. Mani
. 0rgil
. mongolxvv
. Өлзийсайхан
. tungaamaa
. Юү Ки
. ulziimunh