Амьдрал өөрөө баялаг

. 2010-12-08 - * * *

Нутгийн хөх өвгөдөө

Юунд гомдоов

Би л том дуугарав уу даа

Нулимсаа нуусхийж арчих

Дулаан харцанд нь

Гэмээ цайлган аргадья даа
 
                                                              1999.10.12

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-08 - * * *

Шүдэнз асаахын дайтай

Зурс хийгээд өнгөрөх

Амьдрал ахархандаа хатуурхавч

Шүлэг шигээ би

Зуун зууны дараах

Амьдын сайхан диваажин даа гэрэлтэнэ

                                                                         1998.10.10

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-08 - Чамайг эзгүйд

Чамайг эзгүйд гансарч хонов.

Час улаан наран ганцаардаж шургав.

Чанад холын салхин ч галзуурч хонов.

Цаг доор гал бурхан зэвэргэн хонов.

 

Нялгын цэнхэр уулс минь ч

Над шиг өөрөөр чинь дутаж хонов

Насны гал хүслэн

Чам шиг үнсэлтээр чинь дутаж хонов

 

Зүүн уулсын санан ч

Чагатга тоонон дээр өеөдөж хонов

Зүүд гэмээн зүүд

Чамаар дүүр ч  өвөр дулаан хонов.

Чамайг эзгүйд...                                         

                                                                          2001.03.19

...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-08 - Би тэс хөндлөн хөх эр

Эрхэтий хайрханыхаа

Чулуунаас гоёсон цул хөндлөн

Ижий бурханыхаа

Цуснаас амилсан ил хөндлөн

Иймдээ л би

Тэс хөндлөн хөх эр

Ирж буцахын туйлыг

Тэнцүүлж үүрсэн ил хөндлөн эр

Сар наран цалгилсан

Тэнгэрийн дайтай тэс хөндлөн

Салхи шуурга цалалсан

Газрын зурлагатай гал хөндлөн

Хэлэх үг минь ч хатуу

Хад чулуу мэт хөндлөн

Хэрлэн Туулын

Хатан ус шигээ хөндлөн

Долоон бурхад руу

Бодлоо нисгэж туйлсан их хөндлөн

Домгийн сайхан

Хүслээ жаргааж дуулсан хөндлөн

Ирж буцахын туйл

Зөлөөнгө хатуутай нь аргадсан хөндлөн

Ижийгээ санахдаа

Зүрхэндээ нулимстай хөндлөн

Ийм дээ л б...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-08 - * * *

Мичид шүргэм

Энэ олон уулс магад

Миний нутгийн

Алтан зурлаг буюу

 

Холын холд

Цэнхэрлэн дуниартах

“Хоёр хөөт” уулын минь

Цэцэн даллага мөснөөс мөн болой

                                                2000.07.08
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-08 - * * *

Агтлаг өндөр ууланд

Агар зандан омогшино

Аав ижийн минь аашинд

Алтан сургаал домогшино

 

Эрхэтий хайрхан ууланд

Будан манан огшино

Ижий аавын хайранд

Бурхан сургаал оршино

                                                                   2002.01.10
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-08 - * * *

Цэн цэнгийн бүжин бор салхитай

Цээжинд хөлрөх бүгээн гэгээн  гунигтай

Янагийн цагаан саран наран уулнаа

Янжинлхам бурханы сайхан зүүд нялхамсах

 

Тэр цагт би үгээ хэлсэн байна

Тэнгэрийн доор чулуун дээр шүлгээ сийлсэн байна

Амьнаас ч үнэтэй үнэн үгээ

Алтаар бус цусаараа зурсан байна

 

                                                                             2003.03.16

...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-08 - * * *

Зөн совингийн холхиос

            Наран мандах мэт

Зүрхний алтан навчис руу

               Саран шагайх мэт

Шаргал шаргал аялгуу

                 Сэтгэлд урсана

Шанх ороосон салхи нь

                  Сэвэлзсээр ирнэ

Нарны торгон сэжүүр

                     Хоймор мялаах мэт

Насны мөнгөн хур

                    Хийморь сэргээх мэт

Цэнхэр цэнхэр аялгуу

                  Цээжинд үүрсэнэ

Чиний минь үг

                    Сэтгэлд ирнэ

 

 

                                                                     2002.04.10

...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-08 - * * *

Сэр сэр салхин сэвэлзлээч

Ганы халууныг ямар сэрүүцүүлэх биш дээ

Сэтгэл адган дэвэлзлээ ч

Гал насны  аагийг сэдэрүүлэх биш дээ

 

Тэнгэрийн хур шившлэн асгарлаа ч

Хүлгийн тоос намдах биш дээ

Тэнэг мунхагийн заяа асгарлаа ч

Хүний араншин ямар наслах биш дээ.                                         
                                                                                                    1999.10.10 Чойр

...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-08 - * * *

Эхээс төрөхийн би босоо

Элсэн дээрх мөр минь ч босоо

Эрт галавын Монгол шигээ босоо

Эзэн Чингэсийнхээ омог шигээ босоо

                                Холын бодол минь ч босоо

                                Хонин бор толгод шигээ босоо

                                Бодлоо жаргааж туйлан

                                Босоо заяатай Монгол....оо би

Сарны мөнгөн асгар шиг босоо

Салхи шуурганд элсэн чулуудын

                                                Үлгэр мэт босоо

Сайр шандын болор усан мэт босоо

Санаж  мөрөөсөхийн жаргалаар ижийгээ гоёсон босоо

                      ...

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
Хуудас: 140 » Нийт: 333
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Амжилтын төлөө өөрийгөө ялж өнөөдрөөс эхэлж урагш алхаж тэмүүлцгээе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Versace
. luna
. Soyol
. Энхмандах
. bon_bon
. tamerlan13
. sokulia
. KnoT
. Чойрын Хүү
. Цагаан хараацай
. Angaahai
. П.Энхбаяр
. naagiiruu
. baysaku
. Золоо
. Алмас
. DESI
. Уйланхай
. Baatarkhuu
. Hangai
. Sophia
. Baagii
. IRMUUN
. Bayartsetseg
. hairiin boroo
. Mani
. 0rgil
. mongolxvv
. Өлзийсайхан
. tungaamaa
. Юү Ки
. ulziimunh