Зүрхэнд хуурдах
Гүйлс цэцэглэм хавраар
Зүүдэн холоос
Гүйгээд ирдэг хүлгийн тоостой
Малахын тал
Ажнайн хөлстэй сувдарч мэлмэрнэ
Марал мичид
Оддын сураг сонсож нялхарна
2003.07.11
Сар хээлэн урсдаг
Ил булаг
Салхи хөглөн уясдаг
Их булаг
Одод хотлон жаргадаг
“тал” булаг
Орчлонд миний л санагалздаг
Бүтэн булаг
1998.07.15
Хорвоо ертөнц
Бөөрөнхийлдөө л бөөрөнхий
Хоёр биш
Ганц амьдрал минь амгалан
Нас цаг
Үүлэн сүүдэр шиг ахархан
Надад ахадсан зовлон
Үлэмж арвиндаа л жаргалан
1999.05.01
Шүлгийн хүй цөвлөх
Шөнийн тэнгэр жиндүү ч
Хайрын их бурхан
Ханийн минь сэтгэл үл жиндүү
Сүүдэр хүүшлэх
Сэрүүн хангайн царам жиндү ч
Сүү нь амтагдсан ижийгий минь
Сүлдэт буян нь эс жиндүү
1999.10.09
Нүд эсгэсэн цас
Нүцгэн цагаан тал
Өр өмлөм
Гуниг зурна.
Нүнжиг буян
Учрал билэг аргадаж
Зөн совин
Зүрхэнд нисэлдэнэ.
1998.11.19
Хад мод
Хур шимэх нь ховордуу
Голоо хүртэл халсан
Гал мод
Гоморхой мэт хатуу
Заг мод
1995.07.29
Нутгаа гэх
Халуун цээжинд
Нулимс дусна
Нутаг тосно.
Боржигоноо гэх
Өмөөрлийн элгэнд
Бороо зүсэрнэ.
Бодол зүсэлнэ.
1998.07.11
Дэлхийн цангаа тайлсхийж
Хаврын бороо шиврэх шиг
Дэндүү сайхан жаргалыг
Хаана би эдлэв дээ.
Дэвэрсэн сэтгэлийн охь
Цэн цэнгээр сувдрах
Дэргэдийн дэргэдэх
Цэцэгт нугад л зүүдлэв дээ.
1999.11.29
Тэнгэрийн зүүдээр гоёсон
Наран
Тэг дугуй
Алтан урсгал
Тэр миний
Насны аархал
Тэнгэр ижийн
Амин урсгал
1999.10.20
Цэнхэр орчлон хүйтэн
Зовиур исгэчнэ
Цэцэгсийн шүүдэр нойтон
Золбин салхи туйлдана .
Бодоо бодолдоо ороолдон
Орчлонг хэсүүчилнэ
Борог өвсөн эгдүүтэй
Дуун гаслан бөхөлзөнө
1999.08.10