Амьдрал өөрөө баялаг

. 2010-12-13 - Миний араншин шүлэг

Бичсэн: П.Энхбаяр Ангилал: Миний араншин 1995 он

Галтай зуны

Жаварт хэрсүүжиж

Хөлдүү өвлийн

Харзанд тонгочихсон

Наргил намрын

Буданд халамцаж

Яргуйт хаврын

Аашинд нь агсрахсан

Хэрсүү явсны минь тэмдэг

Сураар ороолгосон совин шиг

Хэдэр араншинтай

Сул задгай шүлэг минь

Дэлхий орчлонг ороолгох

Салхи шуурга мэт

Дээлтэй зүрхнээс асах

Миний араншин

                                     1995 он

...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-13 - НАМАР БОЛОО ЮМ БАЙЛГҮЙ

Бичсэн: П.Энхбаяр Ангилал: Миний араншин 1995 он

Наран тогоруутай тэнгэр бүүдийгээд

Найр наадам огтолж хэнзлээд

Налайсан шаргал өдрүүд алгаа

Намар болоо юм байлгүй

Хээр талын

Буйдхан нуурын хөл татарчээ

Хэдэн бор галуу нь

Буцаа юм байлгүй

Насны гэгээн хүслэн гэгэлзээд

Наргил шаргил дэнж эл хульхан болж

Нар айраг хоёрын сураг бүр алдуурчээ

Намар оройсоо юм байлгүй

Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-13 - МОНГОЛ

Бичсэн: П.Энхбаяр Ангилал: Миний араншин 1995 он

Монгол гэж

Дорно өрний

Өргөрөг уртрагийн туйл

Домог хэлхсэн

Өнө эртний дууль

Монгол гэж

Дээдсийнхээ хүчинд

Дээлтэйгээ үлдсэн

Хорвоод ганцхан

Хосгүй дурсгал

Монгол гэж

Дэлхийн давцанд

Дээшээгээ асах

Ураг төрлийн хэлхээтэй

Улаан галын урсгал

Монгол гэж

Цагаан сүлдээ тахисан

Цацал мөнгөн гялбаа

Хүрэл илдээ атгасан

Хүннү сүннүгийн улбаа

Монгол гэж

Нүгэлт мичид жилийг

Нүдээрээ үзсэн ч

Буянаа бараагүй

Бурхад.

...
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-13 - МИНИЙ ШҮЛЭГ

Бичсэн: П.Энхбаяр Ангилал: Миний араншин 1995 он

Бодлын хуй од түлхэлцэн

Алган дээр минь эрхэсэнэ

Борроны дусал шиг ариухан

Амьдын жаргалаас

Эгшигийн шад хөхөлцөж

Миний шүлэг

Эрхэсийн зайнд

Дураараа тоггочно

Хүний зүрхэнд үг хэлэх гэж

Овооны тахилганд чулуу нэмэх гэж

Хөх тэнгэрт сүү өргөх гэж

Хөрс дэлхийн үндэс аргадах гэж

Гал улаан зүрх минь

Эгшигээр ноцож цохилно

Гариг эрхэсийн зайнд

Миний шүлэг дуугаар амилна.

                                                            1994.12.24

...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-13 - ГАЛ ГУАЙ

Бичсэн: П.Энхбаяр Ангилал: Миний араншин 1995 он

Тээр жилийн наадам дээр

Дурдан тэрлэгэндээ багтаж ядаад

Тэнгэр сүлсэн их тоос гэж

Дурантайгаа хамт өндөлзөж

Намхан хөх өвгөн

Морьд минь гэж уулгална

Нарны тоосыг сүвлэн

Монгол өвгөн учирлана

Тээр жилийн наадам

Дурдан тэрлэгэндээ биш

Тэнгэр сүлсэн их тоостой

Морьдын минь буян байсан юмсанж

Наадам наадмын дэвжээг мялаасан

Ажнай хурдан хүлэг

Нялгын минь

Адууны сор манлай байж

Тэгэхэд би

Жаахан хүүхэд явж

Тэг дөрвөлжин

Хөх өвгөн

Гал гуай байж

Тэрлэгнийхээ хээ шиг

Сэтгэлийн хээ нь бүтэн

Тэр нэгэн хөх өвгөн

Сэрэхгүй зүүдний уяа

Ухааны их тэнхэл

Хүн шиг хүний сод мэргэн

...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-13 - БАГА ГАЗРЫН ЧУЛУУ

Бичсэн: П.Энхбаяр Ангилал: Миний араншин 1995 он

Хүйн холбооны тэнхлэг

Хөхрөх нэгэн бөмбөлөг

Сүү шиг ариухан өнгөлөг

Сүүдэр харахгүй мөнгөлөг

Хөллөж буусан

Амьд дөрвөн бэрх

Хөхөрч дуниартсан

Аргил говийн зүрх

Их газрын хүйлэн

Бага чулууны дуун

Энэ миний

Балчир насны суун

Энгэр задгайрч саамширна

Ижий газрын мэлмий

Тэнгэр задрааж мэдэх

Ихэмсэг догшин чулуу

Хорол мөнгөн чагтага

Тэнгэрийн торгон залаа

Холын холд наадах

Тэлмэн жороо тэшээ

Элэг бүтэн заяандаа

Эрхсэх халтар чулуу

Эмтэлж жаахан хөндвөөс

Эмзэг гоморхолын нулимс

Их газрын хүйлэн

Торго шиг зөөлөн мэлмий

Илбэн цэнхэр говийн

Томоо суусан уулын чулуу

Зады...

Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-13 - ЖАНЖНЫ ТАЛБАЙ

Бичсэн: П.Энхбаяр Ангилал: Миний араншин 1995 он

Сүмбээдэйн нумнаас ассан

Сүүдрээ дагуулж ниссэн

Жаргалтай цагийн ангир

Жанжин Сүхийн минь хонгор

Хуй салхи шиг омголон давхилтай

Хувьсгалын морин орчлонг дэлдэнэ

Сая сая ардынхаа зүрхэнд

Сүлдэт алтан хийморио залсан

Сайхан Монгол орныхоо

Сүү өргүүлэх хоймороо тэлсэн

Жанжны минь талбай

Жаргалтай цагийн дуулал

Ивээлгийн салхинд наадах

Эх орны минь эгшиглэн

Сүлдэт улсын минь

Босго тэнцүү хоймор

Сөхөрч унахгүй

Босоо тэнцэхийн эхлэл

Эцэс төгсгөлгүй

Заяа тэгшхэн өлгий

Ирээдүйн зуунуудын

Жаргал сүлсэн домог жанжны минь талбай

                                                 ...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-13 - ДЭЛГЭРХААНЫ ХЭЭР АЗАРГА

Бичсэн: П.Энхбаяр Ангилал: Миний араншин 1995 он

Дэлүүн болдгийн

Хөх униарын шившлэгтэй

Дэлгээстэй хадаг шиг намиатах

Хөдөө арлын хөндийд

Тэмүүжин овгийн

Морьдын тоос

Тэнгэр сүлж

Монгол наадам эхлэх үед

Дэлхий тамгалсан

Хэрлэнгийн урсгалтай

Дэлгэр хааны

Хээр азарга

Сум шиг ганцаархнаа цойлсоор

Чингисийн морьдын туурай хатаав

Сулин хээрийн

Чимээ асааж наадам мялаав

Нутаг усандаа

Ажнай хурдан хүлэг

Нууц товчооны

Алтан жолоотой бэлэг

Дэлхий тамгалсан

Хэрлэнгийн урсгалтай

Дэлгэр хааны

Хээр азарга

...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-13 - БИТҮҮ МОРЬД

Бичсэн: П.Энхбаяр Ангилал: Миний араншин 1995 он

                                                        Говь сүмбэр аймгийн утга

                                                        зохиолын нэгдлийн гишүүдэд зориулав.

Бэл ногоорсон дэнжид  

Агь хөлрөн цэцэгс өндөлзөнө

Битүү морьдын туурайнд

Чулуу шаргиж нар алдарна

Бүүвэйн дуунд үнэгчилж

Салхи хурган аадар шаагахуй

Бүүдгэр бүүдгэр сэтгэлийн манан сэмэрч

Санаа адган ааг оморхол дэвэрнэ

Битүү морьдын

Уяа сойлго жигдэрч

Бидэрч талын

Уулс намсаж өндөлзөнө

Цугтаа явахын их хүслэнд автаж

Найргийн тэнгэрт одод тэмүүлнэ

Цуутай домгийн алтан жолооноос

Насны гэгээн хүслэн ал...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-13 - БОР УХАА

Бичсэн: П.Энхбаяр Ангилал: Миний араншин 1995 он

Бор ухаа хөдөө талын хөх манантай

Боржигон нутгийн хөг аялгуу домог цуутай

Борог өвс хөглөрч хөл дэр нэвсэрнэ

Бодлын сүү ивлэж хөхрөх алсад нэвтэрнэ

Энэ ухаа Бор ухаа

Рэнцэнгийн Чойномын гэр ухаа

                                                   1991 он

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
Хуудас: 132 » Нийт: 333
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Амжилтын төлөө өөрийгөө ялж өнөөдрөөс эхэлж урагш алхаж тэмүүлцгээе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Versace
. luna
. Soyol
. Энхмандах
. bon_bon
. tamerlan13
. sokulia
. KnoT
. Чойрын Хүү
. Цагаан хараацай
. Angaahai
. П.Энхбаяр
. naagiiruu
. baysaku
. Золоо
. Алмас
. DESI
. Уйланхай
. Baatarkhuu
. Hangai
. Sophia
. Baagii
. IRMUUN
. Bayartsetseg
. hairiin boroo
. Mani
. 0rgil
. mongolxvv
. Өлзийсайхан
. tungaamaa
. Юү Ки
. ulziimunh