Амьдрал өөрөө баялаг

. 2010-12-04 - Миний араншин

Аавын минь шүлгүүд 2010 оны 11-р сарын 30, Нийтэлсэн P. Enkhbayar

Гэрэлт дэлхий дүүртэл

Гэзэг үсэндээ ширэлдэх

Гэнэ гэнэхэн гэгэлзэвч

Гэргий чам шигээ гэрэлтэх

       Миний араншин

       Дураар араншин

Бусдын үгэнд сөгдөж мөргөмгүй

Буруу бүхэнд согтож жаргамгүй

Буурал сэвлэгээ үнэрлүүлж мөнхөрмөөр

Бурхан сэтгэлээ үерлүүлж дуулмаар

       Миний араншин

       Дураар араншин

                                     2000,06.06...
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-04 - Гурван тэсийн элс

Аавын минь шүлгүүд 2010 оны 11-р сарын 30, Нийтэлсэн P. Enkhbayar

Бүжинхий бор салхиндаа эрхсэх

Монгол алтан элс

Бүүрэг түшсэн заяандаа элгэмсэх

Мөнхийн алтан ус

Дөрвөн зүгийн тэнгэртээ

Дөлөөр шүхэрлэж дүрэлзэнэ

Дөмөн үүрсэх нутагтаа

Дөрөө шүргэж дөмөлзөнө.

Гурван тэсийн элс

Алтаар нуриглаж урсана.

Гучин гурван говийнхоо

Амин сүлдийг дуулж урсана

                          1999,06,10...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-04 - Миний шүлгээ.... гэж

Аавын минь шүлгүүд 2010 оны 11-р сарын 29, Нийтэлсэн P. Enkhbayar

Дөрвөн цагийн эргэлтэнд

Дураараа нүүх

Дөчин зууны дараа

Дурсамж мэт үлдэх

Миний шүлгээ...гэж

Мичид шүргэх Алтайн салхин буюу

Хүний зүрхэнд хөг нэмэх

Хөх талын араншин

Гал зуны аагимд ширээгдэж

Хөлдүү өвлийн харзанд тонгочно

Наргил намрын буданд халамцаж

Яргуйт хаврын аашинд агсарна.

                                 2002 он...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-04 - Миний шүлэг

Аавын минь шүлгүүд 18 цаг 43 минутын өмнө, Нийтэлсэн P. Enkhbayar

Бодлын хуй үд түлхэлцэн

Алган дээр минь эрхэснэ

Борооны дусал шиг ариухан

Амьдын сайхан диваажинд

Эгшигийн шад хөхөлцөж

Миний шүлэг

Эрхэсийн зайнд

Дураараа тонгочно....

                             1994,12,24
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-04 - Ижийгээ би санана.

Аавын минь шүлгүүд 2010 оны 11-р сарын 29, Нийтэлсэн P. Enkhbayar

Сананадаа санана

Ижийгээ би санана

Санахын хармаар нялхарч

Эрхлэн санана.

Эрхийлэм харцанд нь

Хайр гэрэлтэх

Элгэн халуун тагнайд

Уураг нь амтагдах

Ижийгээ би санана.

Санана даа санана

Санчигных нь мөнгөлөгнөөс

Сүү үнэрлэж санана

Саалийнх нь зэлэн дээр

Шүлэг шигээ гэрэлтэж санана.

                                   1997 он...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-04 - Чи бидэн хоёр

18 цаг 24 минутын өмнө, Нийтэлсэн P. Enkhbayar

Цэгээн сарны хөх хөх туяа шиг

Гэгээн орчлонгийн дунд

Цэвцгэр хурдан шаргаа

Галаар хурайлан дуудах

Чи бидэн хоёроо...... гэж

Үд дундын наран урсгал

Цэн цэнгийн алтан бороотой

Ирэх зуунуудын амин урсгал

                          1998,10,04
Шууд холбоос

. 2010-12-04 -

Бичсэн: Versace

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-04 - gants l helchii

Бичсэн: sokulia
зарим хүмүүстэй шаагад бгаарай пизда минь гээл хэлчмээр л санагдах юм холуур явж наад унгасаа цэвэрлээрэй ч гэдиймү... гэхдээ эмэгтэй хүн иймэрхүү үг амнаасаа гаргаж болкүйн гэнээ пизда гээд л санаадгүй хэлчихээр л хараалчин ерөөлчингөөр нь дуудхын яхавдэ жаахан ч гэсэн бухимдлаа энэ үгээр гаргаа л биз, за тэгэд шаадаг гичий вэ гэчхийн бол тэгэд л дуусаа хавын амьтан харьцхаа больж нтр тэнэгтэж өгнөө. үнэндээ л гэхэд энэ үгнүүд ч багадхаар панаалтай нөхдүүд байдаг шд.....тэд нарт л хэлчий.


...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-04 - Хотоо цэвэрхэн байлгацгаая.

Бичсэн: Энхмандах Ангилал: Байгаль орчин
Энэ дуу надад үнэхээр таалагдав. Энэ дууг сонсоод энэ бичлэгийг бичив.  Манай хотод хог гэж арай хэтэрхий байнаа. 

Ядаж хотын соёл гэдэг юмыг хүмүүс ойлгодог болоосой. Гадуур явж байгаа хүмүүсийг хараад байхад зүгээр л хогоо болон тамхиныхаа акуркийг ямар ч хэнэггүй хаячих юм. Тэд нар гэртээ тэгж хогоо хаядаггүй байлтай. Хогийн сав байхгүй байна гэж хэлэх л байх л даа ихэнх нь. Нэг талаараа тэр хүмүүсийн зөв ч нөгөө талаараа хотоо цэвэрхэн байлгая гэвэл хармаандаа хогоо хийгээд хогийн сав таарахаар хаях хэрэгтэй мэт санагдана. Ингэж чадах юм бол зөндөө давуу талуудтай. Жишээ дурдвал: Улаанбаата...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-12-04 - The Rise of Chinggis Khan (pdf)

Бичсэн: Алмас Ангилал: Түүх
Чингис хааны тухай олон улсад худалдаалагдаж буй нэгэн ном Монгол хэлээр pdf хэлбэрээр татаж авах боломжтой тавигдаж ээ. Сонирхуулахад энэхүү номын хавтасны загварыг Ч.Ганболд хэмээх Монгол залуу урласан юм байна....
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
Хуудас: 146 » Нийт: 333
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Амжилтын төлөө өөрийгөө ялж өнөөдрөөс эхэлж урагш алхаж тэмүүлцгээе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Versace
. luna
. Soyol
. Энхмандах
. bon_bon
. tamerlan13
. sokulia
. KnoT
. Чойрын Хүү
. Цагаан хараацай
. Angaahai
. П.Энхбаяр
. naagiiruu
. baysaku
. Золоо
. Алмас
. DESI
. Уйланхай
. Baatarkhuu
. Hangai
. Sophia
. Baagii
. IRMUUN
. Bayartsetseg
. hairiin boroo
. Mani
. 0rgil
. mongolxvv
. Өлзийсайхан
. tungaamaa
. Юү Ки
. ulziimunh