Нэг.***
Би өглөө сурсан зангаар яг 9 цагт ажилдаа ирээд хамгийн дуртай ажил болох имэйлээ шалгаж суулаа. Би уг нь тийм ч томоотой, нямбай хүн биш л дээ. Гэхдээ л хүний итгэлийг алдах, ярьсан яриа, амалсан амлалт, гэрээ зэргийг зөрчих дургүй хүн. Удалгүй ажлынхан маань ч уван цуван орж ирцгээв. Тэдний хувьд ажлаас хоцрох тийм ч их эмээгээд байх зүйл биш. Харин би бүтэн жил ажиллачихаад одоо болтол ажлаас хоцрохоос эмээнэ. Ажлын өдөр эхэлдгээрээ л эхэлж бид ч бүгд өөр өөрсдийн дөрвөлжин хаалтны цаана хувь, хувийнхаа имэйлийг шалган сууцгаав. Бидний энэ дөрвөлжин хаалтнууд бидний хувьд хоё...