Амьдрал өөрөө баялаг

. 2010-05-06 -

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: Шүлэг

Намираа хуран сэтгэл хөлөргөсөн

                             саарал намар

Навчис нь гунигтай шүүдэр мэлтрүүлэн

                            толгой бөхөгөр

Буцаж яваа наран илч муутай

                            өдрийг өнгөрөөнө

Буруутан болсон гэнэн зүрхэн

                            хоног тоолон

                            хорвоог туулан

                                 нууцхан хайрлан

                                 нулимстай зүүдлэн

                                                  чамайгаа санана.


Доголон нулимс сэтгэл дэвтээн алгуурхан урсана

Долоон Бурхан зовлон ху...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-05-06 -

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: Шүлэг

Сэтгэл алдрах тэрхэн цагт

                  зүрх буруутан болох нь элбэг

Сэмэрсэн итгэл гэгэлзэх үед 

                  зүүд хүртэл тохуурхах нь даажинтай

Нулимсаар даруулсан сүүлчийн

                  гашуудалт шөнө үл мартагдана

Нурсан амьдралынхаа туурин дээр

                  дурсамж бүхэнээ орхин

                             эргэж харахгүй алхана аа.



Буян нүгэл орчилдсон зэвхий саарал хорвоод

Буугаад мордох зэрвэсхэн үедээ бүлээн хайраа ивэлгэж

Буцааж нэхэхгүй өглөгч зангаар бүгдэд харамгүй түгээж

Будант орчлонгийн өнгийг цагаан сүүгээрээ сүлэхээр

Бүсгүй танхи заяанд Бурханы зараа...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-05-06 -

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: Шүлэг
Цоггүй. Унтарсан, унтаа харцтай бүсгүй
Цаанаа л нэг жихүүцсэн, бас яарсан зөрөх нь
Эрт урьдын зүүд шиг, эрх биш нэгийг сануулан
"Эхнэр" бэлзгээ хальт харуулан одлоо

Тийм байна. Тэр мөн байна.Яг мөн
Тэртээх түүхийн нугачаанд хамт бүдэрсэн
Тэвэр багадсан шөнийг анх амсуулсан
"Тэдний" охин тэр л дүрээрээ яг мөн байна

Зайлуул. Намайг явахад тэр хүлээнэ гэж амлаж байсан
Завхарсан юм бодохийн гэж би шоглож суусан
Замаа бодоорой гэж гарахдаа би шивнэж үлдээсэн
"Зам"-аа алдсан гэж найзууд араас "захидал" чулуудсан

Эцэг нь намайг хүлээж цөхөхдөө хорвоог орхиж
Эхнэртэй болсон гэж би худал үг хүмүүст цацаж
Эндсэн дээр...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-05-06 -

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: Шүлэг
Тэр бүсгүй. Амьдралын гэгээтэй аятайхан бүсгүй
Ардын дуу шиг гэгэлхэн, алтан намар шиг намуухан
Алдах эрхгүй, зүрхний ганцхан "нар"-аа гэж
Аавын хөвгүүдийн энгэр түшихээ яараагүй бүсгүй.

Тэр бүсгүй. Бусдын өмнө тэр өргүй, нүгэлгүй бүсгүй
Будант орчлонд мөртэй, Бурхан ганц үртэй
Булгилах цагын энтэй, Буруу зөвийн цэнэтэй
Буурал орчлонгоос айгаагүй сөрсөн, Булт олны "нүд"-нээс зөрсөн танхилхан бүсгүй. ......
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-05-06 -

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: Шүлэг
Сондор хэлхэх шиг би үгс цуглуулна
Солгой хүн шиг солиотой аялна
Сонин болгож бусдад уншуулна
Согтуу аятай "амьдралаа нуршина"
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-05-06 -

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: Шүлэг
Улиран одсон дурсамжийн хэлтэрхий
Учрал дутсан цагын нахиа
Ганцхан удаагын нууцхан жаргал амсуулсан
Ганган бүсгүй зүүдэнд юуг сануулав.

Ааваас чинь эмээж, амрагаас чинь хулгайлсан
Ахархан шөнийн амтат үйлтгэлийг мартаж
Алсхан хорвоогын альхан чөлөөнд
Алхаж, зүтгэж яваа бол чи минь

Эрийг чинь эзгүйчилсэн би гэмтэй
Эхнэр аалиа мартсан чи ч нүгэлтэй
Энэхэн хугацаанд амталсан жаргал амттай
Эдүгээ харин бүхэнд нууцтай, хоюул танихгүй танилууд

Дахиж зүүдэнд минь битгий саатаарай
Даамайхан амрагтаа "хар авхуулж", бангадуулж мэднэ
Дараа харин "тааралдах" үедээ "мэнд"-тэй өнгөрөх
Даруулга чангатай "эртний танил" үлдь...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-05-06 - Үүнийг уншиж, үгийг минь тунгаана буй заа...

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: Шүлэг


Шуналын харцаар хааяахан нэг чамайг нүцгэлж
Шунх улаахан уруулыг шимж зүүдлээд л сэрж
Шүлэг, дууны онгодоо нэрээр чинь хөглөж
Шүтээн болсон эрээс чинь шөнийн жаргалыг нь хугасалахсан. Хүний хүн минь....






 
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-05-02 - Амралтын өдөр амарч чадсангүй ээ...........

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: Бодол
Амралтын өдөр утгаа алдаж байна даа. Энэ ажил гэдэг амралтыг маань үгүй хийх юм аа. Ажил ажил ажил амралтын өдөргүй хэдэн долоо хоног өнгөрлөө. Chelsea өнөөдөр хожих болно гэсэн итгэл дүүрэн гэртээ ирж байна. Амралтын өдөр байхгүй юм чинь энэхэн хэсэг үдшийг сайхан тоглолтоо үзэн өнгөрүүлье. Сайхан амарцгаагаарай. Маргааш өдрийг эрч хүч дүүрэн угтацгаая. Go go go Chelsea. Тэр маань ч гэсэн миний дэмждэг Lakers, Chelsea гэсэн багуудыг дэмждэг юм. Сайхан амраарай насан багахан үеийн амрагхан Оюунанаа минь. Уртхан шөнийхөө амтат зүүдэндээ учирье амрагхан минь. Удахгүй уулзах мөч ирнэ ээ. Сайхан б...
Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-05-02 - Танд баярлалаа. :-)

Бичсэн: Алмас
Биднийг дэмжиж буй танд маш их баярлалаа. Таны ажил үйлс бүхэн өөдрөг бүтэмжтэй байх болтугай!
Бид өөрсдийн чадах чинээгээрээ Монгол улсдаа хэрэгтэй зүйлсийг бүтээх, хэрэгтэй мэдээлэл түгээж байхын төлөө ажиллахад маань таны тус маш их хэрэг болох болно. Дахин баярлалаа
Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-05-02 - Recuva - устгасан файл сэргээгч (+Defraggler+CCleaner)

Бичсэн: Алмас Ангилал: Програм софтууд
Саяхан хэрэгтэй файл устгагдсан үед яах вэ? гэсэн бичлэг оруулсан. Энэ удаад та бүхэнд устгасан, хогийн саваа цэвэрлээд, shift+delete товчоор устгачихсан, вирус устгасан файлыг сэргээдэг нэгэн програмыг танилцуулъя! Энэ бол Recuva хэмээх төлбөргүй бөгөөд чанартай програм юм.

Сануулга:
Хэрвээ вирусаар устгагдсан үед өөрөө сэргээх гэж оролдох нь илүү асуудал үүсгэх бөгөөд сэргэхгүй байх магадлал өндөртэй, компьютер асаалттай байх тусам улам сэргээх магадлал багасах учир сайн мэдэх хүнээр засуулсан нь дээр. Харин өөрөө устгасан тохиолдолд тухайн устгасан диск, партишионоос өөр диск, партишион ...
Сэтгэгдлүүд (30) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
Хуудас: 214 » Нийт: 333
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Амжилтын төлөө өөрийгөө ялж өнөөдрөөс эхэлж урагш алхаж тэмүүлцгээе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Versace
. luna
. Soyol
. Энхмандах
. bon_bon
. tamerlan13
. sokulia
. KnoT
. Чойрын Хүү
. Цагаан хараацай
. Angaahai
. П.Энхбаяр
. naagiiruu
. baysaku
. Золоо
. Алмас
. DESI
. Уйланхай
. Baatarkhuu
. Hangai
. Sophia
. Baagii
. IRMUUN
. Bayartsetseg
. hairiin boroo
. Mani
. 0rgil
. mongolxvv
. Өлзийсайхан
. tungaamaa
. Юү Ки
. ulziimunh