Амьдрал өөрөө баялаг

. 2010-12-16 - Эссэ шүлэг

Бичсэн: П.Энхбаяр Ангилал: Миний араншин 1995 он

Цас мөс шиг хүйтэн агаад

Сэрэхүй зүүд намайг тарчилгана

Цэцэг ногооноос сарнай дэлгэрэх мэт

Сэтгэлийн цагаан солионоос шүлэг хэсүүчлэнэ

Хэсүүчилсэн тэр шүлэг сэтгэлийн минь өнгө

Хүнд болон надад үлдэх өөр өөр үг

Атаархал хорсол дэвэрч буцлаад

Амьдыг амьдаар нь зовоож тарчилгана

Алсын салхинаас аяс намуухан боллод

Алаг дэлхий үлгэр шивнэнэ

Аядуухан тэр үлгэр хорвоогийн үнэн

Аяа миний хоёр биш ганц амин

                                                 1995 он

...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-16 - Хөөрхий

Бичсэн: П.Энхбаяр Ангилал: Миний араншин 1995 он

Ботгон аялгуу нарны цацалдаа

Томоо алдарсан говийн

Бороо дусдаггүй

Торгон зулай хөөрхий

Хул шаргал элсний

Аньсага зөөлөн мэлмий

Хур мөрөөсөх загны

Алтан сэвлэг хөөрхий

Бүүрэг түшсэн хорвоод

Бүтэн нэртэй явлаа ч

Бүрэлваа ч бурхадынхаа

Ясыг өндөлзүүлэх нь хөөрхий

Дүүрэн заяаныхаа жаргалд

Гал шиг ноцлооч

Дүнчүүр оныхоо босгон дээр

Ганзага хоосон очвол бүр ч хөөрхий

                                                  1995 он

...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-16 - * * *

Бичсэн: П.Энхбаяр Ангилал: Миний араншин 1995 он

Сүүмэн сүүмэн өвсний шивнээ чагнаж   

Сүүмгэр үлгэр чимээгүй урсана

Улбаа дагаж сүүдэр бараадсан

Уйтайхан бодол сүжирч одоход

Тогоотой сүүнд тэнгэр бууна

Тогоруудын цуваа тэнд бас нүүнэ

Шивнээ чагнах сүүмгэр үлгэрээс

Чимээ нь үгүй урсах сүммүн өвс

Чиг аядаж тэнгэрийн хаяанд бүүдийнэ

Чиний минь суугаа тэр л зүгээс

Салхин сэвэлзэхэд

Барьц алдах хэнзхэн таананд        

                                   Сонсоогүй үг мэт

Бараан үлгэр зүрх зүснэ

Баруун уулын хэцэд сар тунарч

Багын явдал сүммүн өвсөнд үлгэр болно

                                                                      1995 он

...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-16 - Тэр унага манай адууных

Бичсэн: П.Энхбаяр Ангилал: Миний араншин 1995 он

Соёолон морьдын тоос лугаа

Согоон цэцэгсийн үнэр агай

Саяхан гарсан

Хул хонгор унага

Салхи зүсэн эрхэсэж тонгочин

Үлийд бүдчинэ

Эгц дээшээ

Босоогоороо дэргиж

Эхийнхээ хөхөнд

Сүү эвлүүлэн зог тусах

Тэр унага манай адууных

Чингэсийн морьдын туурайг хатаана.

                                                        1995.05.28

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-16 - Говийн хөрөг

Бичсэн: П.Энхбаяр Ангилал: Миний араншин 1995 он

Томоо суусан уул шиг хэвлүүн

Хэлгий цагаан толгодын бэлд

Шилэрсэн ингэний оморхол дарж

Хэнзхэн тааны үнэр бууна

Тэнгэрийн зулайг бүчих үүл мэт баргар

Уй дарсан манан дунд

Тэшээ цагаан ингэний гоморхол

Улаа бутарсан говьд амилна

Загийн шугуй дамнаж бэлчих

Зандан улаан тэмээдийн бөхнөөс

Гал шаргал наран

Нуранга элс рүү алтарч унана

Ирэх буцахын хорвоод

Хасах нэмэхийн ухаан шиг

Илүү сартай миний говь

Халуун домгийн үлгэрээ

                                     1995.05.20

...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-16 - Хэрлэн

Бичсэн: П.Энхбаяр Ангилал: Миний араншин 1995 он

Халуун амины хэлтэрхий

Хэрлэн та минь сонс

Хазгай гишгэсэн

Хэвгий заяаг минь түш

Буян нүглийн

Алдас болгонд тэрсэл

Буруу зөвийн

Альхан зайнд явааг минь дэнсэл

Буурал Хэнтийн их усан

Намуун зөөлөн урсагаа

Буйдан хорвоогийн хөх усан

Намайгаа бас дурсагаа

Зөөлөн цагаан шүлгийг минь

Зүрхэндээ тээж урсаарай

Зөв буруугийн төлөө адарч

Зөрж явсан араншинг минь уучлаарай

Хазгай гишгэсэн

Хэвгий заяа минь  мулгуу ч

Халуун амины хэлтэрхий

Хэрлэн та минь болгоо

                                    1995 .05.18

...
Шууд холбоос

. 2010-12-16 - * * *

Бичсэн: П.Энхбаяр Ангилал: Миний араншин 1995 он

Үүл самарсан тэнгэрийн

Үндэс аргадах нулимс

Үйзэн цэнхэр говийн

Агь хөлөрсөн жаргалангаас

Тэлмэн тэшээ салхины

Ботгон цагаан цохилон асна

Тэнгэр газрын савслага

Бороо цайрах агшинд

Зандан улаан тэмээдийн

Гал өлгийдсөн бөх

Загийн шугуйд нялхарч

Элс хээлэн уусна

Замбуулингийн доорх

Тэнэгэр говийн зооноос

Заяа тавилангийн харц

Тэрлэг гандааж онгоно

Тэр их говь

Үлэг гүрвэлийн орноос

Тэмээдийн бөх

Үүл шөргөөж асарлана

                                         1995 он

...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-16 - Амин гоо

Бичсэн: П.Энхбаяр Ангилал: Миний араншин 1995 он

Чамайг ирнэ гэхээс

Царцанга өвлийн жавар уясаж

Бараан гуниг зүүднээс хулжиж

Баруун уулын хэц холын одод руу явчихлаа

Намайг бодно гэхээс

Насны минь гал нараар гэрэлтэж

Бороо цайрах алс тэнгэрийн хаяа

Бор талын зоо сэргээд явчихлаа

Чи бидэн хоёр уулзана гэхээс

Чимээгүй дүнсийх бодлын манан нимгэрч

Элс нургилах ингэ буйлах

Ишиг тонгочих янзага нойрсох

Говийн нарыг тулгандаа аргамжиж

Чагтагандаа уях шиг

Голомт дулаацуулсан хайраа

Чамтайгаа хуваалцана амин гоо минь

                                                          1995 он

...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-16 - * * *

Бичсэн: П.Энхбаяр Ангилал: Миний араншин 1995 он

Борг өвсөнд

Бодлоо сүлжсэн

Богино хархан

Үсээ сүлжсэн

Ботгон тэшээнд

Зүсээ сүлжсэн

Болзоо болзоондоо

Зүрхээ сүлжсэн

Бодь намуухан

Сэтгэлээ сүлжсэн

Буруугүй зөв хайраа

Өөр өөртөө сүлжсэн

Бурман улаан хацраа

Өглөөний наранд сүлсэн

Төгс сайхан үзэсгэлэн гоо

Чамайгаа хараагүйсэн бол

Төөрөг заяаны альхан зайнд

Төөрөлдөж хоцрох байсан бол доо

                                                            1995 он

...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-16 - * * *

Бичсэн: П.Энхбаяр Ангилал: Миний араншин 1995 он

Хул хонгор адууд шиг тунарч

Сэрэхүй зүүд бодлын үүр цайна

Хундагатай дарс асгарах шиг

Сэтгэлийн бороо үерлэж бууна

Цэнхэр цэнхэр  үдшийн

Анир чимээ эвдэн

Цээжний гүнд

Ангирын дуу амиатна

Тэгэхэд бодол минь

Борог өвс рүү шигдэнэ

Тэгэвч борхон заяаны исгэл

Тэнгэрийн хаяа руу ниснэ

Хэрлэн цалгиулж

Омголон морь үүрсэхүй

Хэмжээлшгүй хүслэн

Баян улаан ууланд минь очно

Загийн сондуул дамнаж

Яргуйн цомноо алаглахуй

Заяа тавилангийн хоь цогшиж

Янаг чам руугаа эргэж ирнэ

                                                     1995 он

...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
Хуудас: 130 » Нийт: 333
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Амжилтын төлөө өөрийгөө ялж өнөөдрөөс эхэлж урагш алхаж тэмүүлцгээе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Versace
. luna
. Soyol
. Энхмандах
. bon_bon
. tamerlan13
. sokulia
. KnoT
. Чойрын Хүү
. Цагаан хараацай
. Angaahai
. П.Энхбаяр
. naagiiruu
. baysaku
. Золоо
. Алмас
. DESI
. Уйланхай
. Baatarkhuu
. Hangai
. Sophia
. Baagii
. IRMUUN
. Bayartsetseg
. hairiin boroo
. Mani
. 0rgil
. mongolxvv
. Өлзийсайхан
. tungaamaa
. Юү Ки
. ulziimunh