. 2010-05-07 -
Бичсэн: Чойрын Хүү Ангилал:
Шүлэг
. 2010-05-07 - Шөнийн зочин
Бичсэн: Чойрын Хүү Ангилал:
Шүлэг
|
Тэнгэр зуран унах галт од шиг Тэр зүг рүү би тамхиа сорон алхлана Тэлээ мултарч, биеэ гайхуулан зогсоход Тэвэр бүлээн "маа", битүүхэн үнсэж л угтна
Салхиар зугаалах тэнэмэл навчис шиг Сартай гудмаар захаан босгон алхлана Санаа алдарч, бүсээ тайлан дөхөхөд Саахалтын "маа", биеý чаãíàõàí л угтана
|
Сэтгэгдлүүд (0)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2010-05-07 - Үдэш.......Шөнө.......Үүр
Бичсэн: Чойрын Хүү Ангилал:
Шүлэг
|
Үлгэр жаргалтайхан өндөрлөж, хүүхдүүд үргэлжлүүлэн зүүдлээд л Үнгэгдсэн даавууны булан сарны бүдэгхэн туяанд цайрч зүүрмэглээд л Үл оршихуйн мянган бодол үлбэгэрхэн бидэрч тэнэсээр л Үдэш, шөнийг ялгаж үл чадан үхээрийн салхин исгэрэх дууг даган дуулсаар л Үсээр нь, зүсээр нь хүүхнүүдийг ээлжлэн сольсоор л Хүн төрхтөний амрах цаг хугацаа Хүслээрээ байх миний алдрах тэрхэн агшин.......
...
|
Сэтгэгдлүүд (0)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2010-05-07 -
Бичсэн: Чойрын Хүү Ангилал:
Шүлэг
|
Хавцалын ирмэг дээр ганцаар зогсно Хаа ч байгаагаа үл ухаарна, үл тооно Харин тэртээгээс, хавцалын цаад ирмэгээс Хайрлаж, дурлаж явсан тэр минь даллана
Үнэндээ би цаана нь яаж ч гарч чадахгүй Үсрээд үзэх сэтгэл бас л байсаар Хэрвээ цаана нь гарчихвал гэсэн тэмүүлэл Хэзээ ч бүтэхгүй, гэнэн тэнэглэл.......................Урьд шөнийн уртхан зүүд минь..........
...
|
Сэтгэгдлүүд (1)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2010-05-07 - Чамаас гуйя бүсгүй минь........
Бичсэн: Чойрын Хүү Ангилал:
Шүлэг
|
Хатсан сэтгэлийн минь гүнд хайрын үйлтгэлээр аадар цутгаж Хаврын цөн шиг хамаг бүгдийг хаа хамаагүй урсган үерлүүлж Хатуурч, заг шиг, занар шиг болсон биеийг минь дэвтээж Хайлсан тугалга, зуурсан гурил шиг уян болгож хайрла. Бүсгүй минь..........
|
Сэтгэгдлүүд (0)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2010-05-07 - Бид давалгаа...............
Бичсэн: Чойрын Хүү Ангилал:
Шүлэг
|
Далайн түрлэг шиг, татлага шиг Дандаа бид хойшоо урагшаа урсана, цалгина..............
Мөр мөрөөрөө урсах хүмүүсийн давалгаанд орж Мөнх бусын орчлонд тэдэнтэй өрсөн, ижилсэн бас үзэн ядаж Мөлгөр чулуу болтлоо элж, мөс сэтгэлээр бас нэгнээ хайрч Мөхөх тавилантайгаа зөрөн, мөргөлдөн, чихэлдэн тэдэнтэй хамт би урснам.
Зуур замдаа нэгнээ гээж, нэмэр болгож замын хань элсүүлж Зугаалж байгаа гэлтэй, зугтааж байгаа гэлтэй Зун, намар, өвөл, хаварыг зуун зуунаар үдэж, угтаж Зураг тавилан гэж, зутарч, ядарч тэд надтай адил урсаж явна.
Далайн түрлэг шиг, татлага шиг Дандаа бид хойшоо урагшаа урсана, цалгина........
|
Сэтгэгдлүүд (0)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2010-05-07 - Анд нартаа.........
Бичсэн: Чойрын Хүү Ангилал:
Шүлэг
|
Замын дундаас бид нэгнээ олж Залуу насны түүхээ бичилцэж Заяа зургаа хамтдаа зуралцан Замбуу энэхэн орчлонд андууд болсоон бид
Олны давалгаанд оргилон цолин явахдаа Онцолж тэднээс нэгэндээ ууссан, биесээ түшсэн Онож алдах гэнэхэн насаа нөхөрлөлөөр тэгшилсэн Охидын харцыг унагаж, охидоор өөрсдийгөө чимсэн андууд болсоон бид
Хүрдэт орчлон эргэж, он жил алславч Хүүхэд зангаа гээж, оюутан ахуйгаа мартаагүй Хүний л дээд, миний л андууд минь Хүж дэлхийн энгэрт хамтдаа тодорно оо. Бүгдээрээ. Та нарыгаа холд ч, ойрд ч санаж, та нараараа дутаж явнаа муу найз нь... ...
|
Сэтгэгдлүүд (0)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2010-05-07 - Гайхамшигтай зурагнууд
Бичсэн: tamerlan13
|
Доорх зургууд нь дэлхийн 2-р дайны үеийн Ленинград /одоогийн Санкт Петербург/ хотын зургууд бөгөөд одоо үетэй харьцуулан үзүүлжээ. Маш олон зураг байгаа ба энэхүү мэдээллийг www.trinixy.ru веб сайтаас авсан болно.
Аа бас сэтгэгдэл үлдээгээрэй. Дайны тухай ярилцья
Үргэлжлэл зургуудыг http://trinixy.ru/44735-proshloe-i-nastoyashhee-blokadnyj-leningrad-114.html гэсэн холбоосоор орж үзнэ үү.
...
|
Сэтгэгдлүүд (0)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2010-05-07 - Солиорол...............
Бичсэн: Чойрын Хүү Ангилал:
Шүлэг
|
Салаа, мушгиа замууд өмнөөс угтаж Сар, жилүүд саахалтаас холд үлдэж Сахал, үс дэл шиг сагсалзаж Санаа, оноо сар шиг хөрөх нь юу билээ
Зүг, чиг хаашаа нь үл мэдэгдэх Зөн, совин хэн рүү хөтлөх Зүс, царай юуны өмнө гундах Зөв, буруу явдалыг минь тунгаах чи хэнсэн билээ
|
Сэтгэгдлүүд (1)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2010-05-07 -
Бичсэн: Чойрын Хүү Ангилал:
Бодол
|
Гадаа жаахан жихүүн байна. Сайхан тамхи татъя гэтэл салхи талыг нь татаад хэцүү юм аа. Цаг хугацаа хурдалсаар, зарим үед зогссоор. Үдшийн энэ цаг үе хамгийн аятайхан нь ч юм шиг. Өдийд хүмүүс тус тусын тааваараа унтах нь унтаж, кино шийгээ үзэж өдрийн алжаалаа тайлаж байхад би өдөржин ядарсан мөртлөө нойр огт хүрэхгүй юм. Ямар сайндаа телевиз үзье гэтэл улиг болсон, аль эсвэл хүний сонирхол татах зүйлгүй. Өөр зүйл үгүй учраас л хүмүүс ийм зүйл үздэг болов уу гэмээр санагдлаа. Ганцаараа энэхэн цаг хугацаанд хамгийн тайван газар байгаа ч юм шиг. Өөрийн таалдаг дуунуудаа сонсоод л ганц нэг юм бич...
|
Сэтгэгдлүүд (0)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
|