Энэ дүрсийг та зөндөө харж байсан байхаа. Тэгвэл энэ дүрсийн илэрхийлдэг RSS site feed гэгч нь юу болохыг мэдэх үү? Хэрэв одоо болтол мэдэхгүй бол та цагаа хөнгөлөх маш чухал зүйлийн талаар мэдэхгүй яваа юм байна. Олон веб сайт руу нэг бүрчлэн орж үзэлгүй зөвхөн нэг хуудас, эсвэл утасныхаа програмаас шинээр бичлэг нэмэгдсэн эсэхийг мэдээд байхыг хүсч байна уу? Тэгвэл RSS news feed таньд туслах болно.
Энэ нь веб хуудсууд руу таны өмнөөс орж тэр сайтад шинэ нийтлэл нэмэгдсэнийг танд хэлж өгөх таний "тагнуул" юм. RSS-ын талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж англи хэлээр уншиж болно.
За тэгээд одоо энэ "Тагнуулыг" чинь би яаж ө...