Найм. ***
Баяраа надад хандан надаас арай дээгүүр зиндааны өнгөөр үргэлжлүүлэн ярив. Тэр намайг цааш явахдаа ганцаараа жуулчдаа хариуцан авч явах бөгөөд надтай хамт хоол хийлгүүлэхээр нэг Хөвсгөлийн охин хамт явах тухай тайлбарлав. Үнэндээ тэр Хөвсгөл нутгийн охин бидний албан ёсны хөтөч байсан юм. Тэр охин л нутгийнхаа тухай ярьж өгч, би орчуулсан болоод өнгөрдөг байв. Баяраа царайгаа төв болгож энэ удаагийн аялал надаас 100 хувь шалтгаалах болохыг тайлбарлаж, надад итгэж байгаагаа илэрхийллээ. Би ч итгэлийг нь алдахгүй байхыг хичээхээ хэлсэнээр бидний яриа өндөрлөлөө. Удалгүй голын ца...