Амьдрал өөрөө баялаг

. 2010-05-01 -

Бичсэн: Энхмандах Ангилал: Мессенжер онигоо
Оршуулгын газар нүх ухдаг дөрвөн гар архидаж байна гэнэ.
Нэг нь “Хөөш, энэ чадарсан нөхдүүдийг босоогоор нь оршуулж байвал зүгээр юм бишүү” гэсэнд
Нөгөөх нь “Ер нь бол хайрцаггүй оршуулж байвал дээр ш дээ модонд хэмнэлттэй” гэхийн сонсоод
Гурав дахь “Тэгээд бүсэлхий хүртэл нь булаад байвал хөшөөний чулуу ч хэрэггүй болох юм байна ш дээ” гэвэл
Дөрөв дэх нөхөр ”За тэгээд гар гараас нь бариулаад орхивол ч ёстой ганган хашаатай болох нь тэр дээ...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-05-01 - Нэг өрх 3-5 мод тарьвал нийслэл ногоорно

Бичсэн: Энхмандах Ангилал: Мэдээлэл

Ерөнхийлөгч "Мод тарих үндэсний хөтөлбөр" санаачилсантай холбогдуулан цөлжилтийг сааруулах, ойг нөхөн сэргээх, хот сууринг цэцэрлэгжүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилготой "Ногоон хэрэм 2010" үзэсгэлэн худалдаа өчигдөр МҮЭСТО-нд үүдээ нээлээ. Үзэсгэлэнд модны үр, тарьц, суулгац, бордоо, тоног төхөөрөмжүүдийг дэлгэн танилцуулж байгаагаас гадна мод, жимс ногоо үржүүлгийн олон төрлийн сургалт явагдаж байв. Мод жимс, ногоо үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болон сонирхдог хэн бүхэнд сургалт нээлттэй, үнэ төлбөргүй байх аж.

Засгийн газраас баталсан "Ногоон хэрэм" үн...
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-04-29 - Сайхан өглөө байна..........

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: Бодол
Өглөөний мэнд. Сайхан амарцгаасан уу. Энэ өдрийн өглөө их л сайхан эхлэж байх чинь. Түүнийгээ би зүүдлээд л. Хамгийн жаргалтайхан зүүднүүдийн минь нэг байлаа. Мөн Интер сайхан биш ч боломжийн тактикийн тоглолт үзүүлж шигшээ тоглолтонд шалгарлаа. Цаг агаар ч сайхан байна. Цээж дүүртэл амьсгалаад л, ямар ч ажил байсан ард нь гарахаар эрч хүч дүүрэн байна. Өдөр, орой ч гэсэн энэ хэвээрээ байх болов уу гэж найднам. Бүгд ажлаа сайн хийцгээгээрэй.Амжилт
...
Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-04-28 - Эх орны хүү

Бичсэн: tamerlan13
Гэртээ ороод ирсэн чинь эх орон минь эр цэрэгт дуудчихсан байх юм. Сургууль төгсөх гээд завгүй гүйж байхад бас... гэж бодлоо. За даа үүрэг хойно ядаж очоод үзлэгт орж бүртгүүлнэ дээ хэхэхэхэ. Өмнө нь үзлэгт орчихоод тэнцлээ гэж сонсоод хичээлээ хаяад явмаар санагдсан шүү. Түрүү жил ажил дээрээ сууж байтал нэг цэргийн ах орж ирээд ярьж билээ. "Чам шиг дээр боловсролтой, ажиллаж байсан хүн цэрэгт очвол нэг даргын туслах болоод алзахгүй алба хаана доо. Харин дүү нар л жаахан дургүй байх байх даа" гээд инээж билээ. Гэхдээ ажаад байхад цэрэгт ихэвчлэн амьдралын боломж тааруу, дөнгөж 10 жилээ төгсөө...
Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-04-28 - Ажил хийх сонирхол алга.......Гэхдээ өнөдрийн хувьд

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: Бодол
Өнөөдөр ажил хийх сонирхол нэг л төрж өгөхгүй. Санаа сэтгэл тогтохгүй гэгэлзээд л. Гадаа гарч галзуу улаанаа угзарлаа. Тэгсэн ч тайван бус хэвээр. Ажлын цаг дуусгаад сайхан зааланд хөлсөө гарганаа өнөө орой. Өдөр болгон нэг л таньдаг ихэмсэг, яравгар, бялдууч, долдой, дорой гэх мэт хэдэн хүн харж хэлэлцэж, ярилцаж тэдэндээ уусаж дагаад хөгшин ахуйд суралцах маягтай. Би залуу хүн. Гэтэл заримдаа залуугаа мартах шахах юм. Хийдэг ажил хэвийн. Хүмүүсийн надад хандах, миний зүгээс хүмүүсд хандах хандлага мөн л хэвийн. Уйтай ажил. Гэхдээ ажил нь биш хүмүүс нь л миний бухимдалыг төрүүлэх юм. Хамт оло...
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-04-28 - Хажууд минь чи үгүй Хавар хамгийн уйтгартай цаг хугацаа.......

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: Бодол
Хүний л үр, миний л амраг чамайгаа үгүйлэн суухад цаг хугацааг үл ажирнам. Хавар хүмүүн бүхэнд хамгийн сайхан улиралаар төсөөлөгдөж илч дулаан амьсгал чийглэгхэн агаараараа бүхнийг тэтгэдэг бол миний хувьд харин эсрэгээрээ намар оройн навчис уйтгартайгаар хийсэх шиг сэтгэлд минь төөрсөн түмэн бодлууд хуйлрана. Чихэнд наалдацтай үгс чийглэг халуухан навчин уруул чинь үгүй болж зөвхөн сайхан амтыг, мэдрэмжийг амсаж асан үе минь сэтгэлд өдөр бүр цаг хором тутам дүрэлзэн байх дурдатгал төдий үлдсэн гэж үү. Төрсөн нутгаа санасан аяны шувууд шиг, төгөлдөр орчлонг өнгө засах анхны бороон дусал шиг, ...
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-04-27 - Өнөө шөнө........

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: Бодол
Шөнө нойр хүрэхгүй юм. Түүнийгээ хол байх энэ бүх хугацаанд би маш их санаашралд автнам. Гадна төрхөндөө энгийн байдагаараа байж ажлаа хийгээд тоглоод л гүйж хариаж явна. Шөнө гэдэг ганцаардалд умбуулсан урт удаан хугацаа юм даа. Түүнийхээ дэргэд хэсэгхэн зуур унтахдаа сайхан гэгч нь амраад босоод ирдэг байж. Ядрах гэсэн зүйлгүй. Хамаг бие чангараад эр хүний жавхаагаар гялалзаж явсан би одоо нэг л унжгар. Шөнийг хөл бөмбөг сагс үзэж аль болох түүнийхээ талаар бодохгүй өнгөөрөх гэж тэрүүхэн тэндээ өөрийгөө хуурах гэж овоо юм болно. Тоглолтууд улам сонирхолтой болж хобби хөдөлгөж байгаа ч тоглол...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-04-27 - Дөнгөж сая.........

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: Бодол
Дөнгөж сая би түүнтэйгээ ярилаа. Тэр маань надтай ижил сонирхолтой бүсгүй л дээ. Сагсан бөмбөг муугүй тоглочихно. Их сургуульд сурч байх үедээ бид хоёр ижил медаль авдаг байлаа. Манай багийг аварга авах үед тэдний баг ч аварга болж, мултарах үед цугтаа мултарч, хүрэл медалаа голон зогсоцгоодогсон. Тэр цаг үе сайхан байж дээ. Би сая найз нар дуудахаар нь зааланд тоглох гээд гарахдаа ярихад тэр маань бас ажлынхантайгаа зааланд тоглох гэж байна гэлээ. Сая тоглож дуусаад орж ирээд ярихад сайхан тоглосон болсонгүй ажлынхан гар бөмбөг тоглоод сагс тоглох хүн байсангүй гэж байна. Энэ ч хэцүү л дээ. М...
Сэтгэгдлүүд (7) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-04-27 - Навч шиг уруулыг чинь би салхи шиг үнсмээр байна....

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: Шүлэг
Навч шиг уруулыг чинь би хээнцэр салхи шиг үнсэхсэн
Надтай учирсаны чинь төлөө хээгүй жаргалыг амсуулахсан
Нүгэл байгаа даа гэж чи бодлыг минь уншаад зөрнө
Нөхөр харчих бий гээд тэвдэж намайг харна
  Гал шиг цээжийг чинь би гараа цуцтал илэхсэн
  Гантай цагыг уяртал бүсгүйн цангааг тайлахсан
  Гашуун амттай жаргал ганцхан удаа эдлэхсэн
  Гарцаагүй чи үүнийг гуйж намайг харна. Нөхөр чинь мэдэх бий.........................

...
Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2010-04-27 - Хавар болж чи дэргэд үгүй.

Бичсэн: Чойрын Хүү Ангилал: Бодол
Манай нутгын хавар яг л хэвээрээ. Жаахан л салхинд хамаг шороо нь тэнгэрт гарч буухдаа булт олныг бухимдуулж,  хамар хоолой, нүд рүү чихнэ. Амьсгалж чадахаа болитол, тэр байтугай хажуу хүнээ харахын аргагүй болтол шуурна гээ ч. Өнөөдрийг би тийм л өдөр болох нь гэж бодсон боловч ажил тарахын өмнөхөн гадаа нам жим, ажин түжин болж жаргах гэж буй наран илч муутай ч ихэмсэг нь аргагүй баруун хойно ярвайж байхийн. Бодвол маргааш сайхан өдөр болох бололтой. Өглөөдөө тиймэрхүү байсан тэнгэр үдээс хойш сайхан цэлмээд ажлаа таран алхаж явахад өсвөр насныханаас авхуулаад үе тэнгийн залуус хамтдаа их жа...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
Хуудас: 215 » Нийт: 333
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Амжилтын төлөө өөрийгөө ялж өнөөдрөөс эхэлж урагш алхаж тэмүүлцгээе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Versace
. luna
. Soyol
. Энхмандах
. bon_bon
. tamerlan13
. sokulia
. KnoT
. Чойрын Хүү
. Цагаан хараацай
. Angaahai
. П.Энхбаяр
. naagiiruu
. baysaku
. Золоо
. Алмас
. DESI
. Уйланхай
. Baatarkhuu
. Hangai
. Sophia
. Baagii
. IRMUUN
. Bayartsetseg
. hairiin boroo
. Mani
. 0rgil
. mongolxvv
. Өлзийсайхан
. tungaamaa
. Юү Ки
. ulziimunh