Амьдрал өөрөө баялаг

. 2010-12-10 - * * *

Алаг орчлонгийн эвдрэлцэх

Аашинд алгадуулж явлаа ч

Аавынхаан харцнаас эмээхийн

Дайтай санал уу би

 

Эхнэр хүүхнүүдийн элгэмсэх

Аашинд алмайрч согтлоо ч

Ээжийнхээ хайртай

Эн тэнцэхүйц санаж явлуу би

Яршиг л байна

                                                1998.03.08

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-10 - * * *

Хорвоо гэдгийг яалтай

Амсхиймээр байгаа...гэвч

Хос бумбан зандангийн

Ариун дагшин үнэрт согтвоо

 

Энгэр шандын хатан уснаас

Амсмаар байгаа... гэвч

Эрэвгэр хөөрхөн зул цэцэгсийн

Алтан амсарт саатваа

                                              2004.01.20

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-10 - * * *

Цэн цэнгийн

Толгодоо хайрсаж

Цэнхэр дэнхэр хайрхан шигээ

Том болно гэх

Яалтгүй би

Толгодын хүн

Явгалж гүйлдэх

Тогоруудад атаархамгүй

Том уулын дүү

Бага уул

Толгодын суу

Хүн уул

                                                     1999.10.14

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-10 - "ХӨХ ӨВСНИЙ ААГ" хэмээхүй зөн совингийн зүрхэн татлага дөрвөн мөртүүдийн үргэлжлэл

Шармал алтан Хэрлэнгийн хүндий

Шаргал шаргал гэгээтэй

Шаргачин голдуу зээр

Олоон олон янзагатай

          ***   ***   ***

Сэлүүн талын салхи

Дураараа хэснэ

Сэтгэлийн минь үзүүрт

Дурлалт чи минь оршино.

          ***    ***    ***

Эрэвгэр хөөрхөн бутан дотор

Халиуны зулзага бялуурч согтоно

Энэ л шөнийн бурхан сэтгэл

Хар дарсан зүүднээс сэрж нялхарна.

         ***     ***     ***

Шармал алтан навчис

Нарны тоосыг эсгэж божинэ

Шанх ороосон салхинд элгэмсэж

Намаржааны хөлөөр шилэрч буцна.

         ***    ***    ***

Шаргал навчисаа гүвсэн модод

Шаналан энэлэн гансард...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-10 - "ХӨХ ӨВСНИЙ ААГ" хэмээхүй зөн совингийн зүрхэн татлага дөрвөн мөртүүдийн үргэлжлэл

Ангирын дуу гангарч

Сул аялгуу исгэрнэ.

Аадрын үүлс нүүгэлтэж

Сувдан зэрэглээ шилэрнэ.

         ***    ***    ***

Тэргэл сарны мөнгөн асгарт

Бодлоо нисгэе

Тэрлэг нимгэн орчлонгийн униарт

Гунигаа нимгэлье.

        ***    ***    ***

Бодол бодолдоо орооцолдон

Хүмүүний явдал тэгширнэ

Болор салхи цуучиж

Хүслийн чагатга алдуурна.



Монгол наадмын торгон дэвжээ

Цол дуудна

Монхор хөх өвгөн

Гал гуайн нэр дуурсана.

*********

Агсаруу шүлэгчийн зүрх

Найргийн гал өрдөнө.

Алтан солир шатаж

Тэнэг бодол урвана.

*******

Ижилгүй ганцхан шарга

Хэрлэн цалигтал үүрсэнэ.

Ижий минь ...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-10 - "ХӨХ ӨВСНИЙ ААГ" хэмээхүй зөн совингийн зүрхэн татлага дөрвөн мөртүүд

Их их өвс

Давалгаалан эрчилнэ

Идэр насны

Даруухан хайранд элгэмсэнэ.

            ***  ***  ***

Хаврын хавартаа

Шувуудын ганганааг анирлан

Хайр нэхэн

Чулуудын шивнээг аргадана.

1994 он


               ***   ***   ***


 “Малахын”- их тал

Мичид жилийн зүүд эсгэнэ

Манхан хөх асартаа

Миний багын дуу нисгэнэ


               ***   ***   ***


Борог өвс

Бал шүүсээ асгаж

Босоо төрсөн унагадын

Алтан туурай угаана


               ***   ***   ***


Энэ хаврын цэнхэрлэг аяс

Мөөмөн толгод гоёж гижигдэнэ.

Их талын цэлэлзэх хаяа алс

Мөнгөн зэрэглээ хүлхэж гэрэ...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-10 - Зүгээр л..

Бичсэн: Энхмандах Ангилал: Миний тэмдэглэл
 Сүүлийн үед миний блог руу хандах хандалтын тоо их болчихож хэхэ. Шинэ бичлэг нэмээд тэр үү эсвэл өөр хүчин зүйл байна уу бүү мэд...

6 сараас хойш блогтоо ямар ч салхи оруулахгүй засвар ч хийхгүй хараад л суудаг байлаа. Өөрөөр хэлбэл бичихээсээ илүү унших болсон. Нэг хэсэг тэгж тэгж явж байгаад саяхан "Монгол Блогчид 2010"-т орсноос хойш блогтоо нилээн анхаарал тавьж эхэлсэн... Энэхүү блогтоо бүтэн 2 жилийн хугацааг зарцуулж, дундаас элдэв юм нэмж хасаж их юм сурлаа.

Анх блог нээх гэж бөөн юм болсон бараг бүх блогийн сайтуудаар хэссэн байхаа Blogger, Wordpreess, Банжиг, ГоГо гэх мэт. Явж явж Бл...
Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-09 - Хиймэл бөөр хүнд өвчтэй хүмүүсийн амийг аварч эхэлнэ.

Бичсэн: Алмас Ангилал: Биологи, анагаах ухаан
АНУ-д жилдээ 85000 хүнд бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай байдаг. Гэтэл ердөө л 20000-д донорын бөөр хүрэлцдэг байна. Бөөрний архаг өвчтэй хүмүүсийг аврахын тулд долоо хоногтоо хэд хэдэн удаа 4 цаг хүртэл хугацаагаар гемодиализ хийх шаардлагатай байдаг. Калифорниа мужийн Санфранцискогийн Их Сургуулийн биоинженерийн тэнхимийн профессор Др. Шуво Ройоор удирдуулсан эрдэмтэд хүний биед суулган бөөр шиг ажиллах хиймэл бөөрийг бүтээж чаджээ.


...
Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-09 - Хөх шүлэг

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: эх орон

 
Салхиан хүртэл аргадаж шүлэглэдэг найрагч
Сайртай энгэрээ ч үлдээлгүй магтахад
Жанцанноровын хуурын хөх аялгуу
Жолоо цулбуургүй цээж өгсөж асахад
Зүрхний урсгал хөг нийлэн цохилж
Зөвхөн энэ нутагт төрсөн заяагаа адисладаг аа
Хүлэг морьдынхоо хөх хомоолоор
Хүж тан, хорын ерөндөг ч үүсгэж
Хүй газраа ариутган шүүдэг
Хэрсүү хөх хөгшидтэй миний Монголд
Хорин тавтай эх орончдын омголон хөх сүнс
Холхиос эргэж харьтаныг аюутган уухайлсаар
Богд олон хайрхануудын хөх сүүдэр дор
Бошиг хуулийг чандлах удган харуул моднууд
Босоо бичиг шиг гээгдсэн ч үйгдэлгүй
Бохир сэтгэлийг шийтгэн хөхийсөөр л.
Огт оргүйн амгалан ид...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-09 - Little Photoshop Work

Бичсэн: KnoT Ангилал: Graphic
Миний хийсэн бяцхан юм.





Бас бус юм б...
Шууд холбоос
Хуудас: 138 » Нийт: 333
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Амжилтын төлөө өөрийгөө ялж өнөөдрөөс эхэлж урагш алхаж тэмүүлцгээе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Versace
. luna
. Soyol
. Энхмандах
. bon_bon
. tamerlan13
. sokulia
. KnoT
. Чойрын Хүү
. Цагаан хараацай
. Angaahai
. П.Энхбаяр
. naagiiruu
. baysaku
. Золоо
. Алмас
. DESI
. Уйланхай
. Baatarkhuu
. Hangai
. Sophia
. Baagii
. IRMUUN
. Bayartsetseg
. hairiin boroo
. Mani
. 0rgil
. mongolxvv
. Өлзийсайхан
. tungaamaa
. Юү Ки
. ulziimunh