Тэнгэр титмэлсэн цаст оригол ширтэн сүр жавхлан өвөлсөн Алтайн хүү
Тэлмэн зэрэглээнд хууртан бодлогширж уран сэтгэмж өвөлсөн говийн хүү
Тэмээн жингийн цуваа дагж өлчиржсөн наран туяалан жаргах зүгийн хүү
Тэвчээр хадсан дулаан шаргал элсэн дээр тоглож өссөн Засагт ханы хөх Монгол
Бурхан буудай уулаа суслэн ирээдүйгээ даатаган хийморь нэмдэг
Бэлийх нь өнгөт цэцгэн цомирлогоос хайр өврөлж зүрхээ мэдэрдэг
Бүүвэйн дууны эгшиг ботгон нүдэн нулимас мэдэрж уяархуй өврөлдөг
Бууж мордсон түмэн эргэж сангалздаг зүрхэн шивнээ Говь Алтайн хүү
Говийн баавгай мазалайгаа ажиглан гэгээн хайрын мөн чанарт сурал...