Амьдрал өөрөө баялаг

. 2010-12-08 - * * *

Сар жилүүд

         Чанад хол руу урсаж одно

Сайхан ижийдээ

         Сэтгэл уясаж оройтоно

Чимээ амирлангуй

         Амгалан бороо

Цэнхэр зүүдэнд

         Алтарч урсана

Ижий минь

        Ааш ялдамхан

Идэр залуу хэвээрээ

         Зүрхэнд гэрэлтэнэ.

                                                   1999.12.20

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-08 - “Дэрэн”-гийн хөх салхи Яруу найрагч Р.Бат жаргалд

Дэрэнгээ л гэх эрх цайлган шанд

Дэрс нугын зүрх цагаан хонд

Халтар говийн тогосхон салхинд

Халирч элрээгүй торгон угалз

Халуун гангын бор тэшээнд

Халгилж цалгилсан босоо уянга

Дуу эсгэж гэмээнэ янагшихын жаргалтай

Дурлал ичээж гэмшихийн нулимстай

Дэлхийн их од

                        Тэнгэр уулын атаархал

“Дэрэн”-ийн хөх салхи

Тэс хөндлөн говийн босоо араншин

 

1999.11.30

...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-08 - Оройтсон боржигоны намар

Тэнгэрийн мэлмийд үлдэх

Даль жигүүртний өргөл

Тэрлэг гандааж жаргах

Далдуу цайлган сэтгэл

Навчис цэцэгсийн амин

Онгод сүлсэн найраг

Нар хурын шимэн

Оройтсон боржигоны намар

Буцах шувуудын ганганаанд

Чимээ аядан дүнсийнэ

Будант уулсын зулайгаас

Чийглэг салхин амсана

Оройтсон боржигоны намар

Тогоруудын цуваанд уймарна

Олойртсон тэнгэрийн хаяа

Тогоотой сүүнд үймэрнэ

Хултай айрганд алтрах

Үүлэн чөлөөний наран

Хуурын татлаганд эгшиглэх

Үзэсгэлэнт боржигоны намар

Үелээ мянган толгод

Агийн сөлөнд нялхарна

Үйзэн цэнхэр талын

Алтлаг толионд жаргана.

 

                    ...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-08 - * * *

Нэгэн  цагт би

Гоёхон шүлэг бичдэг байж

Говьд ургасан

Гоёоны тухай дуулдаг байж

Одоо ....

Огт өөр болж

Галибанга шувуу зууж ниссэн

Ганц өвсний төлөө

Гэнэ гэнэхэн сэтгэлийн дуундаа

Гивлүүр мододын үлгэр зохиодог болж....

                                                                 

                                                                  2004.02.02

...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-08 - * * *

Солонгын долоон өнгө

Нарны урсгал тээсэн

Согоот булгийн усаа......гэж

Холын сурагтай тэнгэрийн шувууд

Хонон өнжин үдэлдэг

Хорвоогийн нүдэн булаг

Оройтож  хотолсон одод жаргадаг

Орчлонгийн садан булаг

Морь морины тартай

Тэлмэн жороо салхи нааддаг

Нар нарны хур сувдарч

Тэнгэрийн сүлд гэрэлтдэг

Согоот булгийн усаа .......гэж

Газар ижийн галт цав

Согоон цэцэгсийн аагтай

Галзуу хөх дарсаа .

 

                                                      1999.08.20


...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-08 - Хичээлийн шинэ жилийн нээлт

Бичсэн: baysaku
Хичээлийн шинэ жилийн нээлтэнд багш нар дээлтэй ирэх нь маш зөв гэж би бодож байлаа. Дээл өмсөөд бид өдөр бүр явахгүйгээс хойш зарим тэмдэглэлт баярын өдрүүдийн тохирох өдөрт нь дээлээ өмсөж байх нь зүйтэй юм аа. Математикийн багш Т.Дашням, технологийн багш Дамдиндорж бид 3 үндэсний дээл хувцасаараа гоёж ирлээ. Хичээлийн шинэ жилийн нээлтийн дараа дунд ангийн нар хичээл орохын өмнө зураг татууллаа.



...
Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-08 - чат

Бичсэн: sokulia
мэссэнжэрт орох дуртай учир нь чи үргэлж байж байдаг, зөвхөн чамтай л чатлах зугаатай учир нь тэр үед л би чинийх чи минийх байдаг, бичлэг болгоны эхэнд hahaha гэх чинь цаана л дотно, асуулт болгонд чинь бүдэрдэг нь би наана л сандруу.


Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-07 - Жүжигчин Ranbir Kapoor-н John Players-н рекламны зурагнууд

Бичсэн: naagiiruu

Жүжигчин Ranbir Kapoor

 
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-07 - Bipasha Basu-н зурагнууд

Бичсэн: naagiiruu
 

Жүжигчин Bipasha Basu

 

 

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-07 - 12-р сарын хайку

Бичсэн: Цагаан хараацай Ангилал: Миний хайку

Ганц цас халааслаад
Гадна чинь ирээд дуудмаар
Гайхуулахаа олж ядав би.

* * * * * * * * * *

Жижигхэн шувуу тонголзон
Цасан дундаас үйрмэг ялгана
Залуу зохиолч аятай

* * * * * * * * *

Тансаг цагаан хээгээр
Дурлалын захиа илгээж
Цонхон дээр минь өвөл зогсоно.

2010-12

Сэтгэгдлүүд (9) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
Хуудас: 141 » Нийт: 333
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Амжилтын төлөө өөрийгөө ялж өнөөдрөөс эхэлж урагш алхаж тэмүүлцгээе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Versace
. luna
. Soyol
. Энхмандах
. bon_bon
. tamerlan13
. sokulia
. KnoT
. Чойрын Хүү
. Цагаан хараацай
. Angaahai
. П.Энхбаяр
. naagiiruu
. baysaku
. Золоо
. Алмас
. DESI
. Уйланхай
. Baatarkhuu
. Hangai
. Sophia
. Baagii
. IRMUUN
. Bayartsetseg
. hairiin boroo
. Mani
. 0rgil
. mongolxvv
. Өлзийсайхан
. tungaamaa
. Юү Ки
. ulziimunh