Амьдрал өөрөө баялаг

. 2010-12-10 - * * *

Чамайг эзгүйд уй дарсан бодол

Зүрхэнд гунигтай

Час улаан наран

Хананд өнживч уйтгартай

Чи минь эзгүй бол

Би дандаа гансарна

Цэл залуу орчлонд

Бээрч даарч ганцаардана

                                                2003.02.10

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-10 - * * *

Үнэр ялдамханд нь

Согтуурхаж явсан

Өөжин бүүвэй цэцэгс ч

Гандчихаж...ээ халаг

Үлгэр домогоо

Хэлж суусан

Өвгөд хөгшид минь ч

Өөд болчихож... эвий халаг

                                                  1999.04.10            

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-10 - * * *

Хөөрхөн төрсөн охид

Нүгэл гэдгийг будда-д өгчихөж

Хөхнийх нь товч гэрэлтэх

Нүцгэн биеэ бурхадад харуулчихаж

Залуу насаа ...гэж тэгэхэд л

Хайр гэдгийг цээжиндээ эсгэнэ.

Загал халиун үрээ ч

Хатир гэдгийг цэцгэнд нисгэнэ.

                                                     2003.03.03

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-10 - * * *

Салхит талын

Сарнай анхилна

Сар хийгээд оддын дунд

Сайхан зүслэн зугаацна.

Энд миний

Од дүрэлзэж

Эрхэмсэг охидын

Харц мэт гэрэлтэнэ.

                                               2003.10.10

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-10 - * * *

Үүлэн цалгиа хүлхэж

Сар хээр хононо

Үндэс хөхөэ мэлмэрч

Саа мөнгөн үдэш гилтгэнэнэ.

Сарнай цэцгийн бал асгарч

Зүг зүгийн салхинд анхилна

Сарны мөнгөн туяа

Зөөлөн цагаан аялгуу аргадна.

                                                   1996.05.20 

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-10 - * * *

Нов ногоолин бороонд

Норж би үзсээн

Нойтон хүйтэн бодолдоо

Ноцож бас дүрэлзсээн

Дарсны хөх аагинд

Оргиж цалгиж явсаан

Давилуун ийм зан

Одоо ч надад байгаа...

                                               2003.10.10             

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-10 - * * *

Зулын гэрэлд бурхад

Дуу алдан дуншиж сэрнэ

Зуу зуун жил холч

Үс минь цайж бууралтана.

Ижиидээ золгохоор

Би мордоноо дураар сэтгэл минь

Эрхэтий хайрхан

Чойрын хийд намайг үднэ.

                                            2003.10.16        

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-10 - Олом булаг

Агийн салхитай намхан толгодоос

Алтарч оргилсон нарны булаг

Ажнай хүлгийн дөмөн үүрсээнд

Агсарч  оршсон дүүрэн булаг

Оройн наран зоонд хатирсан

Олом булаг сүйжин тунгалаг

Одод хотолж зогсоолд нь бутарсан

Олом булаг шөнөжин тунгалаг

                                                  2000.08.10           

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-10 - * * *

Зээр цахилан одоход

Бүгээн гуниг сэдэрнэ

Зэрэглээ хүлхэн нялхрахад нь

Бүйлст толгод тайтгарна.

Сүү үнэртсэн талынх нь

Агийн салхи нь саамширч

Сүрэг сүрэг зээрийн

Алтан туур амсхийнэ.

                                            2003.09.25

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-10 - Би гэж...

Хэнтий ханы амин галбир

Хэрлэн Туулын алаг бэлчир

Хувь заяаны босоо алдар

Хуур дагасан боржигоны аялгуу

 

Зургаан мөнгөн мичидийн

Зулайг үнэрлэсэн алтан босго

Зуун зууны дараах

Дуу аргадах амьд оньсого

                                                       1998.12.01           

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
Хуудас: 135 » Нийт: 333
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Амжилтын төлөө өөрийгөө ялж өнөөдрөөс эхэлж урагш алхаж тэмүүлцгээе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Versace
. luna
. Soyol
. Энхмандах
. bon_bon
. tamerlan13
. sokulia
. KnoT
. Чойрын Хүү
. Цагаан хараацай
. Angaahai
. П.Энхбаяр
. naagiiruu
. baysaku
. Золоо
. Алмас
. DESI
. Уйланхай
. Baatarkhuu
. Hangai
. Sophia
. Baagii
. IRMUUN
. Bayartsetseg
. hairiin boroo
. Mani
. 0rgil
. mongolxvv
. Өлзийсайхан
. tungaamaa
. Юү Ки
. ulziimunh