Амьдрал өөрөө баялаг

. 2010-12-16 - Гурван хайлаас

Бичсэн: П.Энхбаяр Ангилал: Миний араншин 1995 он

Нар аргамжсан уулын сүүдрээс

Алс зайдуу

Насны гал учрахын заяа

Амсахын золгүй

Үүрээ зассан шувуудыг

Саглагар саглагар  иөчиртөө тээсэн

Өндөг амилах халуун өлгий

Салхи шуурганд элэх моддын үлгэр

Гурван хайлаас

Талын судаанд зүүрмэглэнэ

Гундахгүй гандахгүйн дуулийг

Тас шувуудын далавчин доор хүүрнэнэ

Шувуудын жиргээг өлгийдөж

Далавчны нь сүүдэрт сэрүүцсэн

Өндөг өхөөрдөж ангаахайн үүр тээсэн

Өвгөн хайлаас гурван хайлаас

                                                        1995.04.21

...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-16 - Чамд

Бичсэн: П.Энхбаяр Ангилал: Миний араншин 1995 он

Таана шимсэн униар

Салхинд сөгдөөд адгуу

Талст мөнгөн одод шиг

Худаг руу цувсан адуу

Чандмалж буусан гурван гэр

Харахад нэг л содон ч

Чамдаа хэлэх гээд удсан

Хайрын үг минь годон

Хөллөөд боссон утаа

Тэнгэр зээглээд аядуу

Дөлөөд холсон униар

Тэмээдийн бөхөнд согтуу

Тэнгэр тэмээ хоёрын

Чимээ анирлах агшин

Тэнд миний хүслэн

Чи минь байгаа гэхээс

Бадамлах цэцгийн үнэрт

Агдаж буусан эрвээхэй шиг

Баясал аясалын гэгээ

Аяар аяархан намирна

                                     1995.04 .14

...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-16 - Толгод

Бичсэн: П.Энхбаяр Ангилал: Миний араншин 1995 он

Өсөхийн жаргал

Надад хайрласан

Өтлөхийн заяа

Насыг минь харамласан

Буурал хангайн                                 

Холын домог

Бударгант говийн

Хонин бор толгод

Өөр өөрөөсөө

Ботго аргамжина

Өчнөөн холоос

Нар аргамжина

Хүний бага нас

Хүүхэд шиг

Өхөөрдмөөр хөөрхөн уул

Өлгийтэй жаахан дууль

                                         1995.04.28

...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-16 - "Game" 2011 киноны постер, трейлер

Бичсэн: naagiiruu

 
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-16 - Чиний минь сэтгэл

Бичсэн: П.Энхбаяр Ангилал: Миний араншин 1995 он

Цэнхэр цэнхэр тэнгэр

Ариусгалын  гал шиг цэмцгэрээ

Чиний минь суугаа нутаг

Агийн тал шиг цэлгэрээ                                                 

Цэцэгт хангайн тэнгэр

Зөөлөн борооны дуслаа

Чи минь харин наддаа

Зүрхэнд хоргодох агираа

Сар тунарах үдшийн тэнгэр

Үелээ мяндсан оддын зэрэглээ

Сайхан төрсөн чи минь

Үзэсгэлэн гоо хонгор зулаа

Боржигон нутгийн тэнгэр

Найр наадмын түрлэг гурван дугараа

Бодол сүлсэн чиний минь мишээл

Намайгаа хөглөсөн шүлгийн минь дуун

                                                                   1995.04.20

...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-16 - Typography

Бичсэн: KnoT Ангилал: Graphic
Бүхийл салбарт нөлөө үзүүлэх энэ урлаг нь анх хүн бичиг соёлтой болохоос л үүссэн боловч мэдээллийн зуун хүртэл тийм ч өргөн тархаж чадаагүй. Мэдээллийн зуун нь энэ урлагт цоо шинэ үүд хаалгыг нээж өгсөн гэж хэлж болно. Шалтгаан нь маш энгийн ердөөл бичгийн хэв. Юу гэх гээд байна вэ гэвэл. Typography гэдэг нь бичгийн хэв гэдэг үг бөгөөд энэ урлаг нь ч бичгийн хэв хэмжээ үсэг хоорондын зай үг хоорондын зай гэх мэтчилэн зүйлээс л тогтдог. Харин мэдээллийн зуунд энэхүү зүйлийн түлхүүр болох font гэх зүйл хэдийнээ бэлэн болсон явдал юм. Ийм л учраас би энэ урлагийг өөрөөч мэдэлгүй хэрэглээд байсан...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-16 - Чупс Чокопай 2

Бичсэн: Энхмандах
Чупс Чокопай-д хэлж байна гэнэ.
Энэ муу Контик гарч ирснээс хойш чи би хоёр зарагдхаа байжээ
Тэгэнгүүт Чокопай: Би очоод зодчихоод ирэх үү? гээд явснаа үүрмэг болчихсон ирэв.
Чупс яасан юу болсон гэж асуухад Чокопай чи тэр муу контикийг 4-үүлээ гэдгийг нь хэлэхгүй яасан юм бэ?
Сэтгэгдлүүд (8) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-15 - USB флаш дискээр үбүнтү суулгах

Бичсэн: Алмас Ангилал: Linux

USB дискний хэмжээ: >2GB

Ubuntu ISO файл байх хэрэгтэй. Байхгүй бол дараах хаягнаас татаж авна: http://www.ubuntu.com/desktop/get-ubuntu/download (Миний хувьд 10.10, 32бит хувилбарыг зөвлөж байна.)

Хэрвэн флаш руугаа хуулах вэ?

Энд дараад Universal USB-Installer татаж аваад ажиллуулаад програмын хөтчийн дагуу ISO файлаа флаш диск рүүгээ хуулна. Ингээд дууссан бол та бэлдсэн хуруу дискээрээ дурын тооцоолуурт Үбүнтү суулгаж болно. Үбүнтү суулгах заавар бол CD дээр суулгадагтай адил. Мэдээж BIOS юм уу Boot цэснээс USB төхөөрөмжөөс бүүт уншихаар тохируулаад дискнээсээ уншуулахад ү...
Сэтгэгдлүүд (28) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-14 - *ӨӨР ТҮЛХҮҮР*

Бичсэн: luna Ангилал: Шүлэг биш шүлэгүүд минь

М...

Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-13 - Миний Клуб шинэ жилийн баяр.

Бичсэн: Энхмандах Ангилал: Миний Клуб
Миний Клуб энэ жилийн шинэ жилээ жамъяан гүний гудамжинд байрлах Коттон амьд хөгжмийн паб -д хийсэн. Ямар ч байсан гайхалтай зохион байгуулсан. 

       


  

Энэ шинэ жилийг маш и...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
Хуудас: 131 » Нийт: 333
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Амжилтын төлөө өөрийгөө ялж өнөөдрөөс эхэлж урагш алхаж тэмүүлцгээе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Versace
. luna
. Soyol
. Энхмандах
. bon_bon
. tamerlan13
. sokulia
. KnoT
. Чойрын Хүү
. Цагаан хараацай
. Angaahai
. П.Энхбаяр
. naagiiruu
. baysaku
. Золоо
. Алмас
. DESI
. Уйланхай
. Baatarkhuu
. Hangai
. Sophia
. Baagii
. IRMUUN
. Bayartsetseg
. hairiin boroo
. Mani
. 0rgil
. mongolxvv
. Өлзийсайхан
. tungaamaa
. Юү Ки
. ulziimunh