Автобусны буудлын дизайн гаргах миний хувьд тийм ч амар биш байнаа. Ер нь автобусны буудал ямар байх ёстой вэ? Бодлоо цэгцэлж авах гээд л сууж байна.
Гэрэл, гэрэлтүүлэг
Сандал, вандан сандал
Хогийн сав
Реклам тавих орон зай - Энэ 4 -г заавал шийдэж өгөх ёстой гэсэн.
Дээр нь миний нэмээд байгаа юм нь монгол төрхтэй, тодруулж хэлвэл монгол бичгийн хэв загварыг оруулсан. Би л болсон хойно яахав дээ, монгол бичгээ мартана гэж байхийн биш.
Тэгээд бас дээр нь хичнээн уламжлалт төрхтэй хийх гэж байгаа ч гэсэн бас хоцрогдсон загвартай байж болохгүй. Ер нь бол уламжлал шинэчлэлийг хослуулсан л гэж хэлэх ...