Би нэг ном бичих үүрэг авсан.Бичих ч бас биш юмаа, туслах зохиолч юм уу даа хахаха. Гэхдээ санаа оноогоо оруулах эрхтэй гэхээр бараг зохиолч ч юм шиг. Өчигдөр номыг маань бичих үндсэн зохиолчтойгоо уулзаж санаа оноогоо ярилцлаа. Тэгсэн чинь ах намайг зүгээр сонирхлын журмаар асууж байна л даа. Чи ер нь ямар байкграундтай хүн бэ? Ном мом, юм хум бичдэг үү?гэнээ. Эгч өөрийгөө аягүй чухал хүн гэдгээ мэдрүүлчих санаатай, ерөөсөө нөгөө анх уулзаж байгаа сэтгэгдэл бол их чухал ш дээ тээ, ийм тийм сургууль төгссөн тийм ийм байкграундтай, ном зохиолд их сонирхолтой, өөрөө бол ер нь бага сага нийтлэл ...