Аавын минь шүлгүүд 2010 оны 11-р сарын 30 Нийтэлсэн P. Enkhbayar
Хань минь чамайг эзгүй явахад
Халуу түгсэн гэр минь зэврээд
Гандмал намрын өнгө шиг сэтгэл бүүдийгээд
Галын бурхан чи минь сэм сэмхэн үгүйлэгдэх юмдаа.
Чамайг харин алсаас ирэхэд
Час улаан наран тооноор шургачин
Гэгээ гэрэл илч халуун төөнөөд
Гэрийн хаяа эрийн заяа сэргээд явчих юмдаа
Хань минь хань минь гэгч
Яасан их илч гэрэл байдаг юм бэ?
Хайхарч мэдэлгүй би
Ямар их удсан юм бэ?
Гэргий ханийнхаа эзгүйд
Бичсэн шүлэг минь
Гэгэлхэн намрын өнгө аяс шиг
Зэвэргэн болчихдог юм бай...